Хайду: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Bot: Parsoid bug phab:T107675
Мөр 7:
# '''Монгол ёс уламжлалаа гээж, Хятад ёс заншилд нэвтэрсэн'''
# '''Нийслэлээ харь газарт шилжүүлсэн'''
<nowiki> </nowiki>хэмээн буруутгаж энэ бүгдийг зогсоох, улмаар өөрийгөө Их Хаан болгох бодолтой байсан. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд бусад гурван улсаас тусламж олохыг чухалчилж, тэдэнд Монгол ёсоо дээдлэхийг ятган сэнхрүүлэх замаар бичиг илгээн харилцаж байсан. Харин тухайн үед [[Ил Хант Улс]] нь Юань улсын талд баттай зогсож, [[Алтан Орд|Алтан ордоны улс]] болон [[Цагадайн улс]] нь 2 талд гуйвж дайвж байсан. Хайдугийн бослого гаргахыг мэдсэний дараа Хубилай хаан 1266 онд дөтгөөр хөвгүүн Номуханд "'''Умардыг төвшитгөгч ван" '''цол, алтан тамга цутгаж, 3000 цэрэг захируулан өгөөд Монгол орны бүх хэргийг хамааруулсан. 1269 онд Талас хотын дэргэд болсон Их Хуралдайгаар түүнийг чуулганы хан болгожээ. Хубилай хаан 1275-1276 онд Умардыг төвшитгөгч Бэйпин ван Номухан, Дотоод яамны баруун гарын чинсан [[Хантун]] нарт зарлиг буулгаж ''"Хайдуг бүрмөсөн бут цохихоор дарагтун"'' хэмээн Монгол нутаг руу илгээжээ. Гэвч Хайдугийн улсын хилийн орчимд эртний уламжлалыг дагаж их а хомрого хийж байгаад Аригбөхийн хөвүүд [[Меликтөмөр]], [[Букур]], Мөнх хааны ач хүү [[Ширх]], Тулуйн хөвгүүн Сүйхэтүгийн хөвгүүн [[Тугтөмөр]]<ref>Ч.Содбилэг, Монголын Юань улсын түүх, х.109 ISBN 99929-78-81-3 </ref>нарт баригдан Хайдуд хүргэгдсэн. Энэ явдлыг далимдуулан Хархорумыг эзэлж авсан хэдий ч, Баян жанжинаар удирдуулсан их цэрэгт ялагдан нутгийн зүг ухарчээ. 1282 онд Хубилайтай гэрээ хийсний үр дүнд Номухан, Хөхчү, Хантун нарыг суллан тавьсан.
 
1287 онд Ляодунгийн хойгийг захирагч [[Люй ван Наян]], Хасарын удам Сидур ван, Бэлгүтэйн удам Хадаан ван нартай үгсэж урван Хайдутай нэгдэхээр хөдөлсөн. Энэ явдлаас улбаалж Монгол нутагт дахин дайн самуун дэгдсэн. Хубилай цэрэг цуглуулж өөрөө удирдан явж Наянг дарсан бол, ач хүү [[Гамала]], [[Баян жанжин]], Гуре улсын ван Чүннёл, жанжин Амабух нарт цэргийн хүчийг Хайдугийн эсрэг хөдлөгсөн. Тус замын цэрэг [[Хархорум]] орох замд нь цохилт өгсөн нь Хайдугийн уг төлөвлөгөө амжилт олсонгүй өнгөрсөн.