Хазара: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 75:
 
Тус тусдаа хийсэн эдгээр судалгааны үр дүн харилцан адилгүй ч тэдний генийн сан ерөнхийдөө С3, R1b, J2 гэсэн 3 үндсэн гаплогруппээс бүрдсэн болохыг харуулж байна.
 
13-р зуунд Афганд үлдээсэн 1000 монгол цэргээс хазарачууд үүсэлтэй, Рашид-ад-диний Судрын чуулган номонд хазарачууд төвлөрөн суудаг Бамиан мужид монгол цэрэг үлдээгээгүй гэж бичсэн тул хазарачууд монголчуудтай холбоогүй эсвэл 1000 цэрэг хэдэн сая болж өсөх боломжгүй тул хазарачууд монгол гаралгүй гэсэн төөрөгдөл байдаг.
*1000 хүн 700 жилд 5 сая болж өсөх боломжгүй. Хазарачуудын хүн ам хэдэн сая хүрсэн нь монгол, түрэг (монголоид болон европоид төрхтний гентэй), иран (европоид төрхтэй) олон овог хоорондоо нийлсэнтэй холбоотой болохыг овгуудын нэр нь баталдаг.
*Чингис Бамианд цэрэг үлдээгээгүй байж болох ч Афган, Иран монголын Цагадаай, Ил хант улсын захиргаанд 100-аад жил байсан тул Чингисийн анхны довтолгооноос хойш монголчууд тийш очих боломж байсан, жишээ нь Нэгүдэрийн ордынхон зэрэг монголчууд Афганд очсоныг түүхийн сурвалжууд баталдаг
*Судлаачид Төмөрийн улсын үед монголчууд тийш нэмж очсон гэж үздэг.
*Мөн Зүүнгар унасны дараа зарим ойрдууд тийш очсоноор монголчуудын тоог нэмсэн байх магадлалтай
*Генийн олон удаагийн судалгаа хазарачуудын зөвхөн зарим хэсэг нь монголчуудтай холбоотой байж болохыг нэгэнт баталсан тул монголчуудын генд өргөн тархаагүй, уулаасаа Баруун Ази, Европоос гаралтай гентэй зарим хазарачуудыг монголчуудаас гаралтай гэх нь ямар ч үндэсгүй.
 
==Хүн амын тоо, овог аймгууд==