Сталинградын тулалдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 9:
==Зарим баримтууд==
Сталинградад байлдаж байгаад алуулсан Хоффман гэдэг Герман цэргийн өдрийн тэмдэглэлээс.
*-Өнөөдөр бид усанд орсны дараа бүлгийн командлагч бидэнд явуулах үйл ажиллагаа амжилттай болж дуусвал бид удахгүй Волгад хүрж Сталинградыг эзлээд дайн дуусна гэсэн. Зул сарын баяраар гэртээ байж магадгүй л юм.
*-7сарын 29 Командлагч бидэнд Оросын арми бараг л сүйрж байгаа болон биднийг удаан барьж чадахгүй болсон тухай ярив. Волгад хүрж Сталинградыг эзлэх нь бидэнд хэцүү зүйл биш аж. Фюрер А.Гитлер Оросын эмзэг хэсгийг мэдэж байгаа. Ялалт тийм ч хол ч биш байна.
*-8 сарын 10 Фюрэрийн захиасыг уншив. Тэр бидэнд ялахын даалгасан. Бид бүгд оросууд биднийг зогсоож чадахгүйд итгэж байна.
*-9 сарын 4 Бид Сталинградыг урд болон хойд талаас нь бүслэв. Бүхэл шөнөжин бид жагссан бөгөөд Воропоновод хүоэв. Бид хотын барааг харав. Энэ нь дайн удахгүй дуусах нь гэдэг баярт бодлыг төрүүлж чадав.
*-9 сарын 8 Хоёр өдрийн турш зогсолтгүй байлдав. Оросууд өөрийн ухаангүй галзуу юм шиг байлдаж байна. Манай арми маш олон залуусаа алдлаа.
- 10 сарын 10 Оросууд бидэнтэй хэтэрхий байгаа тул бид тэднийг бөмбөгдөж чадахгүй байна. Манай арми шийдвэрлэх тулаанд бэлдэж байна. Фюрер бидэнд Сталинградыг бүхэлд нь аль боло хурдан эзлэхийг даалгасан.
*10 сарын 22 Бид үйлдвэрийг эзлэх гээд бүтэлгүйтэв. Бид ахиад л маш олон залуусаа алдав. Хөдлөх бүрд хөлөн доор цогцос тээглэж байв.
*11сарын 10 Элзагаас захидал ирэв. Бүгд л биднийг Зул сарын өдөр гэртээ байна гэж бодож байгаа. Германд байгаа л бүх л хүмүүс биднийг Сталинградыг аль хэдийн эзэлсэн гэж бодож байгаа. Тэд манай армийг Сталинград ямар болгосныг харсан бол...
*11 сарын 21 оросууд бүх л фронтыг эзлэв. Ширүүн тулаан өрнөж байна даа. Волгад хүрчвэл гэр бүлийнхэнтэйгээ гэртээ байна. Эндээс шал өөр ертөнц байх байх даа.
*11 сарын 29 бид бүслэгдэв. Фюрэр өнөө өглөө “ Бүслэлтийг хурдан сэтлэхэд шаардлагатай бүхнийг би хийнэ гэдэгт цэргүүд минь итгэ ” гэснийг бидэнд сонсгов.
*12 сарын 3 Бид бүгд өлсгөлөнд автав. Бидэнд Фюрер нэмэлт хүч, хоол хүнс явуулахыг хүлээсээр
*12 сарын 26 Бүх морьдоо идэв. Би одоо муур ч иэдэхэд бэлэн байна. Муурны мах тийм ч муухай биш гэсэн. Цэргүүд яг л галзуу хүн шиг галзуу хүмүүс амандаа хийчих юм хайж байна. Тэдэнд алхах, нуугдах, гүйх ямар ч тэнхээ алга<ref>В.И. Чуйков. Замын эхэн. Дурьтгал. 1969 он.</ref>.
 
==Эшлэлд==