Виллиам де Рубрук: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 27:
 
=== Хархорумд ирсэн нь===
Аялагчид 1253 оны 12-р сарын 27-нд (өөр эx үүсвэрүүдэд 1254 оны дөрөвдүгээр сар гэж бичсэн байдаг) Их Монгол Улсын нийслэл [[ХархорумХар Хорум|Хархорум хотод]] ирсэн байна. Хархорум хотод ирсэний дараа тухайн үеийн Их Монгол Улсын [[Хаан|Их хаан]] [[Мөнх хаан|Мөнхийн]] зөвшөөрсөнөөр хагас жилийн турш хааны ордонд байсан байна. Мөнх хаан ирсэн элч зочдыг 1254 оны 1-р сарын 4-нд хүлээн авч уулзсан ажээ.
[[Христийн шашин|христийн шашинтаны]] [[исламын шашин]]тантай хийж байгаа тулалдаанд дэмжлэг авах мөн түүнчлэн [[Иерусалим]]ын хаант улсын 1187 онд [[Хаттины тулалдаан]]д муслимчуудад алдсан Ариун Газрыг буцаан эзлэхэд дэмжлэг авах зэрэгт нь олон төрлийн шашныг бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг Мөнх хаанаас дэмжсэн хариу ирээгүй юм. Тиймээс Пап ламд Их Монгол Улсад христийн шашныг дэлгэрүүлэн түгээх үйлсэд ахин төлөөлөгч явуулах шаардлагагүй юм байна гэдэг нь ч тодорхой байлаа. Харин Рубрукийн хувьд энэ айлчлалын хугацаандаа олон ургальч үзэлтэн болон өөр шашны төлөөлөгчидтэй харилцан уулзаж ярилцах сайхан завшааныг ашигласан явдал байв.
 
=== Буцах аялал ===
1255 оны хавар Виллиам де Рубрук Хар Хорумыг орхин эхлээд [[Кипр]]т буцаж ирсэн ба дараа нь 1255 оны 8-р сарын 15-нд [[Бейрут]]ын [[Триполи]]д иржээ. Түүнийг шашны тэргүүн нь Рубрукийг цааш [[Ром]] болон Франц руу явуулаагүй бөгөөд тэрээр Акко дахь нэгэн томоохон сүмд сүмийн номлогч буюу уншлага үйлдэгчээр үлдсэн байна. Аккод байх хугацаандаа тэрээр өөрийн аялалынхаа талаар ''Itinerarium Willelmi de Rubruc'' гэх захиаг бичин Францын хаанд хамтдаа явсан хүнээр хүргүүлсэн аж. Энэ захиаг нь европод Их Монгол Улсын талаарх хамгийн бодит мэдээлэл агуулсан анхны европын мэдээлэл хэмээн үздэг. 1257 онд Виллиам де Рубрук буцаад Парист ирсэн бөгөөд түүнээс хойших амьдралын тухай мэдээлэл байдаггүй ажээ.
 
==Мөн үзэх==
* [[Плано Карпини]]
* [[Андре де Лонгжюмо]]
 
== Ишлэл ==