Хатуулаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 27:
 
C-скала аргаар (нэгж нь HRC) хэмжилт хийхэд 120° хурц үзүүртэй конус хэлбэрийн диамант шалгагч биет байх ба түүний үзүүрийг 0,2 мм радиусаар бөөрөнхийлсөн байна. Энэ шалгалтан арга нь маш хатуу материалын хатуулаг тогтооход хэрэглэнэ. Мөн дараагийн нэг арга нь B-скала (HRB, HRF, HRG) бөгөөд энд хэрэглэx шалгагч биет нь 1,5875 мм хэмжээтэй бөөрөнхий ган эсвэл 3,175 мм бөөрөнхий ган (HRE, HRH, HRK) хэрэглэнэ.
 
Роквеллийн хатуулаг шалгах арга нь маш хурдан хийх боломжтой боловч шалгах биетийг шалгалт хийх багаж маш нарийн байршуулан тогтоох шаардлага өндөртэй юм. Мөн түүнчлэн уян материалыг шалгахад тохиромжгүй жишээ нь хөндий хоолойнууд.
 
===Бринеллийн хатуулаг===
[[Зураг:BrinellHardness.svg|right|thumb|Бринеллийн хатуулаг шалгах арга]]
Шведийн инженер Иохан Аугуст Бринелл нь 1900 онд өөрийн нээж хөгжүүлсэн хартуулаг шалгах аргаа Парисын дэлхийн үзэсгэлэн худалдаанд анх танилцуулжээ. Энэ арга нь зөөлөн болон дундаж хатуулаг бүхий материал буюу хөнгөнцагааны хайлш, чанаржуулаагүй ган, ширэм, мод зэргийн хатуулагийг шалгахад зориулагдсан байна.
 
Шалгах материал нь халааж шаxсан ган бөмбөлөг ба түүний диаметр нь 1,0; 2,5; 5,0; 10,0 мм хэмжээтэй байна.
Бринеллийн хатуулагийг дараах томъёогоор бодож олно:
:<math>HBW = \frac {0{,}102 \cdot 2 \cdot F}{\pi \cdot D \cdot \left(D - \sqrt{D^2-d^2} \right)}</math>
Дээрх томъёонд хүч нь Ньютоноор болон диаметрийг мм-т шилжүүлэн тооцно.
===Виккерсийн хатуулаг (HV)===