Баян-Уул сум (Дорнод): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 60:
Өвөр Дархинтын Госпитал жалганд Оросын цэргийн хээрийн эмнэлэг, Өвөр Дархинтын нисэх онгоцны буудал нь байлдааны онгоцны нөөцүүд нь энд байрладаг ба баруун талд /одоогийн Сайжрахын нарс гэж нэрлэгдсэн/ тэр үед энэ нарсан дотор нисэхийн дарга нарын хотхон байсан.
 
Дархинтын цагаан нуурын зүүн хойд талд нарийн болон бусад хүнсний ногооны 10 га орчим талбай, одоо ч ул мөр нь бий. 1950, 60 оны үед Дандар баатар ЗИС-5 машинаар Дархинтын даваа болон Эрээн даваагаар модны тээвэрт явдаг байсан.
 
Ар Дархинтын Шинэстэй гэдэг аманд цэргийн хүнсний зориулалтаар гахайн ферм байсан /одоо Гахай жалга гэх нэршил үүссэн/, Царамаас баруун тийшээ 20 км орчимд Онон голруу түрж орсон гацааг сэтэлж / одоогийн Хясуу гэх нэршил үүссэн/ зам тавьснаар,Өвөр Дархинтаас хүнсний ногоо, Ар Дархинтаас гахайн мах болон бусад бүтээгдхүүн тээвэрлэдэг байжээ.