Википедиа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 79:
Jaron Lamier (компьютерийн программч, хөгжмийн зохиолч, номын автор): Урьд өмнө та ямар нэг мэдээлэл хайж Googlе-д түлхүүр үгээ бичвэл өчнөөн олон мэдээлэл дундаас хайсан тэр мэдээллээ олдог байсан. Харин одоо бол Google-ийн хайлтын лав эхний 3-4 хуудас нь Википедиа-гийн хувилбарууд байдаг болсоон! Хэрэв та өөр мэдээлэл олохыг хүсвэл интернэтийг нилээд ухах хэрэгтэй байдаг болсон. Энэ байдал нь интернэтийн анхны тэр зорилго, мөн чанарыг өөрийг нь үгүй хийж байгаа...........
 
.....Түүхийг Википедиад шал өөр болгож бичсэн /энэ нь хэнд ашигтай гэдгийг бас таагаарай/ өчнөөн олон бодит фактууд байдаг. Үүнд, англи-америкийн [[':en:European colonization of the Americas|колоничлолын түүх]], боолчлол хүний наймааны түүх, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж [[:en:Native American civil rights|100 орчим сая]] индианчуудыг [[:en:Category:Native American genocide|хядсан]] геноцидын түүх, өөр арьстан үндэстнүүдийг бөөнөөр нь хорьж тарчлааж мөн саяхныг хүртэл хар арьстнуудыг бөөнөөрөө гадуурхан зодож алж байсан ([[:en:Lynching|lynching]], the Lynch law) бас амьдаар нь шатааж алж байсан (жишээ нь, 1920 онд Миннесотта муж улсад афроамерикчуудыг зодож дараа нь дүүжлэн хороож байсан, 1937 онд [[:en:Georgia (U.S. state)|Джорджи]] муж улсад бөөн цагаан арьстнууд задгай гал дээр өөр хүмүүсийг олон цагийн турш шатааж алж байсан хэргүүд) олон түүхүүдийг өөрчилж гуйвуулж бичсэн, Дэлхийн I ба II дайны түүхийг бүрэн гуйвуулсан, социализмын жинхэнэ түүхийг гүтгэн гүжирдсэн, долларын ноёрхлын түүх мөн түүний эздийн адал балмад үйл ажиллагаанууд, орчин үеийн неоколоничлол боолчлолын түүх гэх мэт өчнөөн зүйлийг зориудаар гуйвуулан бичсэн байдаг. Мөн тэнд байгаа нэг мэдээлэл нь өөр өөр хэл дээр шал өөр агуулга, хандлагатай байх нь элбэг!
Ер нь Чин Үнэнийг тэр чигээр нь бүтнээр нь хэлэх нь дээр үү, аль эсвэл түүний нэг хэсгийг нь хэлэх нь дээр үү гэж үү?
Хагас үнэн бол шал худлаагаас долоон дор байдаг! Учир нь хүмүүсийг ингэж аймшигтайгаар хууран мэхэлж тэдэнд яг эсрэг ойлголт төсөөлөл төрүүлэх нь элбэг. Чухамдаа ийм учраас л шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Чин үнэнийг гагцхүү чин үнэнийг хэлэхээ тангарлая” гэдэг шүү дээ. Гэвч харамсалтай нь, энэ тангараг нь хүртэл одоо олон тохиолдолд хоосон үг болон хувирсан байгаа....