Монгол дахь Их Хэлмэгдүүлэлт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 131:
НКВД-ийн ажилтан Бүх Оросын Комунист /Большевикуудын/ намын гишүүн Васильев,орлогч гишүүн Дроботин,комсомолын гишүүн Морозов нар ЗХУ-н Дотоод Хэргийн Ардын Комиссариатын газрын удирдлагад рапорт бичиж, монголчуудыг хууль бусаар мөрдөн байцааж, мөрдөн байцаалтын протоколыг журмын дагуу гүйцэтгэхгүй, нэгэн хэв маягаар дур мэдэн бүрдүүлж, өнгөрсөн хойно гарын үсэг зуруулах зэргээр дураар аашилж, хууль зөрчиж байгаа тухай тодорхой мөрдөн байцаагчдын нэр дурьдаад даруй шалгаж арга хэмжээ авахыг санал болгосон байх юм. Уг рапорт дээр Л.П.Берия өөрийн гараар Дотоод хэргийн ардын комиссариатын орлогч дарга Меркулов, Бочков нар “нарийвчлан шалгаж, үр дүнг илтгэ” гэж 1938 оны аравдугаар сарын 27-нд цохолт хийжээ. Үүний дагуу хирэндээ шалгалт хйиж үр дүнг нь Меркулов БЕрияд илтгэхдээ, шалгалтаар дээрх дутагдал илэрснийг дурдаад, төв аппаратын ажилтнууд өөрсдөө мөрдөн байцаалтын ажлыг хууль бусар гуйвуулсныг тэмдэглэж, НКВД-ийн мөрдөн байцаах хэсгийн орлогч дарга Наседкин, Арсенович, Либензон, Хват, Мочалов нарын хууль зөрчсөн үйл ажиллагааг илчилснээ илтгэжээ<ref>Улсын аюудгүй байдлыг хангах ерөнхий газрын архив бүртгэлийн албаны дарга, хурандаа Я. Батсуурийн өгсөн ярилцлага. УБ. 1995 он</ref>.
 
==Бериягийн захиа==
ЗСБНХУ-ын Дотоод Хэргийн Ардын Комиссараас
ЗСБНХУ-ын Батлан Хамгаалах Ардын Комиссарт Монголын Ардын Армийн удирдлага дахи
хувьсгалын эсэргүү хуйвалдааны тухай захидал
 
1939 оны 1 - р сарын 30
 
Бүгд Найрамдах Монгол Ард Улс дахь ЗСБНХУ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч нөхөр Скрипкогийн 1-р сарын 26-нд өгсөн илтгэх хуудсанд :
БНМАУ-ын дотоод явдлын болон цэргийн сайд БНМАУ-ын маршал Чойбалсан Улаанбаатарт 1-р сарын 22-нд ирсэн.
Чойбалсанг ирэхийн өмнө бол цэргийн сургуулийн захирал Дашдаваа түүнийг алан хядах (террорист) ажиллагаа зохион байгуулахаар зэхэж байна гэсэн тагнуулын мэдээ авсан байна.
Арми дахь хувьсгалын эсэргүү нууц байгууллагыг мөрдөж эхлэхийн сацуу нэгэн зэрэг монголын армийн командлал болон удирдах бие бүрэлдэхүүний дотор сэжигтэй байдал анзаарагдах болов.
Чойбалсанг 1-р сарын 18-нд Улан-Үдээс Улаанбаатар луу болзошгүй алахаар зэхэж буйг урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай хамгаалалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Нэгэн зэрэг Цэргийн Сургуулийн захирал Дашдаваа баривчлагдсан байна. Дашдаваагийн хүлээн зөвшөөрснөөр бол өнгөрсөн оны 7-р сард түүнийг армийн улс төрийн газрын дарга Найдан ба мөн одоо баривчлагдаад буй армийн их бууны цэргийн дарга Чойндан нар хувьсгалын эсэргүү байгууллагад элсүүлэн авсан гэжээ. Дашдаваа түүний23 зарим нэгэн гишүүн нөхдийн үргэлжлэн буй баривчилгааг үл харгалзан, хувьсгалын эсэргүү ажиллагааг эцсийг нь хүртэл амжилтад хүргэхийн тулд хоёулантай нь тохиролцсон байжээ.
1-р сарын 21-нд дотоод хэргийн яам тагнуулын мэдээ хүлээн авсанчилан, цэргийн яамны дэд сайд Дамба24 1-р сарын 20-нд өөрийн штаб дээр Улаанбаатар хотын хүрээний (гарнизоны) анги нэгтгэлүүдийн захирагч дарга нарыг цуглуулж анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал гаргасан ажээ.
Энэ тушаалын талаар манай зааварлагчидад монгол дарга нараас хэн нь ч мэдээлэл өгөөгүй, түүний дотор мөн Дамба ч нэгэн адил өгөөгүй ажээ. Дотоод Явдлын Яамны онцгой тасаг Дамбын энэ тушаалын талаар ямар ч ойлголтгүй байлаа.
Хувьсгалын эсэргүү байгууллагад хамаарах арваас илүү мэдүүлэг – баримт бүхүй, армийн цэргийн прокурор Лубсан Цыдып 1-р сарын 21-нд Улаанбаатарын цэргийн хүрээгээр орж, Дамбын байлдааны бэлэн байдалд оруулах тухай тушаалын гүйцэтгэлийг шалгажээ.
Энэ бүхэн нь Дамба болон түүний хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүдийн удирдлага дор хүрээний (гарнизоны) бие бүрэлдэхүүн дотроос бэлтгэгдэж буй зэвсэгт өдөөн хатгалга хийж болзошгүй тухай, батлаж буй бөгөөд би үүсэж бүрэлдсэн байдлын талаар манай корпусын командлалд мэдээлсэн ба мөн дотоод явдлын яамаар дамжуулан байдлыг ширхэгчилэн тодотгох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Дотоод Явдлын Яамны онцгой хэлтэсийн монгол төлөөлөгч нарын хийсэн хаалттай шалгалтаар, хуягт бригадын машинууд байлдааны бэлэн байдалд байгаа нь тогтоогдсон ажээ.
Цаг үеийн байдлыг шуурхай тодруулахын тулд миний зүгээс дэд сайд Насантогтоход цэргийн прокурор Цэдэвийн Лувсан баривчлан мөрдөн байцаалт хийж нэмэлт тодотгол хийх зөвлөлгөө өгөгдсөн байжээ.
1-р сарын 22-ны шөнө Цэдэвийн Лувсан25 баривчлагдсан байх бөгөөд өглөө нь ухамсарласнаар хувьсгалын эсэргүү байгууллагын ахмад гишүүн байснаа болон Дамбын даалгавраар хуягт бригадын байлдааны бэлэн байдлыг шалгаснаа хүлээн зөвшөөрч, түүнийг (Дамбыг – зох.) тус байгууллагын удирдагч хэмээн нэрлэсэн бөгөөд мөн Дамбыг түүнд “эцсийн дусал цусаа хүртэл” тэмцлээ явуулах болно хэмээн илэрхийлсэн гэнэ.
Дамба армийн цэргийн хүрээ гарнизоныг байлдааны бэлэн байдалд ямар зорилгоор оруулсныг Лувсан Цэдэв мэдээлэлгүй улмаас гэдэг шалтгаанаар шууд хариултаас татгалзажээ.
1-р сарын 22-нд мөрдөн байцаалтын мэдээнээс үзэх ахул Дамба өөрөө өөрийг нь алахаар зэхсэн жүжиг бэлдэж байсан Энэ нь Дамбын амьдардаг байшингийн гаднаас цонхоор нь 7,65 мм калибрийн револьвер гар буугаар Дамбыг өөрийн тасалгааны (хонгилоор) коридороор буудсаныг хэлсэн бололтой. Дамбын зүүн гарын тохойноос дээш буудагдсан байсан ажээ. Шарх нь хөнгөн бөгөөд хожмын үр дагавар багатай байна.
Дээрхи авлах гэсэн явдлыг Дамба хувьсгалын эсэрггү нарын өшөө хонзон хэмээн тайлбарласан байна. Одоо түүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байх бөгөөд байнгын хяналт тавьсан юм.
1-р сарын 25-ны хувьд Улаанбаатар дахи байдал тодорхойгүй хэвээр. Чойбалсан, нөхөр Скрипкогийн зөвлөснөөр дараагийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдсэн.
1.1-р сарын 26-ны өглөө Чойбалсан МАХЦ-ийн Штабт Намсрайг (армийн штабын дарга) болон Воронин (МАХЦ-ийн зөвлөхийн орлогч) нарыг дуудан авчирч, арми болон Улаанбаатар хүрээн дэхи байдлын талаар товч тодорхой илтгэхийг шаарджээ. Хэрвээ Намсарайг явуулахгүйгээр анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах тухай Дамбын тушаалыг хэлэхгүй бол түүнд анги нэгтгэлүүд болон хүрээний ангиудын дарга нарыг комиссаруудын хамт, зааварлагчид, онцгой хэлтсийн төлөөлөгч нар, намын үүрийн нарийн бичгийн дарга нарыг дуудан цуглуулахыг санал болгох байв. Тэднийг цугларах хүртэл ангиудыг байлдааны бэлэн байдалд оруулах шийдвэр гаргах болсон болон энэ талаар зөвлөх, зааварлагчидад энэ талаар мэдээлээгүй байсан шалтгааныг Намсарайгаас тулган тодруулжээ.
2. Дуудагдсан дарга нарыг цугларсны дараа анги нэгтгэл болон ангийн дарга тус бүрээс анги нэгтгэлүүдийн байдлын тухай товч илтгэл мэдээ шаардан, мөн анги нэгтгэлүүдийг байлдааны бэлэн байдалд оруулах тухай хэзээ хийгээд ямар хэлбэртэй (байдалтай) тушаал тэд хүлээн авсан ба энэ талаар ямар тодорхой зүйлүүдийг (ажлуудыг) тэд хийсэн бэ?
Хуягт машинууд болон байлдагч нарын гар дээр буй бүх галт хэрэгсэлүүдийг складуудад яаралтай тушаах, анги нэгтгэлүүд дэхи онц байдлыг өөрчлөх, энэ тушаалыг биелүүлсний дараа буцаж илтгэх. Онцгой хэлтсийнхэн гүйцэтгэлийг хянах.
3. Галт хэрэгсэл бүхүй складуудын хамгаалалтыг онцгой хэлтсүүд хангана.
4. Дарга нарын хоёр дахи ирэлтийн үеэр Чойбалсан тэдний өмнө 221 өөрийгөө илчлэх тушаалын биелэлтийн талаар асуулт тавьсан бөгөөд хувьсгалын эсэргүү хэрэгт орооцолдсон дарга нарыг сайн дураараа гэмээ хүлээн ирэхийг санал болгосн юм.
5. Энэхүү арга хэмжээний үр дүнгээс шалтгаалан дараачийн баривчилгааны асуудлыг шийдвэрлэх ёстой байв.
Манай корпусын командлал энэ арга хэмжээний чиг шугамыг баримталж байлаа. Хэрвээ үүнийг дотоод явдлын яамныхны хүчээр хэрэгжүүлж чадахгү бол зэвсэгт өдөөн хатгалга гаргасан тохиолдолд оролцогчидын зэвсэгийг хураан авах арга хэмжээ авах ёстой.
 
 
ЗСБНХУ-ын дотоод хэргийн ардын комиссар: Берия
==Мөн үзэх==
*[[Их Хэлмэгдүүлэлт (ЗХУ)]]