Лигдэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 30:
 
=== Эхэн үе ===
Түүний үед Монголын нүүдэлчид нэгэн хаанд захирагддаггүй, олон жижиг ноёдын мэдэлд хуваагдаж, бутарч байсан ба Лигдэн хааны захиргаанд зөвхөн [[Цахар]] түмний найман отог л оршиж байжээ. Хэдий тийм боловч тэрээр бүх Монголыг эрхэндээ оруулах төрийн бодлого явуулж байсан юм. Гэвч энэ үед [[Манж]]ийн овог аймгууд нэгдэн нийлж, Умард Алтан улсыг байгуулж [[Умард Алтан улс]]ын хаан [[Нурхачи]] говийн өмнөх Монголчуудыг захиргаандаа оруулж эхэлсэн түүхтэй.1605, 1606 онд өвөр Халхын Баяагуд аймагийн ноён Энхэ Дара таван отогийн Халхын элчийг томилон Нурхачи баатурын ордонд бараалхаж “Хүндэлэлтү хаан” хэмээн өргөмжилж байв. 1608 онд Нурхачи баатурын ахмад хөбэгүн Чойлон 5000 цэрэг дайчлан “Ула, Ехэ аймагийг өмгөөлөв” хэмээн довтлохоор зэхэж байсанд олон монгол аймагууд Хорчинд элч зарж цэрэгийн тусламж гуйсан байна. Хорчин аймаг Лигдэн хааны зарлиггүйгээр дураар цэрэг хөдөлгөж үл болох тул тусалж чадахгүй гээд элчийг буцаасан байна. Төд удалгүй Лигдэн хааны зарлигаар Хорчины Онгудай баатур, хөбэгүн Уба тайж нар цэрэг дайчлан манж-зөрчидийн цэрэгийг цохиж ухраажээ. Зөрчидийн нэгэн салбар монгол угсааны Ехэ аймаг Нурхачи баатурын довтолгоонд өртөж, арга буюу Лигдэн хаан-аас тусламж хүссэнд Онгудай баатур, Уба тайж нар Нурхачи баатурын цэрэгийг дайлж, хиа Буянтыг алсан байна.
605, 1606 онд өвөр Халхын Баяагуд аймагийн ноён Энхэ Дара таван отогийн Халхын элчийг томилон Нурхачи баатурын ордонд бараалхаж “Хүндэлэлтү хаан” хэмээн өргөмжилж байв. 1608 онд Нурхачи баатурын ахмад хөбэгүн Чойлон 5000 цэрэг дайчлан “Ула, Ехэ аймагийг өмгөөлөв” хэмээн довтлохоор зэхэж байсанд олон монгол аймагууд Хорчинд элч зарж цэрэгийн тусламж гуйсан байна. Хорчин аймаг Лигдэн хааны зарлиггүйгээр дураар цэрэг хөдөлгөж үл болох тул тусалж чадахгүй гээд элчийг буцаасан байна. Төд удалгүй Лигдэн хааны зарлигаар Хорчины Онгудай баатур, хөбэгүн Уба тайж нар цэрэг дайчлан манж-зөрчидийн цэрэгийг цохиж ухраажээ. Зөрчидийн нэгэн салбар монгол угсааны Ехэ аймаг Нурхачи баатурын довтолгоонд өртөж, арга буюу Лигдэн хаан-аас тусламж хүссэнд Онгудай баатур, Уба тайж нар Нурхачи баатурын цэрэгийг дайлж, хиа Буянтыг алсан байна.
Зөрчидийн Нурхачи баатур монгол аймагуудтай байлдаж амжилт олохгүйгээ мэдмэгц зөөлөн арга “ураг барилдах” замд шилжсэн юм. Нурхачи баатур Ляодунгийн газарт өөрийн байрыг бэхжүүлэхийн тулд нангиадын Мин улсыг дайлахад хүчээ төвлөрүүлж, Лигдэн хаан болон монгол аймагуудтай илт дайсагнахаа больж ар талын аюулгүй байдалаа хангахад анхаарч эхэлжээ. Монголчуудын өдөөн хатгалга, халдлага, довтолгоонд Нурхачи баатур хүлцэнгүй хандаж, “ураг болоё” гэх зэрэгээр хил залгаа орших Хорчин, Өвөр халхын таван отогийн ноёд, тайж нартай найртай харилцаж ойртсоор байлаа.