Түгээмэл элбэгт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 31:
1850 оны хавар Төр гэрэлт хааны нэр заасан Ижу ханхүү 19 насандаа Түгээмэл элбэгт хаан болжээ. Энэхүү оны цолыг манжаар ''Губчи элгиенгэ'', хятадааар ''Шяньфөн'' (''Xianfeng'') гэдэг.
 
Бослого их гарч байсан. Өмнөд нутагт [[христийн шашин|христийн]] шашинт хакка яст [[хятад үндэстэн|хятад]] үндэстэн Хун Шючуань [[Тайпингийн бослого|Тайпингийн бослогыг]] (1850–1864) дэгдээж улс байгуулснаа зарлаж 1853 онд [[Наньжин]]г эзэлж газар авсан бол умард нутагт Нианы бослого (1851-1868) дэгдсэн. 1854-1873 онд [[мяо]] ардын бослого, 1856 онд Юньнаньд [[Пантайн бослого]] үүсчээ. Өмнөд нутагт хятад жанжин Зөн Гуофань, умард нутагт монгол жанжин [[Сэнгэренчин]] хааны армийгцэргийг удирдаж байв.
 
Хар тамхины хоёрдугаар дайнаар [[Англи]]-[[Франц]]ын хүчин [[Тяньжинь|Тяньжиниас]] довтолж 1860 онд хааны зуны ордныг эзэлснийг сонссон Түгээмэл элбэгт хааны бие муудаж 1861 онд 30 насандаа өөд болжээ.
 
Хаан амьсгал хураахын өмнө 6 настай [[Бүрэн засагч]] хаанд туслуулахаар хааны ургийн 4 хүн, 4 сайдыг тохоож төр барих зөвлөлийг үүсгэсэн боловч Бүрэн засагчийн эх И хатан (хожмын [[Цыши]] хатан эх) [[Цыань|Жөнь]] их хатны хамтаар Сусунь нарыг дарж төрийн хэргийг мэддэг болжээ.
 
== Гэр бүл ==