Шивэй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:Q836453
No edit summary
Мөр 1:
Шивэй нь VI?-XII зууны үед монгол, [[Тунгус хэлний бүлэг|тунгус]] аймгуудыг ерөнхийд нь нэрлэж байсан нэр юм.<ref>[http://ez.chita.ru/encycl/person/?id=6773 ez.chita.ru Шивэй]</ref> Шивэйн бүрэлдэхүүнд түрэгүүд мөн байсан байж болох ч тэдний газарзүйн байрлалаас үзэхэд монгол, тунгус аймгууд байсан бололтой. Тэд Монголын зүүн хэсэг, Өвөр Монгол, [[Манжуур]]аас зүүн хойд зүгт [[Агнуурын тэнгис]] хүртэл суурьшиж байсан бөгөөд анчин, малчин, нүүдэлчин, гахай малладаг гэх мэт олон янзын соёл, аж ахуйтай хүмүүс байв. Тэдний нилээд нь гахай малладаг байсанаас үзэхэд голдуу тунгусууд байсан бололтой. [[Нирун улс]] [[Түрэг улс]]ад цохигдон унасны дараа монголчууд зүүн тийш шахагдан нүүсэн үеэс хятад сурвалжид шивэйн хэмээх олон аймгийн нэрийн дор зарим монголчууд тэмдэглэгдэх болсон ба яваандаа шивэйн аймгуудын гарал угсаа тодорхой болсон тул шивэй нэрийг дундад зууны хятад түүхчид хэрэглэхээ больжээ. Тэр үеийн хятад сурвалжид тэднийг киданы төрөл аймаг гэж бичсэн байдаг ч тухайн үеийн түүхчид угсаатан, аж ахуйн хувьд ялгаатай монгол, тунгусуудыг ялгаж бичээгүй хэрэг юм. Ийнхүү өөр өөр угсаатныг нэг аймаг мэтээр бичих явдал эрт, дундад зууны Европ болон Азийн түүхчдийн дунд түгээмэл байжээ.
 
===Монгол шивэй аймгууд===