Зөвлөлт Холбоот Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 86:
{{Гол|Аж үйлдвэржүүлсэн нь}}
{{Гол|Дэлхийн хоёрдугаар дайн}}
{{Гол|Аугаа их Эхэх Орныорны дайн}}
{{Гол|Манжуурт хийсэн Зөвлөлтийн цэргийн ажиллагаа}}
 
[[Владимир Ильич Ленин]] нас барсны дараа 1920-д оны дундуур засгийн эрхийн төлөө тэмцэл хурцдан [[Иосиф Сталин|Сталины]] ганцаар дарангуйлах дэглэм тогтож засгийн эрх нэг хүний гарт төвлөрчээ. Энэ үед хэрэгжиж эхэлсэн Шинэ эдийн засгийн бодлого самуурч хүнд үйлдвэржих, хүчээр хамтралжуулах үйл явцаар солигдов. Төрийн бүтэц, үүргийг коммунист нам дангаар гүйцэтгэж нэг намын, нэг хүний удирдлага ноёрхлоо. Бүх орон даяар хэт төвлөрсөн удирдлагатай цэргийн (дотоод яамны) хяналтат систем тогтов. 1934 оноос улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлснээр мянга мянган авьяаслаг сэхээтнүүд, цэрэг, улс төр, урлаг соёлын зүтгэлтнүүд хилсээр гүтгэгдэн цаазлуулж бөөнөөр хорих хөдөлмөрийн лагер [[гулаг]] руу зуу зуун мянгаараа илгээгдэж нийгмийн бүх давхарга айдаст автан социалист үзэл санаа, [[коммунизм]]ын гэрэлт ирээдүйд итгэх итгэл алдарч эхлэв.
 
[[Файл:Знамя Победы.jpg|thumb|160px| Рейхстаг дээрх ялалтын туг . фото [[Халдея]]]]
1941 онд [[фашизм|Фашистын]] Герман итгэл эвдэн довтолж Эх Орны Дайн эхэлсэн билээ. Дайны үед Сталин үндэсний цөөнх болох [[Татар]], [[Халимаг]], [[Немц]], [[Турк]]үүдийг газар нутгаас нь хүчээр нүүлгэн шилжүүлж байлаа. [[Дэлхийн хоёрдугаар дайн]]д ялалт байгуулснаар ЗХУ олон улсын тавцанд өндөр нэр олсон боловч коммунист үзэл суртлыг хүчээр экспортлон ардчиллыг нухчин дарж (1956 онд [[Унгар]]т, 1968 онд [[Чехословак]]т цэргээ оруулсан) байсан ба өөрийн орондоо ч олон ургалч үзэл, ил тод байдлыг хаан боогдуулж "эмч нарын, ленинградын хэрэг" зэрэг зохиомол хэргүүд үүсгэн тэргүүний сэхээтнүүдээ хэлмэгдүүлэн дарж байв. Энэ дайнд ЗХУ 25 сая хүн, үндэснийхээ баялгийн 28,7%-г алдаж 1172,3 тэрбум доллар зарцуулжээ. Дайны дараа [[үйлдвэрлэл]], [[дэд бүтэц|дэд бүтцээ]] сэргээх, [[хөдөө аж ахуй]]г хөгжүүлэхэд ялангуяа ЗХУ-ын европын хэсэгт маш их хөрөнгө оруулалт хийх шаардлага гарсан. Гэвч [[Гитлер]]ийн эсрэг дайнд холбоотон байсан орнууд эдийн засгийн хувьд ЗХУ-г ганцаардуулж улс төр, үзэл суртлын хувьд сөрөн зогсох болжээ.
 
=== Сталины дараах ЗХУ ===