Занабазар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 17:
 
===Халх-Орос, Зүүнгарын дайн, Халхын хант улсууд Манжид дагаар орсон нь===
Тухайн үед Халх Монголын хант улсууд баруун, зүүн хоёр гарт хуваагдан Халхын Алтан ханы улс, Халхын Засагт ханы улс, Түшээт ханы улс, Сэцэн ханы улс гэж дөрвөн ханлиг улсаас тогтон байлаа. Халхын хант улсуудын нутгийн умарт талаас Оросын булаан эзлэгчид, Сибирийг эрхшээлдээ оруулж Байгаль нуурт тулж ирээд байв. Мөн өмнөд этгээдэд орших Манж нар Зүүн азид ноёрхолоо тогтоон Монголчуудын дийлэнхийг эзлэн авч Монгол төрийн гал голомтыг сахин хадгалж буй Халх Монголчуудад түрэмгийлэн байж. Халхын хант улсуудын баруун этгээдэд орших, Алтай орчмын Ойрадын ноёрхох хоёр аймаг Цорос, Хошуудын хооронд эрх мэдлийн төлөөх дайн үүсч, энэ тулааны ялагч Цоросын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан, Ойрадын Зүүнгарын хант улсыг үндэслэн байсан үе ажээ. Халхын Алтан хан Лувсанренчин 1662 онд Засагт хан Ванчигийг хөнөөж Халхын баруун гарт үймээн дэгдээсэн нь Халхын хант улсуудыг хамарсан үймээн самуун болж хувирсан төдийгүй Халхын хант улсуудын дотоодын маргаанд Зүүнгар, Төвд, Манжийн зүгээс идэвхтэй хутгалдан оролцох болсон байна. 1667 онд Зүүнгарын хант улс, Халхын баруун гарын Алтан ханы улсад довтлон мөхөөжээ. Халхын хант улсууд олон жил үргэлжилсэн үймээний эцэст хоёр холбоотны хэсэг хуваагдсан нь газар нутаг, албат харьяатын асуудлаар Орос улстай дайн тулааны байдалтай байсан, Халхын Түшээт Чахундорж хан тэргүүтэй Сэцэн хан, Халхын Алтан ханы улсын залгамж болох, Засагт ханы улсад хамаарах Хотогойд, Элжигин, Дархадын ноёдын эвсэл, үүссэн бол албат иргэдийн маргаанаас болон Түшээт хан Чахундоржтой эе эвдэрсэн Засагт ханы улс, Зүүнгарын хант улстай холбоолжээ. Монгол газар нутагт халдан булаан эзэлж буй Оросын түрэмгийлэгчдийн эсрэг, Халхын Түшээт хан Чахундорж тэргүүлэн 1660 оны сүүлчээс шууд цэрэглэн тулалдах болсон байна. Зүүнгарын хант улсын хан Галдан Монгол нутагт түрэмгийлж буй Оросуудад буумтгай, эв найр тавьсан бодлого явуулсан нь Халх Монголчуудад маш их дарамтыг үзүүлжээ. Халхын хант улсуудын хямрал маргаанд хөндлөнгөөс оролцох болсон Төвдүүд анхлан, 1682 онд Халхын баруун зүүн гарыг эвлэрүүлэх чуулган хийхийг оролдсон боловч Түшээт хан эрс татгалзанаас амжилт олоогүй өнгөрчээ. Улмаар Манж, Төвд, Зүүнгарын оролцоотойгоор Халхын хант улсуудын ноёдын чуулган, Төвдийн Далай ламын элч, Галдан ширээт хутагтын удирдлаган дор, 1686 онд Заг байдрагийн Хүрэн бэлчир хэмээх газар болж Халхын баруун, зүүн гарын найрамдах ёслолыг хийсэн байна. Уг чуулганд Халхын Түшээт хан Чахундорж оролцоогүй бөгөөд, Халхын хант улсуудын дотоод хэрэгт, гадны улсын зүгээс, хутгалдан орохыг эрс эсэргүүцэж байсан байна. Түшээт хан Чахундорж түүний холбоотнууд 1688 онд Халхын Түшээт хан [[Чахундорж|Чахундоржийн]] удирдлаганд, Байгаль нуур орчмын нутагт түрэмгийлж буй Оросуудын цайз, шивээг устгаж, шахан гаргахаар цэрэглэж Хотгойд, Дархадын ноёд, Байгаль нуурын баруун этгээдийн Түнхэний шивээ, Түшээт хан цэрэг, Байгалийн өвөр Сэлэнгэ, Үдийн шивээ, Цэцэн ханы цэрэг, Нерчүүгийн шивээг довтлон байх ахуйд, Засагт хан Шар, Зүүнгарын Галдан бошигт хантай хоёрын эвсэл гэгчийг байгуулан ар талаас нь цэрэглэн, дайрах гэж буй баттай мэдээ авсан, Чахундорж түрүүлэн хөдөлж түмэн цэрэг дайчлан, Засагт ханы нутагт довтолжээ. Энэ тулаанд, Засагт хан Шар, түүний хүргэн Галдан бошигтын дүү Доржжав нар алагдсан байна. Энэ хэрэг явдлын дараа Түшээт хан Чахундорж, Зүүнгарын Галдан ханд хандан чуулган хийх санал тавьсан ч Галдан бошигт үл зөвшөөрөн гурван түмэн цэрэгтэй, Халхын нутагт цөмрөн орсон бөгөөд, Буриад нутагт Оросуудын эсрэг дайтан байгаад Галдан бошигтыг тосон тулалдахаар яаравчлан, Халхын нутагт буцан ирсэн, Түшээт хан Чахундоржийн хүү Галдандоржийн удирдсан түмэн цэргийг, Төмөрт хэмээх газар, Халхын Сэцэн ханы Нерчүүгийн шивээг дайлж буй цэргийн хүчийг Онон голд цохижээ. Улмаар Түшээт ханы гол хүчийг Олгой нуур хэмээх газар, 1688 оны намрын тэргүүн сард ялснаар Халхын Түшээт хан энэ дайнд ялагдал хүлээжээ. Өндөр гэгээн Занабазар Галдан бошигтийн цэргийн хөлөөс дайжин, Ерөөгийн рашаан, Хагийн хар нуур, Сэцэн ханы нутаг Өгөөмөрөөр дамжин Манж чин улсын мэдэлд орсон Өвөр Монголын нутагт дүрвэн орсон байна. 1688 оны билгийн улирлын 9-р сард Зүүнгарын Галдан болон, түүний холбоотон Орост ялагдан нутгаасаа дүрвэсэн, нөгөө талаар Манж чин гүрний Энх-Амгалан хааны хяхан хавчсан хэцүү цаг үед Өвөр Монголын Сөнид аймгийн Ар Элстэй хэмээх Халхын ноёд чуулган хийжээ. Үүнээс хойш Халхын Өндөр гэгээн Занабазар тэргүүлэн Манж чин гүрэнтэй олон удаагийн яриа зөвшлийн эцэст 1691онд Долнуурын хэлэлцээрийг хийж, тус тусдаа хатуу үүрэг харилцан хүлээсэн вассаль буюу түшмэг улс болох шийдвэрт хүрчээ. Тэр үүргийн дотор, хятадын тариачид бослого тэмцэл гаргавал Монгол улс морьт цэрэг хөдөлгөн дарж өгнө. Халх Монголын нутагт гаднын хүчин халдвал Манж гүрэн цэргийн хүчээр хамгаална. Монгол нутагт хятад хүн байнга оршин суух, газар хагалж тариа тарих, Монгол хүнтэй гэрлэхийг Манжийн хуулиар хориглоно гэсэн хатуу заалт орсон байдаг.  Өндөр гэгээн Занабазар бүхий л амьдралаа Монгол түмнийхээ амгалан энх амьдралын төлөө зориулсан бөгөөд 1696 онд Монгол туургатны эвдрэл тэмцлийг амирлуулах Жанлавцогзол сургаалаа айлдаж, 1722 онд Зүүнгарын элч Чойнамхааг дагуулан Бээжинд заларч, Манжийн Энх-Амгалан хаантай, Манж-Зүүнгарын найрамдлын хэлэлцээрийг байгуулахад хүчин чармайлт гаргаж, Манжийн зүгээс Зүүнгар улсад хийх түрэмгийлэлийг зогсоож байжээ.
 
Таалал төгсөв