Төр гэрэлт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 24:
}}
 
'''Төр гэрэлт ''' (1782–1850; 68 насалсан) – 1820–1851 онд төр барьсан [[Чин улс]]ын наймдугаар '''[[хаан]]''', [[манж үндэстэн|манж]] хүн байв.
 
== Бага нас ==
1782 оныонд [[манж үндэстэн|манж]] Чин улсын нийслэл [[Бээжин]] дэх хааны ордон [[Бор хот]]од хожмын [[Сайшаалт ерөөлт]] хааны хитара овгийн манж хатнаас (хожмоо Шяошуруй хатан) Мяньнин (хожим Миньнин гэсэн) хэмээх хүү төрсөн нь Төр гэрэлт хаан байв. Хааны хоёрдугаар хүү боловч насанд хүрсэн ахмад хүү нь байжээ. Мяньнин 9 настайдаа буга агнаж [[Тэнгэр тэтгэгч]] хаан өвгөө гайхшруулж, 1813 онд Бор хотод халдсан Цагаан лянхуа бүлгийн алуурчдыг зогсоож нэр хүндээ өсгөсөн.
 
== Эзэн хаан ==
Сайшаалт ерөөлт хаан 1820 онд зуурдаар өөд болоход 38 настай Мяньнин агь Төр гэрэлт хаан болсон. Түүний эл нэрийг манжаар ''Доро элдэнгэ'', хятадаар ''Даогуан'' (''Daoguang'') гэдэг.
 
1820 оноос [[Шиньжян]]гийн баруун тал руу Кокандын [[Жахангир хожа]] довтолсоор 1826 онд [[Кашгар]], [[Яркенд]], [[Хотан]] хот босогчдын мэдэлд орсон. Дараа жил нь түүнийг урвагч нь барьж Бээжинд хүргэснээр бослогыг дарж авчээ.
 
Төр гэрэлтийн жилүүдэд [[хар тамхи]]наас болж [[Британи|Британийн]] худалдаачидтай зөрчилдөн [[Хар тамхины дайн]] хоёронтой дэгдэж 1842 онд [[Хонкон]]гийн жаахан газрыг алдаж төгссөн ба Энэтхэгээс [[сик]]үүд Төвөдийн баруун тал руу амжилтгүй халдсан.
 
[[Ангилал:1851 онд нас барагсад]]