"Манж-го"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary
No edit summary
|хүн_ам_тоолсон_он =1939 он
|хүн_амын_тооллого_эрэмбэ_тоологдсоноор =
|хүн_амын_нягтрал_нэгж_км2 =
|хүн_амын нягтрал_эрэмбэ_дэс =
|ДНБ_ХАЧ =
|ДНБ_ХАЧ_он =
|ДНБ_ХАЧ_эрэмбэ =
|ДНБ_ХАЧ_Нэг_хүнд =
|ДНБ_ХАЧ_Нэг_хүнд_эрэмбэ =
|ДНБ_нэрлэсэн =
|title=
|ДНБ_нэрлэсэн_он =
|ДНБ_нэрлэсэн_эрэмбэ =
|ДНБ_нэрлэсэн_нэг_хүнд =
|ДНБ_нэрлэсэн_нэг_хүнд_эрэмбэ =
|ХТББИ =
|Илтгэлцүүр_он =
|Илтгэлцүүр_ангилал =
|Илтгэлцүүр_эрэмбэ =
|ХХИ =
|ХХИ_он =
|ХХИ_ангилал =
|ХХИ_эрэмбэ =
|Мөнгөн_тэмдэгт =[[Манж-Гогийн юань]]
|Мөнгөн_тэмдэгт_код =
|Цагийн_бүс =
| utc_offset =
| зуны_цагийн_бүсийн_нэр =
| utc_offset_DST =
|хэв_огноо =
|аль_гарын_замын_хөдөлгөөн =
|Интернетийн_АДН =
|Утасны_код =
|тэмдэглэл =
}}
 
 
'''Манж-го''' ({{lang-zh|滿洲國}}; «манж улс») — 1932–1945 онд [[Манжуур]] нутагт оршин тогтносон [[Япон]]ы [[хүүхэлдэй улс]].
'''Манж-Го улс''' ([[хятад]]аар: 满洲国; уламжлалт хятадаар: 滿洲國; pinyin: Mǎnzhōuguó; "Манжуурын нэгдсэн улс" гэсэн утгатай) гэж [[манжуур]]ын нутагт [[Япон]]ы эзэнт гүрний дэмжлэгтэйгээр 1931 оноос эхлэн оршин тогттнож байсан улс юм. Энэ улсын эзэн хаан нь [[Манж Чин улс]]ын сүүлчийн [[эзэн хаан]] [[Хэвт Ёс|Пу-И]] байсан ба 1945 оны 8 дугаар сард [[ЗХУ]]-ын [[Улаан арми]] Японы эсрэг дайнд орсоны дараа Японы эзэнт гүрэн дайнд ялагдсантай холбогдон тусгаар тогнолоо алдсан байна. Манжуур нутаг нь ЗХУ-ын мэдэлд байж байгаад түүнийг [[Хятадын коммунист]]уудын мэдэлд шилжүүлсэн байна.
 
1931 онд [[Японы эзэнт гүрэн]] [[ДИУ]]-ын зүүн хойд хэсэгт довтолж Манжуурыг эзэлж авсан суурин дээр 1932 онд Манж-го улс байгуулагдсан ба 1945 онд [[ЗХУ]] [[Чөлөөлөх дайн]] үүсгэж япончуудыг Манжуураас хөөснөөр дуусгавар болжээ. Нэг талаас газар орныг эзлэх Японы ашиг сонирхол, нөгөө талаас [[Чин улс]]ыг дахин сэргээх огцорсон хаан [[Пүи]]гийн хүсэл сонирхол [[манж үндэстэн|манж үндэстний]] өлгий нутагт огтлолцжээ. Нийслэл Шиньжинд ([[Чанчүнь]]) байж, хүн амын олонх нь [[хятад үндэстэн|хятад]] байв.
 
== Түүх ==
=== Эхлэл ===
[[Зураг:Japan_Manchukuo_Protocol_15_September_1932.jpg|thumb|left|200px|Япон-Манжгогийн гэрээ]]
1904-1905 оны [[Орос-Японы дайн]]ы үр дүнгээр Япон Манжуурт нөлөөлөх эрхтэй болжээ. Япончууд 1906 онд Манжуурын өмнөд төмөр замыг [[Порт-Артур]] боомт хүртэл барьсан. Хятадад иргэний дайнтай байх үед Манжуурт ноёрхож байсан [[Жан Жолинь]]д Япон тусалдаг байсан ба бие дааж ирэхэд нь 1928 онд хүн явуулж алуулсан.
 
1931 онд нэг талаас [[Чин улс]]ын сүүлчийн хаан [[Пүи]] хаант засгийг сэргээхийг хүсэж, нөгөө талаас Япон Манжуурыг ДИУ-гаас таслан эзэлж харилцан тохирсоны үндсэн дээр Японы хараат, хүүхэлдэй улс Манж-гог 1932 онд байгуулжээ.
 
Одоогийн Ляонин мужийн [[Чанчүнь]] хотыг нийслэл болгож ''Шиньжин'' («шинэ нийслэл», ''Hsinking'') хэмээжээ.
 
Эхэндээ төрийн тэргүүн гэсэн цолтой байсан Пүи 1934 оноос ''Кандэ'' («амгалан журам»?) эзэн хаан гэгдэх болсон. 1935 он хүртэл [[Жөн Шяошюй]] ерөнхий сайд байсан ба [[Жан Жинхуй ]]түүнийг залган 1945 оныг хүртэл ажилласан юм.
 
Манж-го улс өөрийн мөнгөн тэмдэгт, шуудангийн марк, өөрийн банктай байв.
 
1935 онд Манж-го Хятадын дорнод төмөр замыг ЗХУ-аас худалдаж авсан.
 
[[Зураг:Manchukuo%27s_foreign_recognition.png|thumb|left|200px|Манж-гог зөвшөөрсөн нь]]
=== Гадаад харилцаа ===
Хятад улс буюу ДИУ Манж-гог хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хоёр тал ямартай ч худалдаа, утас холбоо, тээврээр харилцаж байв.
 
1933 онд Улсуудын холбоо (НҮБ-ын өмнөх байгууллага)-ноос Манжуур нь Хятадын бүрэн эрхийн нутаг мөн гэсэн бөгөөд бас Японы гишүүний эрхийг цуцалсан. 1932 оноос хойш Япон, ЗХУ, Итали, Герман, Монгол зэрэг орноор зөвшөөрүүлж чаджээ.
 
[[Зураг:Manchukuo_Imperial_Army.JPG|thumb|right|200px|Манж-гогийн морин цэрэг]]
=== Дайны үе ===
Манж-год Японы үлэмж хүч [[Квантуны арми]] хурсан ба 1939 онд [[БНМАУ]] руу халдан [[Халхын голын байлдаан|байлдаж]] ЗХУ-тай тулан буцжээ. 1945 оны 8 сарын 8-нд Яалтын гэрээний дагуу ЗХУ Японд дайн зарлаж (Чөлөөлөх дайн) Японы армийг Манжуураас үлдэн хөөж Манж-го улсыг мөхөөжээ. Кандэ хаан олзлогдож эхлээд ЗХУ руу ачигдан дараа нь БНХАУ-гийн шоронд хоригдов.
 
Хөрөнгөтний буюу ДИУ-ын Үндэсний хувьсгал цэрэгтэй тулалдаж байсан коммунист хүчин буюу Ардын чөлөөлөх цэрэг 1945-1948 онд Манжуур нутагт бат суурилсан ба Манж-го болон Квантуны үлдсэн цэргүүд коммунист хүчний төлөө байлдах болжээ. Манжуурт байж байгаад ялагдсан 1.5 сая япон цэрэг байсан ба 1946-1948 онд Америкийн хөлөг онгоцоор нутаг буцжээ.
 
== Нутгийн хуваарь ==
[[Зураг:Map_of_Manchukuo_divisions_en.svg|thumb|right|200px|Нутгийн хуваарь]]
Манж-го нутгаа анх 5 муж, хожим 19 муж болгон хуваасан ба Шиньжин, Харбин хоёр шууд улсад харьяалагдаж байв.
 
== Хүн ам зүй ==
1931 онд 30 сая хүнтэй байсан бол 1941 онд 50 сая хүнтэй болсон. 1934 оны үед хүн амын 96 хувь хятад-манж (үүнд хятад илт давамгай), 2 хувь япон, 2 хувь солонгос, 1 хувиас бага орос, монгол гэх мэт байв. 80 хувь нь хөдөө амьдардаг.
 
[[Зураг:Showa_Steel_Works.JPG|thumb|left|200px|Шовагийн төмрийн үйлдвэр]]
Япончуудын тоо: 1932 онд 100 мянган тариачин байсан. Манж-гогийн тэмдэглэснээс үзвэл анх 240 мянга хожим 870 мянган япон хүн оршин сууж байсан. Хэрвээ дайнд ялагдаагүй бол 5 сая хүртэл өсөх төлөвтэй байжээ.
 
Манж-год [[Мүгдэн]], [[Чанчүнь|Шиньжин]], [[Харбин]], [[Далянь|Дайрэн]], [[Даньдун|Аньдун]] зэрэг хот олон хүнтэй байсан.
 
== Эдийн засаг ==
Манж-гогийн нийгэм, эдийн засаг хурдтай хөгжиж байсан. Аж үйлдвэр сайн хөгжсөн. Манж-год төмөр үйлдвэрлэж, хотууд орчин цагийн төрх олж байв. Нисэх онгоц, автомашин үйлдвэрлэж эхэлсэн. Япончууд 6500 км авто зам, 8500 км төмөр зам барьсан.
 
[[Ангилал:Хятадын түүх]]
33,756

edits