Дундад Иргэн Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
Дундад Иргэн Улс бол Манжийн Чин улс мөхсөний дараа гарч ирсэн Хятадын улс юм. Хэдийгээр Манж нарын ноёрхол унасаны дараа бүх Хятадыг богино хугацаанд эрхэндээ оруулсан боловч цэргийн эрхтнүүдийн өөр хоорондын дайнаас болж, задран бутарсан байна.
 
==Үүссэн түүх==
Хятадын өмнөд мужуудын төлөөлөгчдийн бага хурал Нанжин хотноо 1911 оны 12 дугаар сарын 29-нд болж, гадаадаас ирээд дөрөв хонож байсан Сун Ятсенийг Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгчөөр сонгож, Сун Ятсени, түр ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээж аваад, 1912 оны 1-р сарын 2-нд гаргасан тунхагтаа: “Улсын үндэс бол ард түмэн байдаг. Хятад, манж, монгол, хотон, төвдийн нутгийг нэгэн улс болгож, эл угсаатныг нэгтгэж нэгэн хүн мэт болговол энэ нь үндэстний нэгдэл болно” хэмээн мэдэгдсэн юм. Хувьсгал Хятадын өмнөдөд ялсан боловч хойд хэсгийг нь захирч байсан Юан Шикай өөрийг нь ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй бол хойд Хятад тусгаарлана гэж байлаа.
Ийнхүү Монголын тусгаар тогтнолын тухайд Нанжингийн бүгд найрамдах засгийн газар ба Бээжингийн хаант засгийн газар хоёр адил байр суурь баримталж байлаа
 
Хятадын хувьсгалчдын шаардлага, маршал Юан Шикайн идэвхтэй явуулгаар Манж Чин улсын эзэн хаан, хоёр настай балчир Пу И 1912 оны 2 дугаар сарын 12-нд огцорчээ.
 
1912 оны 2-р сарын 15-нд Хятадын Улсын Хурал Юан Шикайг Сун Ятсений оронд Дундад Иргэн Улсын түр ерөнхийлөгчөөр сонгож, улмаар уг Хурал 1912 оны 3-р сарын 10-нд Дундад Иргэн Улсын түр үндсэн хуулийг баталжээ. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд: “Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын нутаг дэвсгэр нь 22 муж, Ар, Өвөр Монгол, Төвд, Хөх нуураас бүрдэнэ” хэмээн заасан нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, Монгол бол Хятадын салшгүй нэгэн хэсэг гэж үзэж байгаагаа хуульчилсан юм.
 
 
 
[[Ангилал:Хятадын түүх]]