Мэдээллийн систем: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
<big>Мэдээллийн систем</big> бол биднийг хүрээлэн буй системүүдийн нэг төрөл юм. Түүний бусад системүүдээс ялгарах гол онцлог бол зөвхөн өгөгдөл мэдээлэлтэй ажилладаг явдал юм. Иймээс мэдээллийн системийг ерөнхий байдлаар тодорхой байгууллага, бизнесийн системийн үйл ажиллагааг дэмжих, түунийг боловсронгуй болгох, шийдвэр гаргалтыг үр ашиггай бөгөөд оновчтой болгох нөөцийг үр ашиггай бөгөөд зөв хуваарилах үүднээс тавигдсан зорилгод хүрэхийн тулд хүрээлэн буй орчноосоо тодорхой өгөгдөл, мэдээллийг хүлээн авч боловсруулаад тодорхой үр дүнг (мэдээлэл) өгдөг, өөрийн төлөв байдлаа илэрхийлдэг, тодорхой бүтэц үүрэгтэй, орчинтойгоо харилцан үйлчлэлцэлд оршдог систем хэмэзн тодорхойлж болно. Мэдээллийн систем нь хүн, технологи болон өгөгдөл мэдээлл ийг цуглуулах, дамжуулах, хадгалах, сэргээх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх, гаргах үйл ажиллагаа буюу процессуудын нэгдэл юм. Үүнээс үзэхэд <big>мэдээлийн систем</big>
Subscript text нь зөвхөн мэдээллийг боловсруулах технологи биш, түүнийг хариуцан ажиллуулах, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, улмаар удирдан зохион байгуулах хүмүүсийг, системийн бий болгосон өгөгдөл болон мэдээлэл, цаашилбал мэдлэгийг ашиглахад чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа, дүрэм журмуудыг агуулна. Мэдээллийн систем нь орчноосоо тусгаарлагдсан, бизнесийн үйл ажиллагаа болон бусад системүүдтэй харилцан хамааралгүй бие даасан байдлаар ажилладаггүй.
Олон төрлийн давуу талыг бий болгодог мэдээллийн системийн бас нэгэн төрөл бол ажлын систем юм. Ажлын систем гэдэг нь хэрэглэгчдэд тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх, хүргэх зорилгоор эх үүсвэрийг ашиглан үйлдвэрлэл болон үйл ажиллагаандаа бэлддэг хүмүүс, машины цогц систем юм. МС нь боловсруулах (дамжуулах, хадгалах, сэргээх, ашиглах, харуулах) мэдээлэлд зориулан үйл ажиллагаа явуулдаг ажлын систем юм. Ийм учраас мэдээллийн систем гэдэг нь нөгөө талаас үйл ажиллагааны систем болон мэдээллийн тогтолцоо хоёрын хоорондын хамаарал юм.
Мэдээллийн систем нь мэдээлэл харилцаа холбооны системийн нэг төрөд ба нийгмийн санах ойн нэг хэлбэр үйл ажиллагаа юм. Мэдээллийн систем нь хүний шийдвэр гаргалтанд болон үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг хагас албан ёсны хэл гэж тодорхойлж болно.
|