Мерседес-Бенц: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Инфобокс компани |name = Мерседес Бенц |logo = Зураг:Mercedes-benz-logo.jpg|240px|Мерседес Бе..."
 
No edit summary
Мөр 25:
'''Мерседес-Бенц''' нь германы автомашин үйлдвэрлэгч Даймлер хувьцаат компаны тээврийн хэрэгслийн худалдааны нэр юм. Энэхүү нэр нь 1926 онд ''[[Даймлерийн моторын үйлдвэр]]'' нь ''[[Бенц & Цие]]'' үйлдвэртэй нэгдэн ''[[Даймлер-Бенц|Даймлер-Бенц ХК]]''<ref>[http://register.dpma.de/DPMAregister/marke/register/375067/DE Markenregister Wortmarke Mercedes-Benz]</ref> болсоноор үүссэн нэр юм.
 
== ЗүүлтНэрийн тайлбар ==
Mерседес-Бенц гэсэн марк нь Мерседес-Бенц Карс гэх бизнесийн салбараас хоорондоо ялгаатай ойлголтууд юм. Мерседес-Бенц Карсд суудлын автомашин болон [[Смарт (автомашины марк)|Смартын]] үйлдвэрлэл харъяалагдах бол ачаа тээврийн автомашин нь Даймлер ХК-ы өөр бизнесийн салбарт харъяалагддаг байна.
 
Заримдаа мерседес бенцийн автомашиныг „Даймлер“ гэж нэрлээд байдаг нь угтаа буруу. Учир нь [[Готтлиеб Даймлер]] нь Даймлер гэсэн нэрийг бүх цаг үеийн турш мерседес бенцийн автомашинд хэрэглэхгүй байхаар тохирон наймаа хийсэн аж. Даймлер нэрийг хэрэглэх эрх нь анх английн Ковентри хот даxь Даймлерийн моторын үйлдвэрт байсан ба дараа нь [[Ягуар Карс]], үүний дараа [[Форд]] эзэмшиж байгаад 2008 оноос энэтхэгийн [[Тата Моторс]] худалдан авчээ.
 
==Түүхэн замнал==
1891 онд үүсгэн байгуулагдсан Даймлер-Мотор-Гезеллшафт (ДМГ) автомашинууд өөр нэртэй байсан. Мерседес гэх маркийн нэр нь зуун солигдсоноос хойш бий болсон. [[Эмиль Еллинек]] гэдэг бизнесмен Даймлерийн автомашиныг ихэд сонирхдог байж. 1899 онд Эмиль нь [[Ницца]]д болсон автомашины уралдаанд Мерседес (өөрийн охин Еллинекийн Мерседесийн нэрийг өгчээ) гэсэн зохиомол нэрийн дор бүртгүүлэн оролцож тухайн уралдаанд түрүүлсэн байна. Ингэж Мерседес гэх нэр нь анх Даймлертэй холбогдож эхлэн олонд танигджээ. 1900 онд Эмиль Даймлертэй хүчтэй мотор бүхий загвар үйлдвэрлэх гэрээг хийсэн бөгөөд энэ загварыг ,,Даймлер-Мерседес“ гэж нэрлэхээр тохирсоноор Мерседес гэсэн анхны автомашины нэр бий болжээ. Эмиль Еллинек нь энэ тохиролцоо хийхдээ мөн Даймлерийн хамтран борлуулагч болсон бөгөөд 36 ширхэг автомашин захиалан 550.001 [[Алтан Марк|Маркийн]] (өнөөдрийн ханш 3,6 сая евро) төлбөрийг төлж байжээ.
 
1901 онд автомашины уралдаанд Мерседес нэртэй хэд хэд автомашин амжилттай оролцсоноор түүний нэр хүнд ч улам өсөв. 1902 онд ,,Мерседес“-ийг ДМГ патентийн бүртгэлд бүртгүүлэн хуулиар хамгаалжээ. Харин мерседесийн одыг 1909 барааны тэмдэг болгон бүртгүүлсэн.
 
===Даймлер-Бенцийн үүсэл===
1926 онд германы банк болох Дойче Банк нь Даймлер-Мотор-Гезеллшафт болон түүний өрсөлдөгч [[Бенц & Ко]] компаниудын хооронд жуулчлан нэгдэхэд хүргэсэн ба эндээс Даймлер-Бенц хувьцаат компани бий болов. Мөн Мерседес-Бенц гэсэн маркийн нэр бий болсон. 1930-аад онд домог болсон [[Силберпфайле]] хэмээх уралдааны загвар нь [[Авто Унион]]-той өрсөлддөг байлаа. Мерседес-Бенц нь тансаг дээд болон дээд ангиллын автомашин үйлдвэрлэж байв. Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш хоёр жилийн дараа буюу 1947 онд үйлдвэрлэлээ буцаан сэргээлээ. Тун удалгүй урьдны үйлдвэрлэж байсан тоондоо ч хүргэсэн байна. 80-аад оноос эхлэн Ауди, BMW болон америкийн зах зээлд Лексус гэсэн хүчтэй өрсөлдөгчид гарч ирэв.
 
===Логоны түүх===
<ref>[http://www.emercedesbenz.com/autos/mercedes-benz/classic/the-true-story-behind-the-mercedes-benz-three-pointed-star/attachment/mercedes-benz-history-c47311/ "The true story behind the Mercedes-Benz three-pointed star"]</ref>
<gallery>
Mercedes benz logo 1902.png|1902
Mercedes benz logo 1909.png|1909
Mercedes benz logo 1916.png|1916
Mercedes benz logo 1926.png|1926
Mercedes-Benz free logo.svg|1933
Mercedes benz logo1989.png|1997
</gallery>
 
 
== Ишлэл ==
<references />