Сталинградын тулалдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 7:
4. Гэвч үүнийг үл хэрэгсэн германы олон офицерүүд, цэргүүд бууж өгсний хүчинд эндээс амь гарсан байна. 1943 оны 1-р сарын 10-нд бүслэлтийн тогоон дотор байсан фашистын армийг утгах ажиллагаа эхэлсэн ба 2-р сарын 3-нд 100 мянга гаруйхан цэрэг Зөвлөлтийн армид бууж өгч амь гарсан байна. Удирдаж байсан цэргээсээ 200 мянган хүнийг өлсгөлөнд нэрвүүлж өвлийн хувцасгүй хөлдөөж гарцаагүй үхэл үрүү түлхснийхээ төлөө Гитлерээс фельдмаршал цолоор шагнуулсан Паулюс ч тэдний дунд бууж өгсөн ажээ.
 
==Зарим баримтууд==
Сталинградад байлдаж байгаад алуулсан Хоффман гэдэг Герман цэргийн өдрийн тэмдэглэлээс.
-Өнөөдөр бид усанд орсны дараа бүлгийн командлагч бидэнд явуулах үйл ажиллагаа амжилттай болж дуусвал бид удахгүй Волгад хүрж Сталинградыг эзлээд дайн дуусна гэсэн. Зул сарын баяраар гэртээ байж магадгүй л юм.
-7сарын 29 Командлагч бидэнд Оросын арми бараг л сүйрж байгаа болон биднийг удаан барьж чадахгүй болсон тухай ярив. Волгад хүрж Сталинградыг эзлэх нь бидэнд хэцүү зүйл биш аж. Фюрер А.Гитлер Оросын эмзэг хэсгийг мэдэж байгаа. Ялалт тийм ч хол ч биш байна.
-8 сарын 10 Фюрэрийн захиасыг уншив. Тэр бидэнд ялахын даалгасан. Бид бүгд оросууд биднийг зогсоож чадахгүйд итгэж байна.
-9 сарын 4 Бид Сталинградыг урд болон хойд талаас нь бүслэв. Бүхэл шөнөжин бид жагссан бөгөөд Воропоновод хүоэв. Бид хотын барааг харав. Энэ нь дайн удахгүй дуусах нь гэдэг баярт бодлыг төрүүлж чадав.
-9 сарын 8 Хоёр өдрийн турш зогсолтгүй байлдав. Оросууд өөрийн ухаангүй галзуу юм шиг байлдаж байна. Манай арми маш олон залуусаа алдлаа.
- 10 сарын 10 Оросууд бидэнтэй хэтэрхий байгаа тул бид тэднийг бөмбөгдөж чадахгүй байна. Манай арми шийдвэрлэх тулаанд бэлдэж байна. Фюрер бидэнд Сталинградыг бүхэлд нь аль боло хурдан эзлэхийг даалгасан.
10 сарын 22 Бид үйлдвэрийг эзлэх гээд бүтэлгүйтэв. Бид ахиад л маш олон залуусаа алдав. Хөдлөх бүрд хөлөн доор цогцос тээглэж байв.
11сарын 10 Элзагаас захидал ирэв. Бүгд л биднийг Зул сарын өдөр гэртээ байна гэж бодож байгаа. Германд байгаа л бүх л хүмүүс биднийг Сталинградыг аль хэдийн эзэлсэн гэж бодож байгаа. Тэд манай армийг Сталинград ямар болгосныг харсан бол...
11 сарын 21 оросууд бүх л фронтыг эзлэв. Ширүүн тулаан өрнөж байна даа. Волгад хүрчвэл гэр бүлийнхэнтэйгээ гэртээ байна. Эндээс шал өөр ертөнц байх байх даа.
11 сарын 29 бид бүслэгдэв. Фюрэр өнөө өглөө “ Бүслэлтийг хурдан сэтлэхэд шаардлагатай бүхнийг би хийнэ гэдэгт цэргүүд минь итгэ ” гэснийг бидэнд сонсгов.
12 сарын 3 Бид бүгд өлсгөлөнд автав. Бидэнд Фюрер нэмэлт хүч, хоол хүнс явуулахыг хүлээсээр
12 сарын 26 Бүх морьдоо идэв. Би одоо муур ч иэдэхэд бэлэн байна. Муурны мах тийм ч муухай биш гэсэн. Цэргүүд яг л галзуу хүн шиг галзуу хүмүүс амандаа хийчих юм хайж байна. Тэдэнд алхах, нуугдах, гүйх ямар ч тэнхээ алга<ref>В.И. Чуйков. Замын эхэн. Дурьтгал. 1969 он.</ref>.
 
==Эшлэлд==
{{Reflist}}
 
[[Ангилал:Дэлхийн түүх]]