Монгол дахь Их Хэлмэгдүүлэлт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 113:
 
Хэлмэгдүүлэлтийн оргил үе нь [[1933]], [[1937]], [[1938]], [[1939]], [[1940]] он байв.
 
 
==Балданогийн мэдүүлэг==
 
БНМАУ-ын төр засаг, ДЯЯ, Цэргийн яамны удирдах албан тушаалтнуудыг 1937 оны 6, 7 дугаар сард баривчилж Чита хотноо аваачиж, 1-2 сарын хугацаатай мөрдөн байцаалт явуулсны эцэст мөн оны найм, есдүгээр сард Москва хотод хүргэж, мөрдөн байцаахад, монгол иргэдийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд биечлэн оролцож, монгол хэлний орчуулагчаар ажилласан буриад Базар Чимитович Балданог 1956 онд байцаан мэдүүлэг авсан байна.
 
1956 оны 9-р сарын 22-нд ЗХУ-ын Цэргийн ерөнхий прокурорын хэлтсийн ажилтан, шүүх зүйн дэд хурандаа Арсеньев, хошууч Лебедев нар орчуулагч Б.Ч.Балданог байцаажээ.
 
Тэрбээр 1956 онд өгсөн мэдүүлэгтээ, Намайг 1939 оны 6-р сард Чита мужийн НКВД-ийн газрын дарга Куприн дуудаж хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдсан монгол иргэдийг мөрдөн байцаах хэсэгт орж, орчуулагчаар нэн даруй ажиллагэж тушаасан. Мөрдөн байцаалтын ажилд орон нутгийн НКВД-ийн ажилтнууд татагдаж оролцсон. Мөрдөн байцаах хэсгийн дарга нь Наседкин, Мозулевский, Арсенович нар байсан. Хэрэгтнүүд хэрэг хүлээхгүй болохоор Очиров, Шагдарон, Бадмаин нар тэднийг хашгирч сүрдүүлдэг байсан. Мозулевский Балжиннямыг резинэн бороохойгоор жанчиж, дээлийг нь навсайтал 3 удаа зодсон. Гуравдахь өдрөө Балжинням хэргээ хүлээсэн. Мал аж ахуй, газар тариалангийн яамны сайд Пүрэвдоржийг байцаахад би байсан. Балжиннямыг Лувсаншаравтай нүүрэлдүүлэхийг би харсан. Лувсаншарав Балжиннямыг илчлэх гэхэд цаадах нь огт хүлээгээгүй. Монголчуудыг харгислан зодож, жанчсаны эцэст тэд аргагүйн эрхэнд хэргээ хүлээдэг юм гэж Очиров, Бадмаин нарын ярьж байхыг сонссон. Бадмаин ийм байдалд их дургүйцэж байсан. Хожим тэр Москвад хорлогдсон. Баривчлагдсан монголчуудыг 1939 оны 7-р сард 2 удаагийн цуваагаар москвад хүргэсэн. Би Москвад бараг бүх монгол хүнийг мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчаар оролцсон. Янз бүрийн цаг үед Очиров, Бадмаев, Бадмаин, Боярский зэрэг мөрдөн байцаагч голлож байцаасан. Элдэв арга хэрэглэдэг байсан. Зодох, хоолоор хясах, карцерт хийх зэргээр. Чекригын Арсенович, Седов, Хват, Наседкин нар Читад байхад монголчуудыг их зоддог байсан. Харин Полянский, Марков, Намрцев, Притоманов, Чермонебов нар зоддоггүй байсан юм. Амарыг хууль бус мөрдөн байцаалтын аргаар зовоосон. Читад Тээвэр худалдааны яамны сайд Рэнцэнмэнд “Гадаадын ажилчин” хэмээх хэвлэлийн газар ажилладаг байсан Өлзийтогтох, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Шижээ, Бага Хурлын орлогч дарга Лосол, Монголын ардын армийн орлогч жанжин Лувсандоной, МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лувсаншарав, Бага хурлын дарга Догсом, Шүүх яамны Даншийцоодол, Худалдааны сайд Шагдаржав, ДЯЯ-ны ажилтан Баясгалан нарыг зодсон. Москвад Лувсаншарав, Насантогтох хоёрыг их зодсон. Мөрдөн байцаалтын протоколд сүүлд нь хэрэгтнүүдээр гарын үсэг зуруулдаг байсан юм. Айлган сүрдүүлж хэлж тулган бичүүлдэг байсан. БНМАУ-ын ДЯЯ-ны зөвлөх байсан Скоков, Мальков нар зориуд монголоос ирж, мөрдөн байцаалтын ажилд оролцдог байсан юм. Монголд буй хүмүүсийн талаар Амараас мэдүүлэг авахаар тэд ирж байсан. 1940 оны зун мөрдөн байцаах ажил дууссан боловч 1941 оны зун хүртэл үргэлжилсэн. 1941 оны 8-р сард монголчуудын хэргийг ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллеги шүүн тасалсан. Амар хэрэг хүлээгээгүй, эцэст нь хууль бус мөрдөн байцаалтын арга хэрэглэж хэргийг хүлээлгэсэн. Насантогтох, Өлзийбадрах хоёр шүүх хурлын ажиллагаанд биечлэн оролцсон. ЗХУ-аас тусгаар, бие даасан Монгол улс байгуулах бодолтой гэж хэлж байсан. Тэгээд буудах ял авсан. Бусад шүүн таслах хурал тэгсхийгээд хуралдсан болоод өнгөрсөн. Лефортовскийн шоронд болсон. Шүүх хуралд Амар, Лувсаншарав нар огт оролцоогүй бодогддог. Шүүх хурлынхан хоол ундтай, архи, дарстай сүрхий хангалуун байсан. Орчуулагч Ульрих намайг орж хооллохыг урьсан боловч би дарга нарын зиндаанд оролцоогүй гэж мэдүүлжээ<ref></ref>.
 
==Мөн үзэх==