Буриад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Буриад Моногол
Мөр 1:
:''Буриад монгол.'' Буриад бол Монгол угсаатан юм. Тэд XIII зуунаас судар бичигт тэмдэглэгдсэн бөгөөд байгаль нуурын
:{{Тухай|улс орны|Ард түмний тухай|Буриад ястан}}
орчим ан гөрөө хийж явдаг ойн иргэдийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. 1207 онд
Буриадууд Чингисийн ууган хүү Зүчид даган орж нэгдсэн Монгол улсын бүрэлдэхүүнд
багтах болов. 1368 онд Юан улс унасны дараа тэдний зарим нь Ойрадуудын
бүрэлдэхүүнд багтаж байв. XVII зууны эхэн үе
болоход Буян сэцэн хааны үед Солонгодын Бүүвэй баатар бэйлийн их хөвгүүн Дой
хун тайжид Түмэдийн Алтан хааны гүнж Балжиныг бэр болгон өгөхөд Буриадын нэг
хэсэг нь түүний инж болон очиж Хянганаас Эргүнэ мөрөнд очиж суужээ.[1] Энэ
үеэс Хорь буриадууд өөрийн уугуул нутаг Сэлэнгэ, Байгаль нуурын зүүн, өмнө
биеэр нутаглаж Халхын Түшээт хан, Сэцэн ханы харъяат болж явжээ.[2]
 
XVI зууны сүүл үеэс Хаант Орос Сибирь, Байгалийн хавь нутагт анхаарлаа
хандуулж нутгийн иргэдийг шахах бодлого явуулж эхэлжээ. 1630 оноос Оросын
колоничлогчид Байгаль нуурын баруун эрэгт ирж хашаа, шивээ барьж уугуул
иргэдтэй байлдан эзэлж авчээ. 1636 оноос[3]
Сибирт Оросын захиргаа тогтож эхэлжээ. 1643 онд К.Иванов Байгаль нуурын Ольхон
шивээг эзлэхээр ирсэн бол Атаман В.Коленсников Ангар мөрний орчим нутагт ирж Ангарыг
өгсөн дээрэм тонуул хийж явсаар 1645 онд Байгаль нуур хүрсэн байна.[4]
Дараа жилүүдээс Оросын казах цэргүүд, худалдаачид, тариаяид олноор хүрч ирэн 1646
онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд Үд зэрэгт
цэрэгжсэн шивээ, гацаа суурин байгуулж түрэмгийлэх бодлогоо идэвхижүүлжээ.
 
Нутгийн иргэд оросын
түрэмгийллийг эсэргүүцэн удаа дараа тэмцэж байв. Тухайлбал, 1667 онд Зүүнгарын
Сэнгэ, 1669-1670 онд Дайхун тайж, 1674 онд Тавнангийн гэгээн тайж, 1684 онд
Түшээт хан Чахундорж, 1688 онд Баатар хун тайж зэрэг хүмүүс удаа дараа
эсэргүүцэл үзүүлж байсан боловч халх, ойрадын дотоодын зөрчлөөс улбаалан үр
дүнд хүрэхгүй байв. 1688 онд Халх-Зүүн гарын хооронд дайн дэгдсэн нь Оросуудад
Буриад Монголчуудыг амар хялбар эзлэн авах боломж олгосон байна. [6]
Мөн зарим буриадууд Оросын хааны албат болох хүсэлт гаргаж хааны санд алба өгөх
явдал гарч байлаа.
 
Хаант Орос өөрийн нөлөөг аажим
ахиулсаар 1648 онд Байгаль нуурын зүүн талд, 1651 онд уг нуурын баруун талд
Эрхүү өвөлжөө, Үд шивээг байгуулж тэдгээр нь нутгийн иргэдийг баримтлан захирах
төв болон томорч байлаа.[7]
 
1689 оны 8 сарын 12-нд Манж,
Оросын хооронд байгуулсан Нерчүгийн гэрээгээр Буриадууд албан ёсоор Оросын
мэдэлд шилжив. /гэрээ
байгуулах болсон шалтгааныг товч дурдах/ Хожим 1727 оны 6 сарын 8-нд
Буурын гэрээгээр Хиагт, Сэлэнгэ орчмын хилийг тодруулах зорилгоор хил тогтоох
хэлэлцээр хийж 59 харуулын овоо босгожээ.[8]
 
Энэ үеэс хойш Буриадын аж ахуй,
соёлд Оросын нөлөө тусч Талын Дум хэмээх засаг захиргааны нэгж байгуулагдав. 1901
оноос Буриадын нутгийн удирдлагыг устгаад Оросын засаг захиргааны нэгж
байгуулан оросчлох бодлого явуулж эхлэв. 1904 онд Хаант Орос Японд ялагдсаны
дараа Сибир, Байгаль нуурын бүс нутгийг Оросжуулах үйл явцыг улам хүчтэй
явуулах болов. Тэдний Буриад Монголчуудын талаар явуулсан бодлого нь нутгийн
иргэдийг христийн шашинд оруулах, Орос иргэдийг нүүлгэн ирж суурьшуулах, газар
эзэмшиж, байгалийн баялаг ашиглах зэрэг чиглэлтэй байлаа. Тухайлбал, 1901 онд
гарсан газар зохион байгуулах хуулиар Буриадууд үндсэн газар нутгийнхаа тал
хувийг алдав. Мөн тэдний нутагт ХХ эхэн гэхэд 1180000 хүн амьдарч байсны 24%
буюу 288000 нь л буриадууд байв. Эдгээрээс гадна загалмайн шашинд орсон
буриадуудыг гурван жил татвараас чөлөөлж шашинд оруулахын тулд элдэв арга
хэрэглэж байлаа.
 
ХХ зууны эхэн үеэс эхлэн Буриад
монголчууд олон дайны хөлд зутран, газар нутгаар хавчих, татварын дарамт
зэргээс зугтан дүрвэх, Эсэргүүцэн тэмцэх болов. Тэдний тэмцлийг харгислан
дарснаар ар Монголруу олноороо дүрвэхэд хүрчээ. Тэдний нүүдлийг үндсэнд нь
гурван хэсэг хувааж болно.
 
ХХ зууны эхэн гэхэд Ар Монголын
хилийн Хурц харуулаас, Зах хөвөлзөх хүртэл одоогийн Дорнод баймгийн нутгаар 700
өрх Монголд нүүн орж ирсэн байна. 1911 оны хувьсгалын дараагаас Ар Монгол болон
Өвөр Монголын Хөлөн буйрын шинэ хуучин барга хошуунд олон буриадууд нүүн очжээ.
1921 оны ардын хувьсгалаас хойш богинохон хугацаанд 1000 гаруй өрх 5000 гаруй
иргэд Монголд ирж Сэцэн хан аймаг түүний хойд хил залгаа нутгуудаар нутаглах
болжээ.[9] Монгол
ардын нам мөрийн хөтөлбөртөө урьдын засаг төрийн бодлогыг үргэлжлүүлэн улс үндэстнээ
нэгтгэж, нэгдсэн Монгол улсыг сэргээн мандуулах зорилго тавьсан нь буриадуудад
нааштай шалтгаан болов.
 
1920 онд Орос Японы
харилцаанаас үүдэн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс (АДБНУ) хэмээх тоглоомын
бүгд найрамдах улс байгуулагдав. 1921 оны хавар АДБНУ-ын бүрэлдэхүүнд Буриад
Монголын анхны автономит муж, мөн оны 10 сард Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнд
Буриад Монголын хоёр дахь автономит муж байгуулагдав.[10]
 
1922 оны сүүлээр Алс дорнодод
үлдсэн сүүлчийн цагаантнуудыг арилгаж дууссан учир АДБНУ цаашдаа оршин тогтнох
шаардлагагүй болж тус улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан байна.
харин буриадууд автономит улсаа хадгалж үлдэхийн төлөө тэмцсэний үр дүнд 1923
оны 5 сарын 30-нд ЗХУ-ын эрх баригчдаас Буриад мужийг нэгтгэн “Зөвлөлт
Социалист Бүгд Найрамдах Автономит Буриад Монгол Улс” (ЗСБНАБМУ) байгуулах тухай шийдвэр гаргаж нийслэлийг Дээд-Үд хот болгожээ.
 
 
 
[1] С.Бадамхатан.
Монголын угсаатны зүй. УБ., 1990. т. 146
 
[2] А.Оюунжаргал.
Монгол улсын буриадууд. УБ., 2004. т. 17
 
[3] А.Оюунжаргал.
Монгол улсын буриадууд. УБ., 2004. т. 19
 
[4] А.Алтанбагана
нар. Монголчуудын түүх, соёл. УБ., 2012. т. 120
 
[6] А.Алтанбагана
нар. Монголчуудын түүх, соёл. УБ., 2012. т. 121
 
[7] А.Оюунжаргал.
Монгол улсын буриадууд. УБ., 2004. т. 19
 
[8] А.Оюунжаргал.
Монгол улсын буриадууд. УБ., 2004. т. 24
 
[9] А.Оюунжаргал.
Монгол улсын буриадууд. УБ., 2004. т. 36
 
[10] А.Алтанбагана
нар. Монголчуудын түүх, соёл. УБ., 2012. т. 124{{Тухай|улс орны|Ард түмний тухай|Буриад ястан}}<div class="dablink">''<nowiki/>''Энд улс орны тухай өгүүлнэ''.&#x20;&#x20; ''Ард түмний тухай «[[Буриад ястан]]» хуудсаас үзээрэй.''<nowiki/>''</div>
 
{{Орон нутгийн танилцуулга