Халим: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Перемещение 1 интервики на Викиданные, d:q160
Мөр 26:
Cetacea багийн далайн хөхтөн амьтан юм. Энэхүү баг нь дотроо 2 дэд багт хуваагдах бөгөөд 88 орчим зүйлийн халим бий.
 
Odontoceti буюу Шүдэт халимын баг. Үүнд: Зантгар халим, алуурчин халим, хошуут халим, далайн гахай зэрэг халимууд багтана.
Mysticeti буюу Сахалт халимын баг. Үүнд: Бөгтөр халим, хөх судалт халим, бор халим зэрэг багтана.
 
Бусад хөхтөн амьтдын адил халим нь уушгиар агаар авч хүчилтөрөгчөөр амьсгалдаг, халуун цустай, үр зулзагаа хөхүүлж сүүгээр тэжээдэг. Халим нь ээрүүл хэлбэрийн биетэй. Сэлүүр нь завины сэлүүр мэт хавтгай бөгөөд сүүл нь загасных шиг босоо бус, хөдлөн байрлалтай. Арьсан дороо зузаан өөхөн давхаргатай бөгөөд энэ нь энерги хадгалж хуримтлуулах, биеийн дулааныг хадгалах үүргийг гүйцэтгэнэ.
 
 
Халимны хүзүүний яс устсан ч сээр нурууны ястай, мөн аарцагны ясны ул мөр байдаг. Халим төрөл зүйлээс хамааран дундажаар 40-90 жил насална.