"Бүрэн засагч"-ны өөр хувилбарууд

no edit summary
Түгээмэл элбэгт хаан хүүдээ төр барих зөвлөл Сусунь, И, Дуанхуа, Жиншоу нарын хааны төрлийн 4, Муин, Куанюань, Духань, Жяо Юин нарын 4 сайд, бүгд 8 хүнийг үлдээсэн боловч Бүрэн засагчийг төрүүлсэн [[Цыши]] хатан эх (1835–1908) [[Гун ван|Гун]] вангийн тусламжтай төр эргүүлж их хатан байсан [[Цыань]] хатан эхийн (1837– 1881) хамтаар төр барьсан.
 
Бүрэн засагч хаан 1872 онд [[Шулуун хөх хошуу]]ны [[өөлдаруд]] овогт [[Буян хатан|Буяныг]] их хатан болгосон (Шяожөи их хатан). Өөр дөрвөн хатан авсан бөгөөд Цыши хатан эх бусад хатанд боломж олгохыг шаардаж хаан, их хатан хоёрыг тусад нь байлгах болов. 1873 оноос Бүрэн засагч хаан төр барих болж 1874 онд улсын сан хэцүү байхад зуны ордныг засварлана хэмээн Гун ван, [[Чунь ван|Чунь]] ван зэрэг авга нартайгаа маргалдав. Ууртай, гөжүүд хааныг нэгэн тайган нууцаар эмсийн хүрээлэн аваачсанд хаан [[тэмбүү]] өвчин тусч 1875 оны 1 сард 19 насандаа таалал төгсчээ. Бүрэн засагч хүүхэдтэй болж амжаагүй, жирэмсэн Буян хатан 3 сард нас барсан. Цыши хатан эх үргэлжлүүлэн төр барьж 3 настай [[Бадаргуулт төр]]ийг дараагийн хаанд өргөмжилжээ.
 
[[Зураг:《游艺怡情图》.jpg|thumb|left|130px|Балчир хаан]]