Шураг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
 
Модны болон металлын шургийн аль аль нь ихэнхдээ металлаар (ихэнх тохиолдолд металл, гууль эсвэл зарим нэг тохиолдолд зэс) хийгдсэн байх ба хааяа хуванцараар ч хийдэг.
 
{{stub}}
==Ерөнхий ойлголт==
[[Зураг:Inbus-Schraube.jpg|thumb|left|Инбус шураг]]
Хамгийн эртний шураг хэлбэртэй техникийн дүрслэлд [[Архимед#Архимедийн шураг|Архимедийн шураг]] орох ба энэ нь шингэнийг зөөx буюу тээвэрлэх насосны үүрэгтэй байсан.
 
Шургийн эрээсийг геометр хэлбэрээр ороосон ивээс гэж нэрлэж болно. Үрэлт нь Ивээсний талбайд ачаалал бий болсоны улмаар үрэлт үүсэх бөгөөд энэ гулсах- буюу өөрөө эргэн тайлагдахаас сэргийлнэ. Чичиргээний улмаас заримдаа шураг нь өөрөө тайлагдах ба ингэж тайлагдахгүй байх үүднээс шурагны хамгаалагч хэрэглэх шаардлага гардаг.
 
Шурагт холбоосыг татан чангалах үед аксиал хүч үүсэх ба энэ нь шургийн эрээстэй гол буюу бэлдцэд бага зэргийн уян налархай хэлбэржилт үзүүлэн нөлөөлдөг. Шургийн гол нь энэ үед сунах ба боогдсон бэлдэц нь агшина. Ингэж харимхай хэлбэрээр холбогдсон шураг нь яг л пүрштэй адил нөлөөлөх гадна өөрөө тайлагдахаас хүчний холбоосоор хамгаалагдах бөгөөд энэ нь аажмаар мөлxөн (пластикийн хэлбэржилтээр) алга болоогүй үед тогтвортой байна.
Энэ зарчмаар ашиглагдах, байнгын найдвартай холболтонд маш зөөлөн сунах шургийн-холбоос бөгөөд үүний жишээнд дотоод шаталтын хөдөлгүүрт цилиндрийн толгой моторын блокын холболтыг нэрлэж болно.
 
==Үйлдвэрлэлт==
Толгойтой шураг үйлдвэрлэх хоёр төрлийн арга байдаг:
* Хүйтнээр нь урсган шахах технологи нь олон шатлалтай шахалтын арга ба хамгийн томдоо М36 хүртэл хэмжээтэй шургийг их хэмжээгээр үйлдвэрлэх арга юм. Түүний бэлдэц нь төмөр утас хэлбэртэй ороомогоор ирсэнийг үйлдвэрлэх суурь машины бэлтгэл хэсэгт тэгшлэн сунгаж татаж өгнө. Орчин үеийн хүйтнээр нь урсган шахагч суурь машинууд нь нэг цохилтоор олон үйлдэл дарааллуулан хийх боломжтой.
* Халуун шахалтын технологи нь бэлдэцээ 1250°С хүртэл халаан шахалтаар гаргаж авах арга юм. Энэ аргаар М200 хүртэл хэмжээстэй шураг үйлдвэрлэх бололцоотой ба түүний түүхий эд нь урт саваа хэлбэртэй байна. Ихэнх тохиолдолд түүнийг [[CNC-Машин]]аар зорон эрээс гаргадаг заримдаа хатуулагтай эрээс гаргахын тулд үртэсгүй элдэx суурь машиныг ашигладаг юм.
 
[[Ангилал:Шураг| ]]