Хазара: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 54:
[[Image:Y-Haplogroup R1 distribution.png|thumb|250px|Distribution of the two major R-M173 branches: R-M420 (purple) and R-M343 (red)]]
[[Image:Haplogroup R (Y-DNA).PNG|thumb|350px|Spread of Haplogroup R-M173 in Native populations.]]
Генетикийн болон түүхийн судалгаагаар тэдний дор хаяж зарим хэсэг нь монгол гаралтай гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тэдний дунд Умард болон Төв Азид тархсан ген дор хаяж 30 хувь дээшээ 40 хувийг эзэлдэг. Sengupta ба Zhivotovsky нарын судалгаагаар тэдний 40% нь [[:en:Haplogroup C-M217|С3]], [[:en:Haplogroup_R-M173#Subclade_distribution|32%]] нь R1b гаплогрупптэй байна.
<ref>http://www.sciencedirect.com/science/article/pii/S0002929707623532 Sengupta S, Zhivotovsky LA, King R. (2006) Polarity and Temporality of High-Resolution Y-Chromosome Distributions in India Identify Both Indigenous and Exogenous Expansions and Reveal Minor Genetic Influence of Central Asian Pastoralists</ref>

[https://yhaplogroups.files.wordpress.com/2015/01/hazara-people-y-dna-haplogroups-genetics-dna.png?w=568&h=295 ЭндМөн энд байгаа] зурагнаас харвал Төв Ази дахь алтай язгуурын хэлтнүүдийн дунд тархсан ген хазарачуудын генийн сангийн 43%-г эзэлж байгаа бөгөөд үүнээс [[:en:Haplogroup C-M217|С3]] 33,3%; N 1,6%; Q 6,6%; O 1,6% байна. Өөрөөр хэлбэл хазарачуудын 30-40 хувь нь монгол гаралтай байж болох юм. Гэвч бодит байдал дээр үүнээс бага хувь нь монгол гаралтай байж болох бөгөөд эдгээр ген монгол, түрэгүүдийн аль алинд нь тархсан байдаг учир нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Хазарачуудын дундах С3 гаплогруппын тархалтыг (Сабитовын судалгаагаар 36%) Казахстаны түүхч Сабитов монголын байлдан дагууллын үед Монголоос очсон аймгуудтай холбосон ба хазарагийн [[:en:Behsud (Hazara tribe)|бэсүд]] овог <ref>*[http://rjgg.molgen.org/index.php/RJGGRE/article/view/42 Происхождение хазарейцев с точки зрения ДНК-генеалогии Жаксылык Сабитов]</ref> С3 ген ихээр агуулж байна гэж үзжээ. Афганистанд хазарачуудыг гадаад төрх, шашин шүтлэгээр нь хавчин хяхдагаас шалтгаалан бусад улс руу илүү монголжуу төрхтэй хазарачууд ихээр дүрвэн гарсан бололтой. Тухайлбал Пакистан руу монголоид төрхтэй хазарачууд олноороо дүрвэн очсон бололтой. National Geographic суваг Пакистаны Кветта хот дахь хазарачуудын дунд генийн судалгаа хийн хазарачууд ихэвчлэн монгол гаралтай (С3 гентэй) гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Кветтад Пакистаны хазарачуудын дийлэнхи нь төвлөрдөг. Гэвч энэ судалгаа нь хазарачууд ихэвчлэн монгол гаралтай буюу монголоид төрхтэй болохыг бүрэн батлахгүй. Учир нь хазарачууд монголоид, европоид төрхтэй олон тооны угсаатнаас бүрдсэн байдаг ба уг судалгаанд бэсүд хазаарачууд ихээр хамрагдсан нь ийм дүгнэлт хийхэд хүргэсэн бололтой. Хүн амын зөвхөн зарим хэсгийг хамарсан судалгаагаар угсаа гарлыг бүрэн тогтооход хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл европоид төрхтэй хазарачуудын дунд генийн судалгаа хийвэл хазарачууд голчлон европоид төрхтэй, монголчуудтай гарал үүслийн холбоогүй гэсэн дүгнэлт гарах юм.
 
Бэсүд овог нь хазарагийн томоохон овог бөгөөд [[:en:Abdul Ali Mazari|Abdul Ali Mazari]], Sharbat Ali Changezi зэрэг томоохон удирдагч энэ овгоос гаралтай. Бэсүд овгийн [[:en:Mir Yazdanbakhsh|Mir Yazdanbakhsh]] 19-р зуунд хазарачуудыг нэгтгэхийг оролдсон анхны удирдагчдын нэг байв.
Line 66 ⟶ 69:
Сабитов хазарачуудын дундах [[:en:Haplogroup R1b|R1b1b1]] буюу [[:en:Haplogroup R-M343 (Y-DNA)|R-M343]] генийг (Сабитовын судалгаагаар 28%) түрэг угсааны башкирчуудтай холбосон ч тэдний дунд R1b1b1 тархсан нь түрэгүүдтэй холбоотой гэсэн бүрэн баталгаа алга. R1b1b1 нь Афган, Ираны уугуул иран хэлт хүн амтай холбоотой байж болох юм.
 
==Хүн амын тоо, овог аймгууд==
Sengupta-н 2005 оны судалгаагаар хазарачуудын [[:en:Haplogroup_R-M173#Subclade_distribution|32%]] нь R1b гаплогрупптэй байна.
[[:en:List of Hazara tribes|Хазара овгуудын]] нэр нь монгол, түрэг, иран холимог гаралтайг харуулдаг.<ref>[http://www.nps.edu/Programs/CCs/Docs/Tribal%20Trees/Hazara.pdf Hazara tribal structure], Program for Culture and Conflict Studies, US Naval Postgraduate School</ref>
 
==Бусад мэдээлэл ==