Википедиа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 43:
== Википедиа бусад хэлээр ==
{{Wikipedialang|50px}}
 
==Шүүмжлэл ==
<blockquote>Интернэт орчны мэдээлэл бүр үнэн зөв байдаггүйг анхаарах хэрэгтэй болдог.
Тухайлбал Википедиагийн нийт өгүүллийн 60% нь ямар нэгэн алдаатай байдаг тухай судалгаа бий. Алдаануудыг ангилж үзвэл түүхэн мэдээлэл 68.5%, огноо 37.7%, компанийн удирдлагын тухай мэдээлэл 37.4%, санхүүгийн мэдээлэл 28.8%, үг, үсгийн алдаа 21.2%, бусад төрлийн алдаанууд 35.2 хувийг тус тус эзэлдэг байна. Энэ нь мэдээллийн хамгийн том онлайн сан хэр найдваргүй болохыг харуулж байгаа хэрэг юм. Өнөөдөр сая сая хүн гэрийн даалгавараас эхлүүлээд бизнес илтгэл хийхдээ Википедиагаас цуглуулсан баримт, материалуудыг ашигладаг.
 
Гэвч тэдгээр мэдээллүүд олон нийтийн дэмжлэгээр бүрддэг учир хүний санамсаргүй алдаанаас гадна зориудаар бэлтгэсэн хуурамч мэдээллүүд ч орох тохиолдол бас гардаг байна. Харин сайтын удирдлагууд мэдээллийг засварлах талаархи санал, гомдлуудад хариулт өгөхөд хэт хойрго ханддаг нь алдааны хэмжээнд нөлөөлж байна гэж үзжээ. Тухайлбал Википедиа аливаа санал, гомдолд 2 - 5 хоногийн дотор хариу өгөхийг хичээдэг гэдэг ч бодит байдалд хэдэн долоо хоногийн хугацаа зарцуулдаг байна.
 
Википедиа (Wikipedia) хэмээх үг нь "Wiki" - Хавай хэлний "хурдан", "Encyclopedia" - Англи хэлний "нэвтэрхий толь" гэсэн үгнээс бүтсэн шинэ нийлмэл үг юм.
 
Мөн судалгаанд оролцогчдын 25% нь тэдний компани болон үйлчлүүлэгчдийн тухай Википедиа дахь мэдээлэл бодит байдлаас зөрж байгаа гэсэн бол алдааны талаархи хүсэлт гаргагчдын дөрөвний нэг нь Википедиагаас ямар нэгэн хариулт аваагүй гэж хариулжээ. Судалгааг Америкийн Олон нийтийн харилцааны нийгэмлэгийн сэтгүүлээс зохион байгуулж олон нийтийн харилцааны 1287 мэргэжилтэнг хамруулан санал асуулга хэлбэрээр явуулсан байна.
Википедиад сайн дураараа мэдээ бэлтгэдэг хүмүүс олон сая байдаг. Хүн төрөлхтний мэдлэгт хувь нэмрээ оруулдаг тэдгээр хүмүүсийн дотроос аль хэдийнэ сая мэдээлэл бэлтгэсэн нэг хүн байдаг. Америкийн Индианаполис муж улсын иргэн, 30 настай Justin Knapp 2005 оноос хойш өдөрт дунджаар 385 мэдээлэл бэлтгэж оруулсан байна.
 
Тэрээр өөрийн мэргэжлийн дагуу улс төр болон гүн ухааны тухай өгүүллүүдийг голчлон бэлтгэдэг бол түүний 1 сая дахь өгүүлэл Википедиаг үндэслэгч Jimmy Wales-ын тухай байжээ. Харин түүний араас 800 мянган өгүүлэл оруулсан Их Британийн иргэн Neil Edwards нэхэж явна. Википедиад мэдээлэл оруулах эрх хэний ч өмнө нээлттэй боловч одоогийн байдлаар албан ёсны бүртгэл бүхий 90 мянган бүлэг сайн дураар ажиллаж байгаа аж.
 
Гэвч интернэт орчинд танин мэдэхүйн өгүүлэл бэлтгэх ажил нөр их хүч хөдөлмөр шаарддаг. Их бага ч бай хамаагүй 385 нэгж өгүүлэл бэлтгэхийн тулд амралтгүйгээр, өдөр бүр тасралтгүй 10 цаг ажилласан гэж тооцвол 1 өгүүлэлд дунджаар 1 минут 35 секундын хугацаа зарцуулна гэсэн тооцоо гарч байна. Википедиагийн дундаж мэдээлэл ямархуу хэмжээтэй байдгийг бид мэдэх учир ийм их хэмжээний мэдээллийг ганц хүн copy/paste-аас бусад хэлбэрээр бэлтгэх боломжтой эсэхийг төсөөлөх ч бэрх юм.
 
Мэдээллийг бэлтгэхээс гадна агуулгыг хянаж, алдааг засварлах шаардлага гарах нь мэдээж. Justin Knapp-т тусладаг хүмүүс байгаа эсэх талаар мэдээлэл байхгүй ч Википедиагийн алдааны бодит шалтгаан зарим талаар тодорхой байгаа мэт санагдана.<ref>[http://mongolcom.mn/read/26309 Википедиа мэдээлэл ташаа байх нь бий]</ref></blockquote>
 
== Мөн үзэх ==
* [[Анциклопедиа]]