Бэгзийн Явуухулан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 29:
== Намтар ==
 
Б.Явуухулан нь [[Завхан|Завхан аймгийн]] [[Жавхлант сум|Жавхлант суманд]] 1930 оны 3-р сарын 14-нд төрсөн. Тэрбээр 1949 онд Санхүүгийн техникум төгсч Архангай аймагт ажиллаж амьдрах болсон. Санхүүгийн сургуулийн оюутан Б. Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд 1954 онд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. Тэрээр [[1959 он|1959 онд]] [[Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль]] төгсчээ. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. 1967 онд БНМАУ-ын [[Төрийн шагнал]], 1979 онд [[Соёлын Гавьяат Зүтгэлтэн|СГЗ]] цол хүртжээ. Тэрээр 1982 онд зуурдаар нас баржээ.бар
 
==Уран бүтээлийн товчоон (товчхон)==