Буриад Орост эзлэгдсэн нь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Бутралын үеийн Монгол руу чиглүүлэгдлээ
Мөр 1:
#REDIRECT [[Бутралын үеийн Монгол]]
Оросын хаант улс хүчирхэгжихийн хэрээр газар нутгаа тэлж өргөжүүлэх түрэмгий бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. [[Орос]]ын баруун талд хүчирхэг хөршүүд байснаас уламжлан дундад зууны үед газар нутгаа тэлж чадаагүй бөгөөд зөвхөн Их Петр хааны шинэчлэлийн үр дүнд шинэчилсэн армийн хүчээр түрэмгий дайнуудыг хийсэн байна. Баруун талын хүчирхэг хөршийн эсрэг биш харин зүүн талын нүүдэлчдийн сул талыг анзаарсан оросууд өөрсдийн галт зэвсгийн давуу тал, хүний нөөцөд түшиглэн түрэмгийллийг ээлж дараалан шатлан өргөжүүлэх аргаар гүйцэтгэсэн. Эхний шатанд хүчээр сул Сибирийн ханлигийг бут цохин газар нутгийг нь эзэлсэний дараа Зүүнгарын хүчирхэг хаант улстай шууд хил залгах болсон ба [[Красноярск]]ийн чиглэлд хйисэн түрэмгийлэл нь [[Зүүнгар]]ын цэргийн хүчтэй хэд хэдэн удаагийн тулалдаанаар ялагдсан тул зогссон байна. Харин зүүнгарын харъяатуудын хойгуур тайгын отог овгуудын нутгийг эзлэн дорно зүг ахисаар [[Байгаль нуур]] хавийн [[буриад]]уудын нутагт буюу [[Бутралын үеийн Монгол|Монгол улсын]] хойд хилд тулж иржээ. Орост хийгдэж буй газрын зурганд бутралын үеийн Өвөр Монгол, Зүүнгарын хилийг зөв зурдаг боловч 14-17-р зууны Монголын газрын зурганд өмнөд [[Сибирь|Сибирийг]] оруулалгүй зурдагаас орос иргэд тухайн үед Монголын хил өмнөд Сибирийг хамарч байсныг мэддэггүй байна.
 
Оросууд 1620-иод онд баруун буриадуудын нутгийн зах [[Зүлгэ]], [[Ангар мөрөн]]д тулж иржээ. Энэ үед буриадууд олон овогт хуваагдсан, маш тархай бутархай амьдардаг байв. Монголд өөр хоорондын тэмцэл хүчтэй явагдаж байсан тул буриадууд зөвхөн өөрсдийн хүчээр оросуудын эсрэг тэмцэх шаардлагатай болжээ. Оросууд гал зэвсэг ашиглан, бэхлэлт барьж бэхжин, буриадуудын эхнэр, хүүхдийг хядах, олзлон аваачих зэргээр алхам алхамаар урагшилсаар Байгаль нуурын хоёр талаар буриад монголчуудын нутагт гүн орсон аж. Буриадын зарим овгууд хүчинд автан тэдний эрхшээлд орж, алба төлж эхэлсэн бол зарим нь Монгол нутаг руу зугтах болжээ. Гэвч тухайн үед Монгол нутагт үймээн самуун ихтэй байсан тул тэдгээр нүүдэлчид эргэж нүүх болсон байна. Зүлгэ мөрнийг өгсөж ирсэн оросууд Верхоленск бэхлэлтийг барьжээ. Тэдэнд Онгой сэсэн, Ойлонго бөө тэргүүтэй абзай овгийнхон эеийг хичээн анх оросуудад алба барих болжээ. Харин эхиридийн шоно овгийнхон оросуудын эсрэг эрс тэмцэж эхэлсэн болно. 1628 онд Петр Бекетовын хасаг цэргүүд Ангар мөрнийг өгсөн ирж бэхлэлт барин, Ока голын буриадуудаас алба авч эхэлжээ.
 
1631 онд буриадууд Братскийн бэхлэлтийг довтолж шатаасан байна. 1641 оны 04-р сарын 30-нд буриадуудын тэмцлийн томоохон удирдагч эхиридийн буур аймгийн тэргүүн Шэбшэй баатар тулалдаанд амь үрэгдсэнээр оросууд давамгайлж эхэлжээ. 1640 онд Максим Перфильев Витим голоор дамжин Байгалийн зүүн талд гарчээ. 1645 онд Василий Колесников тэргүүтэй орос хасаг цэрэг Байгаль нуурыг гатлан Сэлэнгэ мөрний адагт гарч ирсэн боловч бэхжиж чадалгүй буцсан байна. 1646 онд дахин оролдлого хийж, Дээд Ангарын адагт бэхлэлт барьжээ. 1645 онд 2000 гаруй буриадууд Зүлгэ мөрний эрэгт баригдсан Верхоленскийн бэхлэлтийг гурван удаа довтолжээ. 1647 онд Енисейскээс илгээгдсэн Похабов тэргүүтэй цэргүүд Байгалийг гатлан ирж Үд, Сэлэнгэ мөрний хавиар ирэн буриадуудтай тулалдсан хэдий ч эрхшээлдээ оруулж чадалгүй 70 гаруй эхнэр, хүүхдийг олзлон авчээ. Буцах замдаа Байгалийн өмнө этгээдэд Култукийн бэхлэлтийг барьжээ.
 
1648 онд Похабовт туслуулахаар Иван Галкин тэргүүтэй 60 цэрэг илгээжээ. Иван Галкин Баргажин адагт бэхлэлт барин Баргажин, Сэлэнгэ, Хёлго голоорх буриадуудыг довтолж эхэлжээ. 1654 онд Братскийн бэхлэлтээс урагш Балаганы бэхлэлтийг барив. 1658, 1696 онуудад мөн оросуудын эсрэг бослого гарсан хэдий ч төдийлөн амжилт олсонгүй. 1661 онд Иркут голын эрэгт оросууд бэхлэлт цайз барьж эхэлсэн бөгөөд энэ нь 1686 онд Эрхүү хот болон өргөжжээ. 1665 онд Нэршүү болон Сэлэнгийн, 1666 онд Үдийн бэхлэлтүүдийг барьжээ. 1675 онд Сэлэнгийн бэхлэлтэд 30 гаруй хашаа байшин, 200 гаруй оросууд оршин суух болж. Энэхүү бэхлэлтээс гурав хоногийн газарт Түшээт ханы чулуун өргөө байжээ.
 
Ийнхүү Халхын хойд хязгаарыг оросууд эзэлж дууссан энэ үед л Халхын хан нар оросуудын эсрэг тэмцэх оролдлого хийж эхэлжээ. Хойд халхын томоохон овог болох табангууд нартай тулснаар оросууд хүчиндээ эрдэх нь багассан байна. 1682 оноос табангууд нар Сэлэнгэ, Үдийн бэхлэлтийн орчим ирж малыг туун одох, оросуудыг зодох зэргээр авирлах болсон тухай Иван Власов хэмээгч бичжээ. 1684 онд Сэлэнгийн бэхлэлтэд Очирой ханы элч ирж, өөрсдийн албат буриад нарыг чөлөөлөхийг оросуудаас шаарджээ. 1685 онд Сэлэнгийн бэхлэлтийг бүслэн хаасан байна. 1687 онд Очирой ханы цэрэг Сэлэнгийн бэхлэлтийг бүсэлсэн хэдий ч ялагдал хүлээжээ.
 
Энэ үед [[Манж Чин улс]]тай хилийн хэлэлцээр хийхээр 2000 цэрэгтэй явж байсан Федор Головин энэ тэмцэлд хүч хавсран табангуудын тайш Сэрэн-Сэкулайг бут цохижээ. Мөн бусад Монголын тайш нарыг Сэлэнгэ, Үд, Ильины замд тулалдаж ялжээ. 1688 онд Түшээт ханы дүү Шигшид баатар Хотгойдын Гэндэн баатрын дүүгийн хамт цэрэг хөдөлгөж Үд гол дахь орос бэхлэлтийг дайрч байв.
 
1688 онд Хёлго гол дээр табангуудын цэргийг Головин ялж табангуудын тайш зургаан зайсан, 30 шүүлэнгэ, 1200 гаруй өрх айлын хамт Оросод дагаар оржээ. 1689 онд удаа дараа ялагдал хүлээсэн табангуудын тайш нар Оросын харьяат болох гэрээ хийж, алба төлөх болжээ. Гэвч табангууд нар Оросын дарлалаас зугтан Монгол нутгийн гүн рүү нүүж одсон боловч 1718-1722 онуудад эргэн иржээ. 1689 оны 08-р сарын 25-нд Нэршүүд Федор Головин Манжийн элчтэй уулзан Эргүнэ мөрнөөс зүүн тийш нутгийн хилийг тогтжээ.
 
Харин 1727 оны 08-р сарын 20-нд Хиагт хотоос холгүй [[Буур гол]]ын эрэг дээр Оросын талаас Савва Рагузинский, Манжийн талаас Халхын Түшээт хан уулзаж [[Буурын гэрээ]] гэгчийг байгуулжээ. Энэ гэрээгээр [[Хиагт]]аас баруун тийш [[Енисей]] мөрний эх хүртэл, зүүн тийш Нэршүүгийн гэрээгээр тогтсон хил хүртэлх нутгийн хилийг тогтжээ. Ийнхүү хойд монголчууд бусад монголчуудаасаа таслагдан буриад хэмээх нэгэн нэрэн дор нэгдэх үйл явц эрчимжсэн байна.
1570-аад онд Оросын эзэнт гүрний Ермак хэмээгч оргодол Уралыг даван зугтаж, 600-гаад хүнтэй бүлэг байгуулан Тобол хотыг эзлэн, гэмээ наманчилж Иван хаандаа өргөн барьснаар Монгол гүрний хоймроор Оросын колоничлолын гар орж ирээд түйвээхийн эхлэл боллоо. 1630-аад онд Оросын засгийн газраас бэлтгэн илгээсэн колоничлогчид Байгаль далайн баруун эрэгт ирж нутгийн монголчуудтай цус асгаруулсан байлдаан хийлээ. Тэр тухай Оросын судлаачид бичихдээ "Ангарыг өгссөн цаашдын довтолгоон ихэд саатсан нь ангарын харгиа зэрэг байгалийн саадаас шалтгаалсан төдийгүй ихэнхдээ Ангарын эхэнд оршин суудаг монгол аймгийн буриад буюу "братские люди" хэмээгчдийн шаргуу эсэргүүцлээс шалтгаалсан юм. 1631 онд тэднийг эзлэх зорилгоор байгуулсан Братскийн (Буриадын-Д.Б) бэхлэлт цайз нэг бус удаа аюулд орж байсны дотор 1635 онд бүх гарнизон хядагдаж, зөвхөн 1936 онд оросын захиргааг сэргээж байлаа. Цаашдаа Ангарын эхэнд оршин суугчдыг дагуулах үйл явц тасралтгүй тэмцэлтэй тулгарч үргэлжилсээр тэдний олонхийг өмнө зүг халх монгол руу нь түрэн шахсанаар дууслаа. Ангарын эхэнд бэхжихийн тулд Братскийн цайзаас урагш 1654 онд Балаганы бэхлэлт байгуулав. Түүнээс 2 жилийн өмнө Похабов Эрхүү гол Ангарт цутгах газар өвөлжөө байгуулсанаар Ангар-Окийн буриадуудыг эзлэх үйл явц дуусав" гэжээ. Буриадыг эзлэх анхны цэрэгжүүлсэн экспедицийг 1623 онд Ждан Козлов, Василий Лодыгин, Ананий Ивановоор толгойлуулан явуулж, цаашид ээлжлэн зүтгэсээр 1628 онд Яков Хрипуновоор толгойлуулсан эзлэн түрэмгийлэгчид анхны дайн хийж "эмс, охид, хүүхдийг олзлон " аваачаад, мөн онд Петр Бекетовынхон 40 буриадыг алж яргалсанаар колонийн байлдан дагуулалт эхэлсэн юм.
 
1641 оны 4 дүгээр сарын 30-нд Эхирисийн Шэвшэй баатар тулалдаанд алагдсанаар колоничлогчид Эхирис, булгадыг байлдаанд ялах боломж олсоныг түүхэнд тэмдэглэсэн байдаг. 1645 онд Зүлхийн эхирисүүд бослого гарган татвар төлөхөөс татгалзаж, түүнийг дарахаар явуулсан А.Бедаревын зэвсэгт отрядтай 50-аас доошгүй хүнтэйгээр өдөржин тулалдсан түүх нь буриадыг колончилсон үйлс цусан мөртэй байсны баримт юм.
Энэ үед Монгол улс дотоодын хямрал, Манжийн түрэлтэд сульдан хойд хязгаараа өмгөөлөх чадвар мөхөс байсан бөгөөд 1667 онд Зүүн гарын Сэнгэ тайж Красноярскийн бэхлэлтийг эзлэн колончилогчдод заналхийлж, 1669-70 онд Дайхан тайжийн монголчууд 15 мянган цэргээр Нерчийг эзлэн буриадуудыг хураан буцааж, 1674 онд Тавнангийн Гэгээн тайж цэрэглэн хөдөлж байв. 1684 онд Эрхүүд Очир-сайн ханы элч илгээж, Эрхүүгийн буриадууд монголын иргэд болохыг тайлбарлан хэлэлцээ хийхэд "Танай монголын Очир сайн хан манай их эзний эртний албат буриадуудаас татвар авна гэдэг ухаан санаанд багтамгүй" хэмээн дээрэлхээд элчийг хөөж буцаасан билээ.
 
1688 онд Баатар хун тайжийнхан 4 мянган цэргээр Уд хот болон сэлэнгийн хотыг дайрч байх үед Галдан бошигт Түшээт ханыг довтолсоноор монголын цэрэг нутаг буцаж. буриад нутгаа Орос гүрний колончилолоос өмгөөлөх хүч мөхсөн билээ. Оросууд үүнийг нь ашиглан 1688 оны 9 дүгээр сарын 16-нд тавнангуудыг довтолж 200 хүнийг алж, олон хүнийг мал хөрөнгөтэй нь олзолсон юм.
Ойрад болон Халхын хооронд байлдаан болж, манжууд халхыг дагуулан эзэлсэн нь буриад түмэн харийн эзлэгчдийг эсэргүүцэх үндсийг таслаад зогсоогүй манжийн дарлал, дотоодын дайны хүнд дарамтад дургүйцсэн монголчууд умард зүг нүүж, Оросын харъяат болох нөхцлийг бүрдүүлж байлаа. Ийнхүү 1680-аад оны сүүлчээс эхлэн Алтай, Хангайн уулсаар нутаглаж байсан Атаган, Ашабагад. Сонгоол, Үзөөн, Юншөөбү, Өөлд, Сартуул, Хатагин овгийнхон хойшоо нүүж Орост дагаар оржээ. Үүний нэг баримт нь эдүгээ Монгол Улсын иргэн 84 настай Ш. Тэрбиш гуайд хадгалагдан буй ХҮIII зууны үеийн гар бичмэл "Туршихи-ийн намтар" билээ.
Тэнд өгүүлэхдээ, "Ашабагад яст Байбилгэ омогийн Туршихи Молхааны эрт төрсөн газар хэмээвээс Алтай, Хангай газраас Сайн ханы албат бөгөөд тэр орноос Бошигт ханд гахай жилийн өвлийн дунд сард цэрэг мордоод Бошигтын хоёр (хэсэг) цэргийг нь довтлоод чинагшид Бошигтод очиж дүрвээж орхиод хоол хүнс тасалдан буцаж иртэл хойт хулгана жилд Бошигт цэрэглэн биднийг довтолсон босгуулагсан...
 
1686 онд Их дээд император Цагаан хаанд залбиран ирж, Эрхүү хотноо айлтган мэдүүлж энэ их далайн хойтод Худайн гол хэмээх нутагт суусаар..." гэхчилэн өгүүлжээ.
1690-ээд онд Түшээт ханы Охин тайжийнхан Сэлэнгийн тавнангуудтай нийлж, 1722 онд Сэцэн ханы Ээж гүнжийн албат болгож Түшээт ханаас өгсөн гурван тавнангийн отог Онон голын Биндэръяа нутгаасаа Хэнтийн хөвчийг нэвтлэн зугтаж Хёлго, Цөхийн голд суурьшсан юм.
Монгол улс манжид дагаар орж, Галдан бошигт ялагдсаны дараа Орос, Манж гүрнүүд шууд хиллэж, хилийг тогтоох асуудал Монгол төрийн мэдлээс давж, 1727-28 оны Буурын хэлэлцээр гэгчээр буриадыг өгөөд зогсоогүй. Халхын бүрэлдэхүүнд орж байсан хатагин, салжиудын хойт үзүүрийг сартуулын хамт таслан Орост өгсөн юм. Ийнхүү "буриад" гэдэг нэр нэгэн овог ястны нэр байснаа эртний өвөг монголын олон овог, аймгаас бүрдсэн нэгдэхүүний ерөнхий нэр болж
==Мөн үзэх==
*[[Монголын түүх]]
*[[Сэлэнгийн суурингийн бүслэлт]]
*[[Үдийн суурингийн бүслэлт]]
*[[Ильиний слободагийн бүслэлт]]
*[[Зүүнгарчууд Оросын түрэмгийлэлийн эсрэг тэмцсэн түүх]]
 
==Зураг==
<gallery>
Файл:Баруун Сибирь 16-17-р зуун.jpg|Баруун Сибирь 16-17-р зуун
Файл:Монголчуудад шатаагдан сүйрсэн Орос суурин 17-р зуун.jpg|Сүйрсэн орос суурин. Сэргээн зурсан нь
Файл:Баруун Сибирь дэх орос бэхлэлтүүд 16-17-р зуун.gif|Баруун Сибирь дэх орос бэхлэлтүүд 16-17-р зуун
Файл:Төв Сибирьт оросын бэхлэлтүүд байгуулагдсан нь XVII.gif|Төв Сибирьт оросын бэхлэлтүүд байгуулагдсан нь
Файл:Алс Дорнод Орост эзлэгдсэн нь XVII.jpg|Алс Дорнод Орост эзлэгдсэн нь XVII
Файл:Siberia XVI-XVII.jpg|Сибирь XVI-XVII зуун
Файл:Сибирь Орост эзлэгдсэн нь 16-17-р зуун.jpg|Сибирь Орост эзлэгдсэн нь 16-17-р зуун
</gallery>
 
{{stub}}
 
[[Ангилал:Буриадын түүх]]
[[Ангилал:Бага хаадын монгол улс| ]]
[[Ангилал:Оросын Эзэнт Улс]]
[[Ангилал:Буриадын түүх]]
[[Ангилал:Оросын дайнууд]]
[[Ангилал:Монголчуудын оролцсон дайн]]
[[Ангилал:Монгол-Оросын дайнууд]]
[[Ангилал:Оросуудын оролцсон дайнууд]]