Сартуул: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Халх сартуул
Мөр 2:
'''Нэг: Халх Сартуулын тухай товч ойлголт:'''
 
Монгол үндэстний халх ястны сурвалжит өвөг овог халхХалх Сартуулсартуул. Эрт цагаас Халхын Засагт Хан аймгийн '''Сэцэн засгийн хошуу''' ("Засагт Хан аймгийн түүх" гар бичмэл. Уг хошууны нутаг дэвсгэр нь одоогийн Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Яруу, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул, Завханмандал, Түдэвтэй сум бүхлээрээ, Тэлмэн сумын баруун хэсэг, Увс аймгийн Завхан сум), харин Богд хаант Монгол улсын үедүеэс эхлэн '''Сартуул сэцэн вангийн хошуу''', мөн 1923 оноос Хантайшир уулын аймгийн '''Сэцэн Сарт-Уулын хошуу''' хэмээн нэрийдэгдэх болсон байна. Уг отог, хошууг Чингис Хааны 14-р үеийн (?) ач Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр Хунтайж (1513-1549)-ийн зургадугаар хүү Далдан хөндлөнгөөс хойш.... засаг ноён Саран ахай, Ламжав, Цэдэнжав, Норов, Дэндэвдорж, Цэсүнжав, Цэвээнжав, Ванчинбазаржав, Насанбуянжаргал, Жалчингомбоцэдэн нар угсаа залган захирч ирсэн нь одоогоор мэдэгдэж байна. Богд Хаант Монгол Улсын үед “1000 тайжтай түмэн Сартуул” гэж нэрлэсэн аман хэлц нь огт үндэслэлгүй зүйл биш аж. 1918 оны мэдээгээр <u>2291 өрх айл, нийт 10152 хүн ам, үүнээс тайж 1301, хамжлага ард 2377, лам 1092, албат ард 429, сул ард 282, эмс охид 4671</u> байжээ. Иймээс судлаачид дээрх отог, хошуу захиргааны хүн амаас үүссэн, өөрсдийгөө халх сартуул гэж ухамсарладаг одоогийн 3 хүний 2-оос 2,5 нь тэдгээр алтан ургийн тайж нартай яс, цусан талаараараа ямар нэг холбоотой байж болно гэж тооцоолдог аж.
 
Халх Сартуул нь угсаатны бүтэц, ухамсар, соёл-урлаг, зан үйл, хэл аман аялгуугаараа Халх ястны томоохон салбар овогт хамрагдах бөгөөд 1990-ээд оноос хойш "Сартуул ястан" гэж хүчээр нэршүүлэх оролдлого хийж буй нь угсаатны хүчирхийллийн нэгэн ноцтой хэлбэр мөн ажбуйзаа. Баримтаас дурдахул, 2010 оны хүн амын Улсын нэгдсэн тооллогоор хүн амынх нь 99-өөс дээш % нь халх ястан гэж өөрсдийгөө ухамсарлан үзэж албан ёсоор бүртгүүлсэн 4 аймгийн 1 нь өөрсдийгөө халх сартуул овгийнхонгэж нэрлэгсэд голлон амьдардаг Завхан аймаг байна (бусад нь: Баянхонгор, Дундговь, Өвөрхангай). Тэгсэн мөртлөө <<Монгол Улсын хэмжээгээр Сартуул ясны хүний тоо 1540>> гэж тэмдэглэжээ. Энэ 1540 гэдэг тоо бол зөвхөн ийм ургийн овогтой хүний тоо төдийхөн болохоос Сартуул ястай хүний тоо биш юм. Энэ нь тухайлбалТухайлбал, Боржигин, Салжиуд, Бэсүд, Жалайр, Элжигин, Хатигин, Хотогойд, Хиргис, Олхонуд, Алаг адуун гэдэг ургийн овогтой хүмүүсийг "Боржигин ястан, Салжиуд ястан, Бэсүд ястан, Жалайр ястан, Элжигин ястан, Хатигин ястан, Хотогойд ястан, Олхонуд ястан, Алаг адуун ястан, Хиргис ястан" гэж хүчээр нэршүүлэхтэй утга ижил болой. Энэ мэтээр ургийн овгийг ястны нэр болгож албадан нэршүүлэх үйл ажиллагаанд Халхын сурвалжит Сартуул овгийнхон өөрсдөө мэдэлгүй өртжээ. Тиймээс халх сартуул овгийнхонд "ястан" гэх бие даасан ойлголт, соёл, ухамсар сэтгэхүй лавтай 21-р зууны эхэн үед огт төлөвшөөгүй байгаа нь хүн амын тооллогын тайлангаас харагдаж буйг цаашид анхаарах нь үнэн зүйд нийцэх ажучиртай. Харин газар нутгийн тогтоц-уур амьсгал, аж ахуй эрхлэлтийн онцлог, овгийн бүрэлдэхүүнтэй холбоотой халхын бусад овог хэсгээс бага сага ялгаатай зүйлс байгаа нь ойлгомжтойтодорхой. Ер нь Халхын их өргөн уудам нутагт буй бүх овгуудад ХАЛХ гэх нийтлэг шинж төлөв байвч, соёл, зан үйлийн дотоод бүтцэд нь өөр өөрийн гэсэн онцлогтой өвөрмөц элемент хадгалагдаж байдаг аж. Энэ тухай гадаад, дотоодын эрдэмтэн судлаач, аялагч жуулчид эртнээс ажиглан тэмдэглэж үлдээсэн баримт олон бий билээ. Түүнчлэн, сүүлийн үед ажиглагдаж буй нэг сонирхолтой, анзаарууштай зүйл бол Завхан аймаг хавийн Сартуул гэх ургийн овогтой хүмүүсийн цаана алтан ургийн тайж язгуур нуугдаж буй нь илэрсээр байна. Энэ нь 1918 оны хүн амын тооллогоор бүртгэгдэж, нэрс нь тэмдэглэгдсэн 1301 тайжийн үр удмынхан угсаа гарал уг шагаа сэргээж буйн шинж тэмдэг ажбололтой. Өөрсдийгөө "халх сартуул" гэж нэрийддэг Чингис Хааны алтан ургийн удмынхан 1930-аад оноос өдий хүртэл уг гарал, язгууртан угсаа, хэргэм зэргээ нуун далдалсаар ирсэн нь харамсалтай хэдий ч цаг үеийн шалтгаантай гашуун үнэн билээ. Үндсэндээ ХХ зууны дунд үеэс хойш Монголд үүсэн хөгжсөн Зөвлөлт багштай "Угсаатны зүйн судлал"-ын үндсэн замналыг будилуулж, үр дүнг итгэмжгүй болгосоор буй энэхүү хэрэг явдал 1930-аад оноос хойших нийгмийн өөрчлөлтийн уршигаар үүссэн айдас хүйдэс, түүхэн учирзүйтэй уг шагаараа холбоотой болох нь мэдээж хэрэг тул угсаатан судлалынхан судалгаандаа түүхийн үнэнийг эрүүл саруул ухаанаар бодитой харах учиртай юмсанж. Иймээс Халхын сурвалжит овог халх сартуул нь бусад Монголчуудтай нэгэн өвөг дээдэстэй, ураг төрлийн нандин барилдлагатай, гал голомт нэгтэй, нэг онго шүтээнтэй, им тамга, сүлд туг, дуулалтай, өөрийн гэсэн түүх, соёлын биет болон биет бус өвтэй, удам судар, уламжлалт зан заншил, ахуйн болон оюуны өв соёлоо дээдлэн уламжилсаар ирсэн баатарлаг, ажилсаг, оюунлаг, эх оронч, үндэсний үзэлтэй хүмүүс юм.
 
'''Хоёр: Халх сартуулын овгийн бүрэлдэхүүн:'''
 
Халх сартуул нь халх ястны бусад язгуур болон сурвалжит овгуудын нэгэн адил дэд овгуудаас бүрэлдэн тогтдог байна. Тухайлбал: Хиад, Боржигин, Хунтайжийнхан, Тайж нар, Тайж, Тавантайж, Долоонтайж, Есөнтайж, Жонон, Жонон-Тангуд, Тангуд, Сартуул, Сарт-Уулынхан, Хөтчин, Хөтчин сартуул, Хөндлөн, Бөөчүүд, Бэрх, Бэрх сартуул, Урианхай, Урад, Хатагин, Хатигин сартуул, Барга, Алаг адуун, Хар Адуун, Хотогойт, Бэсүд, Олхонут, Чонос, Хөх нохойнхон, ХорооХороочийнхон (энэ овгийнхон зөрүүдээрээ алдартай), Цоохор, Гөрөөчин, Өөлд, Бичээч, Баатад, Онход буюу Онгуд, Долоон, Шарнууд, Булган, Шар булган, Буудай,Тавнан, Ембүү, Цөхүр, Хөндлөн-Цөхүр Мянгад, Улаан-Ямаат, Их-Хайрхан, Баян-Хайрхан, Минж-Хүнгүй, Сар-Хайрханыхан, Баатарынхан, Гэлэнгийнхэн, Хашигийнхан, Чангалынхан зэрэг эртний язгуур овгууд ч, үүсмэл үржвэр овгууд ч байдаг аж.
Халх Сартуулууд: Эртний язгуур болон сурвалжит овгууд, хожмоо аль нэг овог яснаас тасран гарсан үржвэр овог, урьдын отог, хороо, сум, баг, засаг захиргааны нэгжээс үүссэн овог, баатар гавьяат ард хүн, газар ус, эрхэлсан аж ахуйн нэрээр нэрлэгдсэн зэрэг олон овогт хамаарагдаж байдгийг дээр дурдаснаас цухас харж болох бөгөөд бусад аймагт тархсан тархалтыг аймаг сум, хүн ам бүрээр нь авч үзвэл асар их тоо гарч Халх ясны хүн амын багагүй хувийг эзлэх нь дамжиггүй.
Халх Сартуул нь өнөө үед Монгол Улсын хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг Халх ястаны олон язгуур монгол овгийг өөртөө багтаасан томоохон салбар овог нь мөн болохын дээр харь олзныхон, боолууд хэмээн бичигдээд байдаг энэхүү зон ардын гол цөм хэсэг нь Чингис хааны удмын '''АЛТАН УРГИЙН ТАЙЖ''' хэргэмтэн язгууртнууд байж, тэдгээр нь бусад бүх овог, аймаг, хошуудаас хамгийн олон болох нь сонирхолтой, нэн даруй судлууштай чухал асуудал мөнөөсөө мөн болой.
 
'''Гурав: Завхан аймагт л Сартуул овог байдаг гэж үзсээр ирсэн нь өрөөсгөл ойлголт:'''
 
Тухайлбал: <u>Архангай аймгийн</u> Их Тамир буюу 1 сум; <u>Баянхонгор аймгийн</u> Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Заг, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Баянцагаан, Баянлиг, Баянговь, Шинэжинст буюу нийт 11 сум; <u>Булган аймгийн</u> Тэшиг, Сэлэнгэ, Хутаг-Өндөр буюу нийт 3 сум; <u>Говь-Алтай аймгийн</u> Хөх морьт, Цогт гэх нийт 2 сум; <u>Дорнод аймгийн</u> Халх гол гэх 1 сум; <u>Завхан аймгийн</u> Нөмрөг, Тэлмэн, Яруу, Алдархаан, Цагаанхайрхан буюу нийт 5 сум, <u>Ховд аймгийн</u> Булган суманд тус тус сартуул овог бүртгэгдсэн байна (''Монгол ард улсын угсаатны судлал, хэл шинжлэлийн атлас. Т. I-II .УБ.,1979 он, тал 71;''). Үүнээс гадна: <u>Орос, Монголын Буриадуудын дунд</u> адаган сартуул, буянт сартуул, баахшил сартуул, гуриг сартуул, гуринх сартуул, хатагин сартуул, махан сартуул, бумбачин сартуул, модоргон сартуул, шинжиг сартуул, кэнчээнид сартуул гэх мэт оршдог. <u>Хамниганчуудын дунд</u> бамбадайн сартуул, бамбачаан сартуул, баахчил сартуул, гуриг сартуул, гуринка сартуул, кэлцэнгүүд сартуул зэрэг овогууд байдаг төдийгүй өөрч олон бий байх.
<u>ӨМӨЗО-ны Барга, Буриадын үүсэл гарвалд</u> Сартуул овог байдаг бөгөөд халх сартуул дунд түгээмэл хэрэглэгддэг овгууд ч олон байдаг. Жишээ нь: Сартуул, Тавнангууд, Шарнууд, Урианхай г.м. Мөн <u>Казах, Афганистан, Халимаг,Энэтхэг улсуудын дотор оршин суугч Уйгар Хазар, Авар, Могол зэрэг харьжсан монгол угсаатнуудын дунд</u> САРТ овогтон түгээмэл байдаг билээ. Орос, Дундад Ази болон баруун монголд буй Сарт овог, Сартагтайн ... /суваг/... гэх нэртэй холбоотой газар усны нэрний зарим нь эрт цагийн Бат Хааны хүү Сартагтай баатарын алдар нэр, үйл хэрэг, ураг овгоос үүдэлтэй байж ч мэдэхийг судлууштайбодууштай.
 
'''Дөрөв: Халх Сартуул овгийг үүсгэн бүрдүүлж буй голлох зарим дэд овгуудын гарвал, онцлогоос цухас дурьдвал:'''
# <u>Хунтайжийнхан</u>, <u>Тайж</u>, <u>Тайжуу</u>д, <u>Тайж нар, Тавантайж, Долоонтайж, Есөнтайж, Жонон, Жонон-Тангуд</u>: Халх ястан оршин суух бүх аймаг хошуудын тайж хэргэмтэн, жонон бүгд алтан ураг болон Чингис хааны дүү нар, гарамгай жанжин, сурвалжит язгууртан, эрх мэдэлтний үр хойчис буйзаа. Тэгэхлээр Халх Сартуулын хунтайжийнхан, тайж нар, тайжууд, тайж, тавантайж, долоонтайж, есөнтайж, жонон, жонон-тангуд овгийнхон бол Чингис хааны удам Гэрсэнзийн үр хойчис мөн ажгуу. Хуучнаар Халх дөрвөн аймаг, түүний хошууд дотроос хамгийн олон алтан ургийн тайжтай нь халх сартуул овог байсан бөгөөд 20-р зууны эхэн дунд үеэс эхлэн дээр дурдсан Чингис Хааны алтан ургийн үр удам, үртэс хойчис, салаа салбарыг "боол", "харь", "муу хүмүүс" хэмээн гал голомт дээр нь эрээ цээргүй дайрч доромжилсондоромжилдог их хэлмэгдүүлэлт эхэлсэн байна.
# <u>Барга </u>: Эрт цагт МЭӨ lll зууны үед Хүннү улсад Баргын тэргүүн Баргажин баатар хэмээх хүн байж түүний нэрээр Баргужин аймаг байжээ. МЭ- lV зууны үед (304 он) Байгаль нуурын өмнө талд Баргужин түхэмийн хавь газарт он удаан жил нутаглаж байсан Барга баатар дайчин ноён Ойрад, Буриад, Хорид хэмээх 3 хүүтэй байжээ. Ахмад хүү Ойхадыг Алтай, Хангай тийш мал маллуулж нутаглуулжээ. Хоёр дахь хүү Буриадыг Байгаль нуурын цаад тал дахь Зүлэг гол “Лена мөрний эх Баргулинский ” хэмээх газар загас бариулж, ан агнуур хийлгэж суурьшуулжээ. Буриад нь 2 хүүтэй болж ахмадыг нь Ихрээд бөгөөд тэр 8 хүүтэй. Удаах хүү Булгад нь 9 хүүтэй болж Ихрээд 8 эцгийн овог, Булгадаас 9 эцгийн овог үүсчээ. Бага хүү Хоридой бол уул нутагтаа сууж Бэтээгийн гаралтай Баргужин төхүмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гуайтай гэрлэж Алунгуа хэмээх ганц охинтой болжээ. 2-р гэргий Шаралдайгаас Галзууд, Хуасай, Хөвдүүд, Шарайд, Гучид хэмээх 5 хүүтэй болж, 3-р гэргий Наадайгаас Харгана, Худай, Бодонгууд, Батнай, Цагаан, Хальбин тэргүүтэй 8 хүүтэйгээс Хайтан(хотон) Согд(Чанад) хэмээх 2 хүү нь Байгалийн цаад Буриад нар лугаа нийлээд явсан байна.” Согд буюу Чанад хэмээх нь Дундад Азийн Сартуулыг Европчууд тийнхүү нэрлэдэг бөгөөд ямартайч Байгаль нуур, Енисей мөрний орчимд нутаглан байх олон овог аймгуудын нэг болох Баргу, Сарт нар Хүннүгийн хойч үе Телегийн олон аймгуудын нэгээхэн хэсэг юм. Баргажин баатараас Баргу, Барга, Баргудай, Бага ба Их барга, Үхэр барга зэрэг маш олон үржвэр овог салаалан гарсан байдаг. Монголчуудын нэн эртний соёл, түүний өнөөгийн залгамж нь Согд, Сарт-тай гүний холбоотой аж.
# <u>Алаг адуун</u>: Монгол Дарлекин аймгуудаас гаралтай МЭ-Vll зууны үед Байгаль нуур, Енисей мөрний сав газар, Дархад нутагт Нанхиадаар БО-МА “ алаг адуутан, алагчин” нэрээр мэдэгдэж байсан бөгөөд Баргу, Урианхай нартай салшгүй холбоотой эртний овог юм. Түүнчлэн, Алаг адуун нарын гол ундаа нь гүүний сүүгээр айраг исгэж уух бөгөөд тэдний энэ мэт адууны соёл нь уг язгуураасаа уул тайгын хүмүүс биш тал нутгаас ойн гарсан хүмүүс гэдгийг нь гэрчлэх аж. "Лу.Алтан товч" сударт Зүчи ойн иргэдийг дагуулахад алаг адуун нар төв монгол руу татагдан ирсэн бололтой мэдээ бий. Алаг адуун, алаг адуут, алаг адуутан нь халх сартуул овгийн дунд зонхилдог дэд овог бөгөөд Дархад, Буриадуудын дунд алаг адуутан овог тохиолддог байна. Мөн Хуучнаар Халхын Засагт Хан аймгийн Олхонуд гурван хошууны хүн амын дотор алаг адуутан овог ноёлог байр суурьтай байсан аж. Энэ овог нь зарим газар алаг морьтон гэдгээр байгаа нь язгуур нэг бөгөөд сурвалжийн мэдээгээр 30 гаруй мянган алаг голдуу адуутай /мөн 3 мянга гаруй алаг морьтой цэрэгтэй/ томоохон аймаг байснаас үзвэл нэн эртний тотем болон аж ахуйн онцлог маягаар үүссэн нэр бололтой. Түүнчлэн, Хүннүгийн Модун Шаньюгийн цэргийн армид цөөн тооны Алаг морьтой цэрэг, баатрууд байсан тухай эртний хятад сурвалжийн мэдээг ч анхааран үзүүштэй.
Мөр 24:
# <u>Шарнууд</u>: Эрдэмтэд, судлаачдын үзсэнээр угсаа гарлын хувьд Ойн иргэнтэй салшгүй холбоотой бөгөөд 1207 онд Зүчи ойн иргэнийг эзлэх үед Шарнууд, Харнууд, Сөнөд, Урад, Барнууд, зэрэг овогууд Шишгэд гол, Улаан тайга, Хөвсгөл орчмоор ирж нутаглах болсон байна. Овогийн уг нутаг нь Байгаль нуур орчим байжээ.
 
Мөн Ар Халхын тамгатай 13 хутагтын 8 нь болон Монгол Улсын түүхэн дэх эхний 2 ерөнхийлөгч нь Халхын сартуул овгийновогтой хамаарал бүхий хүмүүс ажээ.
 
[[Ангилал:Монгол овог аймаг]]