Барак Обама: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile app edit
Мөр 1:
{{Инфобокс Ерөнхийлөгч
|нэр = Барак Хуссейн ОбамаХу
|нэр нутгийн хэлээр = {{Lang|en|Barack Hussein Obama, Jr.}}
|зураг = Official portrait of Barack Obama.jpg
|зургийн хэмжээ =
Line 81 ⟶ 80:
Тэр зун буюу 2004 оны Бостон хот дахь Ардчилсан Намын Улсын Конвенц-д түүнийг Жон Керриг дэмжиж үг хэлнэ үү хэмээн урижээ. Обама тийн үг хэлэхдээ эв нэгдлийн чухлыг дурдаж Бушийн засаг захиргааны болон веджийн асуудлуудаас анхаарлыг өөр тийш хандуулж байгааг шүүмжлэн дайралт хийсэн юм.
 
“Бид цэнхэр мужуудад нэг бурхныг тахиж, харин улаан мужууддаа болохоор холбооны ажилтнууд номын сангуудаар хөлхөөд байхад тун дургүй. Цэнхэр мужууддаа Литтле Лиги-ийг бэлдэж харин улаан мужууддаа хэдэн гомо найзуудтай. Тэнд Иракийн дайныг эсэргүүцсэн эх оронч ч байгаа, дайныг дэмжсэн эх оронч ч байгаа. Бид бол нэг хүмүүс, бүгд л од болон зурааснууддаа үнэнч, тангаргаа өргөсөн, бүгд л Америкийн Нэгдсэн улсыг хамгаалахын төлөө хүмүүс билээ” гэж хэлжээ.
 
Конвенцийн дараа Обама эргэн Иллинойс мужийн Сенатын сонгуулийн ажилдаа орсон юм. Ерөнхий сонгуульд түүний өрсөлдөгч Бүгд Найрамдах Намаас нэр дэвшсэн хөрөнгө оруулалтын банкны ажилтан, чинээлэг Жак Райян гэгч байсан боловч түүнийг хуучин эхнэр Жери Райян нь баримтгүйгээр сексийн хэрэгт олон нийтийн өмнө гүтгэсэн бөгөөд үүний улмаас тэрээр 2004 оны зургаадугаар сард сонгуулиас нэрээ татсан юм.
 
2004 оны 8 сард дипломатч болон хуучин ерөнхийлөгчид нэр дэвшигч хар гаралтай Алан Кеинес Райяныг орлож Бүгд Найрамдах намаас нэр дэвшихийг хүлээн зөвшөөрсөн юм. Обама Кейнесийн эсрэг гурван удаа телевизийн мэтгэлцээнд оролцож эсийн судалгаа, үр хөндөлт, буу зэвсгийн зохицуулалт, сургуулийн хөнгөлөлт болон татварыг бууруулах зэрэг асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн билээ.
 
2004 оны 11 сарын ерөнхий сонгуулиар Обама 70 хувийн саналаар 27 хувийн санал авсан Кеинесийг ялж Иллинойс мужийн түүхэнд гарч байгаагүй сонгуулийн ялалтыг байгуулсан юм. Ийнхүү Обама шинэчлэн байгуулалтаас хойш Сенатд сонгогдсон дөнгөж гурав дахь Африкийн Америк иргэн болсон ажээ.
 
2005 оны 1-р сарын 4-нд тангаргаа өргөж ажилдаа орсон Обама Бүгд Найрамдах Намын Сенатч Индиана мужийн Ричард Лугартай хамтран Зүүн Европ болон Орос дахь үй олноор устгах зэвсгийг устгах хуулийн төсөл дээр ажиллажээ. Мөн Бүгд Найрамдах Намын Сенатч Оклахома мужийн Том Корбөнтэй хамтран холбооны улсуудын зарлагыг тооцож гаргадаг вэб хуудас зохион бүтээжээ.
 
Сенатын хүрээнд шувууны ханиадын аюул заналын галаар анх дурдаж, Катрина шуурганы хохирогчдод хандан үг хэлж, энергийн өөр хувилбарын хөгжлийг дэмжиж, мөн туршлагатай ажилчдын цалин шагналыг нэмэхийн төлөө байсан хүн бол Обама байв. Тэрээр мөн Ардчилсан намын гишүүн Висконсин мужийн Русс Фейнголдтой хамтран Конгрессийн гишүүдийг лоббидох зорилгоор корпорацийн онгоцонд нисч явахад нь аялалын бэлэг тараадгийг болиулсан юм.
 
Түүний хоёр дах ном Итгэлийн Зориг: Америк Мөрөөдлийг Эргүүлэн Авах Талаарх Бодлууд нь 2006 оны 10 дугаар сард хэвлэгджээ.
 
2007 оны 2 дугаар сард Обама 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихийн төлөө өрсөлдөх болсноо олон нийтэд зарласан нь сонинуудын эхний нүүр болж байв.
Тэр тэргүүн хатагтай асан одоогийн Нью Йорк хотын Сенат хатагтай Хиллари Родхам Клинтонтой нэлээд ширүүхэн өрсөлдсөн бөгөөд 2008 оны 6-р сарын 3-нд ялж нэр дэвших эрхтэй болжээ. 2008 оны 11-р сарын 4-нд Обама Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Жон МкКайныг ялсанаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм.
Одоо тэрбээр Америкийн Нэгдсэн Улсын 44 дэх Ерөнхийлөгч билээ.
 
Обама эхнэр Мишеллтэйгээ 1988 онд Чикагогийн хуулийн байгууллага Сидлей ба Аустин-д зуны гуслахаар ажиллаж байх үедээ танилцжээ. Тэд 1992 оны 10 дугаар сард гэрлэж одоо Чикаго хотын Сауд Сайд, Кенвүүдэд хоёр охин Малиа (1998 онд төрсөн), Саша (2001 онд төрсөн) нарынхаа хамт амьдардаг.
== Гадаад холбоос ==
* [http://www.change.gov/ Сонгогдсон ерөнхийлөгчийн албан газар]