Манлайбаатар Дамдинсүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 6:
1914 оны наймдугаар сараас 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан [[Хиагтын хэлэлцээр]]т Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж [[Монгол үндэстэн|Монгол үндэстний]] нэгдмэл нэгэн улс байх байр суурин дээр тууштай зогсож байлаа. Энэ байр суурийг [[Орос]], [[Хятад]]ын төлөөлөгчид шүүмжлэн, хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу Дамдинсүрэнг хэлэлцээрийн дундуур гэдрэг татсан нь монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн эцэст Монгол [[автономит улс]] болж, ихэнх Баргууд [[Бүгд Найрамдах Хятад Улс]]-ын бүрэлдэхүүнд үлдсэн.
 
1918 онд орон нутагтаа түр чөлөөгөөр очихдоо дээрэм тонуул хийж ард олныг айлгаж явсан хоёр хулгайчийг барьж цаазалсан тул Богд хааны зарлигаар жанжин цолыг хурааж, 3 жилийн цалин пүнлүүг хасч улмаар хошуу захирагч хүү Д.Долсоны 3 жилийн пүнлүүг хасч шийтгэсэн байна.Гэсэн ч удалгүй 1919 онд жанжин цолыг нь эргүүлэн олгож, улбар шар хүрэн цол, Богд хаан онцгой гавьяа байгуулсан хүнд соёрхдог «Эрдэнийн очир» одонгоор шагнаса
Тэр "Би Хятад, Улаан Орос 2-оос Монголыг хамгаалж чадна" гэж хэлж байжээ.
 
1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээслэсэн байдаг.
 
== Хүүхдүүд, тэдгээрийн тухай ==
Дамдинсүрэн 3 хүүтэй байжээ. Гэвч тэд хэлмэгдсэн. Ахмад хүү хошуу ноён Д.Долсонг Ёнзон хамбын «Төв» эсэргүү байгууллага гэгчийн хэргээр баривчилж, 1936 оны 12 дугаар сарын 31-нд буудан, хөрөнгийг нь хураажээ. Дунд хүү Д.Дампилыг 1938 оны 3 дугаар сарын 25-ны 11-р тогтоолоор 10 жил хорьж, хөрөнгийг нь хурааж, отгон хүү Д.Уртнасанг 1938 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор буудан алах ялаар шийтгэсэн архивын баримт байдаг. 1929 онд Манлай баатрын ууган хүү үе улирсан хошуу ноён Д.Долсонгийн хөрөнгийг хураахад 2000 адуу, 8000 хонь ямаа, 100 үхэр, 100 гаруй тэмээг хураасан архивын мэдээ бий. Д.Долсон ноён 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ДШЦК-ын 193 дугаар тогтоолоор, дунд хүү Д,Дампил 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ДШЦК-ын 145-р тогтоолоор, отгон хүү Д.Уртнасан нь 1972 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1-р тогтоолоор цагаатгагдсан байна.
 
== Хэлсэн үг ==
*Би хятадуудын гарт хэвтээгээрээ биш босоогоороо үхнэ. Хэрэв эндээс амьд гардаг юм бол Маймаа /Амгаланбаатар/ хотоос Бээжин хүртэл хүйс тэмтэрнэ
*Зовлон тоочсон хүнийг эр хүн гэдэггүй, түүнийг ярьж биш сөрж туулдаг юм.
*Зовж, жаргасан ч Хятадын модон анжис чирч явахгүй шүү хөө. Алдсан оносон ч ар халхынхаа нутаг, Монголынхоо гал голомтыг түшиж ясаа тавина
 
== Эх үүсвэр ==