Тува: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
1.210.117.53 (Яриа) хэрэглэгчийн 436635 засварыг цуцлах
Мөр 50:
 
== Түүх ==
Тува -Тагна уулын Урианхай нь Монголын нэн эртний аймгуудын нэг Урианхай овгийн ард түмэн юм. Урианхай овог бол Хүннү гүрэн болон Жужан буюу Нирун улсыг 330-550 он хүртэл оршин тогтнож байхад Нирун улсыг бүрдүүлэгч гол аймгуудын нэг байсан. Хожим Монгол угсаатнуудыг төрийн эрхээс шахан гаргах үед хамтдаа Байгал нуур, Онон, Амар мөрний орчим Эргүнэ гүнд 400 шахам жил Монголын Хиад, Нохос, Урианхай, Олонхуд,Тэлэнгэд аймгууд хамтдаа оршин байгаад 7 дугаар зууны үед хойд азид тодрон гарч ирсэн Монголын нүүдэлчдийн зонхилох аймгийн нэг юм. 9 дүгээр зуунаас Хамаг Монгол Улс байгуулагдахад гол бүрэлдэхүүнд нь байсан. Чингис хааны Их Монгол Улс байгуулагдахад зонхилох аймгийн хувьд баруун хилийг манан сахих ихээхэн үүрэгтэй байсан байдаг.
 
Урианхай аймгийн эзэн захирагч Зэлмэ жанжин бол Их Монгол Улсын Чингис хааны хамгийн алдартай цэргийн жанжин байсан ба Монголын зонхилох том аймгийн нэг байв. Зэлмэ жанжин Орос, Хятад, Хорызм улсыг байлдан эзлэхэд их гавьяа байгуулсан алдартай суут жанжин байв.
 
Урианхайчууд (Тагна уулын Тува Урианхай аймаг, Алтайн Урианхай аймаг, Адтайн хязгаар) нь Тэлэнгэд (Хакас) аймгийн хамт Алтайн нурууны 13 оргилын дагуу суурьшин амьдарч Монгол улсынхаа баруун Хил хязгаарыг Манан сахих үүрэгтэй, хагас цэрэгжсэн харуул овог аймаг байсан юм.
 
Сүүлд Монголын бутралын үед 500 гаруй жил Урианхайчууд нь тэр үеийн Алтайн Урианхай аймаг, Тагна уулын Урианхай аймаг, Тэлэнгэд аймгийн хамт (одоогийн Уулын Алтай БНУ болон Тува БНУ, Хакас БНУ, Алтайн хязгаар) Монголын Халхын Засагт Хааны харьяанд байж байгаад хожим Зүүнгар улсын харьяанд орсон Хотгойд аймгийн ноёны харьяат газар нутаг, ард түмэн нь байв.
 
Монголын Хотгойдын Ханлигийн ноён Шолой Уваш хунтайжийг оросууд Алтай хан, Алтан Хан гэх мэтээр сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Уваш хунтайжтай Оросууд анх гэрээ хэлэлцээр хийж, харилцан элч төлөөлөгчөө солилцсон байдаг. Тэр үед Шолой Уваш хунтайжийн оросуудад зарим газар нутаг түрээслэж болно гэх захидалыг үндэслэл болгон Оросууд Монголын нутагт эзэн суусан юм. Сүүлд 1688 онд Манж-Оросын Нэрчүгийн хилийн гэрээг хийхэд Шолой Уваш ханы дур мэдэн бичсэн тэр захидал шийдвэрлэх үндэс болсон юм.
 
Зүүнгарын Галдан Бошигт хаан Халхтай эв эдрэлцэн Засагт Хааны харьяат Хотгойдын Шолой Уваш хунтайжийг цэрэг хөдөлгөн дарсан ба Шолой Уваш хунтайж ихэнх харьяат ард иргэдээ аван өмнө зүг нүүж Манжид дагаар орсон юм. Энэ дайнаас болж хязгаар нутаг хүнгүй, эзэнгүй болсныг далимдуулан Оросууд Монгол нутагт түрэн орж ирж, Сибирээс Байгаль нуур хүртлэх өргөн уудам нутгийг өөрийн болгосон түүхтэй билээ. Зүүнгар улсын Цэвээнравдан хаан, Галданцэрэн, Даваач хааны үед Алтайн болон Тагна Урианхайчууд Зүүнгарын улсад харьяалагдаж байв.
 
Манжийн колончлолын үед 200 гаруй жил Урианхайчууд нь Урианхайн Хязгаар гэдэг засаг захиргааны нэгжид харьяалагдан Манжаас томилсон Халхын Амбан захирагчид Алтайн Урианхай, Тагна уулын Урианхайн хошуудын хамтаар харьяалагдаж байсан.
 
Тагнын Урианхайг Амбан ноёны Хошуу гэж нэрлэдэг байсан ба Монгол Улсын Богд Хаанаас Тагна Урианхайн Амбан ноён Буянбадрахад Жүн Ван, Алтайн Урианхайн ноён Зүтгэлтэд Түшээ Гүн, Хакас-Тэлэнгэдийн захирагч ноёнд Зайсан цол хэргэмээр тус тус шагнасан байдаг. Энэ үүднээс урианхайг Амбан ноёны хошуу, Зүтгэлт гүний хошуу, Зайсан ноёны хошуу гэж нэрлэж ирсэн байдаг ба сүүлд эдгээр том хошуудын олон хэсэг болгон хуваасан байдаг.
 
Тува, Алтай, Хакасын БН, Алтайн хязгаар байгаа одоогийн газар нутаг нь 17 зууны үеэс Урианхайн Амбан ноёны хошуу, Зүтгэлт Гүнгийн хошуу, Зайсан ноёны хошуу гэдэг байв.
 
1911 онд Монголын эрх чөлөөний тэмцэл гарч Богд Хаант Монгол Улс байгуулагдахад Алтайн Урианхай, Тагнын Урианхайн хамтаар Монгол Улсын Захиргаанд байсан.
 
1915 оны Хиагтын Орос, Монгол, Хятад гурван улсын гэрээгээр Хакас нь Урианхайн хязгаарын адил Монголын харьяанд үлдсэн боловч 1921 оны хувьсгалын дараагаас зөвлөлтийн нөлөөгөөр 1922 оноос тусгаарлах бодлого баримтлан 1929 оноос БНТува Ард Улсын байгуулан 1944 оноос зөвлөлтийн харьяанд орсон болно.
 
Алтай БНУ, Тува БНУ, Хакас БНУ, Алтайн Хязгаарын ард иргэд бол бүгд баруун монголчуудын нэг адил түрэгжсэн аялагаар ярилцдаг Монголын язгуур Урианхай үндэстэн билээ.
 
Алтай, Тува, Хакас гэж тус тусдаа үндэстэн гэж байхгүй бөгөөд эдгээр Бүгд Найрамдах Улсын уугуул иргэд бол Монголын зохнилох ястнуудын нэг Урианхай үндэстэн юм.
 
Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Увс аймгийн Улаангомд суулган тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ. Тувачууд хуучин сууж байсан нутгаа тувагийн нутаг гэж үзсэн хэвээр байгаа тул энэ нь одоогийн Тува, Монголын хилийн зөрчлийн шалтаг болсон байна. Тува, Монголын хил дээр Орос улс өөрийн цэргээ олон тоогоор байлгадаггүй тул голчлон Монголын цэрэг хилийн шугамийг хянадаг байна. 1911 онд Монгол Манжаас салснаар Тува 1912 он гэхэд Манжийн нөлөөнөөс бүрэн гарчээ. Энэ үед Тувагийн ноёд Монгол эсвэл Орост нэгдэх, тусгаар тогтнох зэрэг өөр өөр санал гаргасан байна. Монгол Туваг өөрийн улсын бүрэлдэхүүн гэж үзэж байсан ч шууд нэгтгэх боломж гарсангүй. Хаант Орос улс туваг уулаасаа түрэг хүмүүс хэмээн Монголын нэгтгэх оролдлогод саад хийж байв. 1944 онд Тувагийн удирдагч Салчак Тока Тувагийн парламентийг нууцаар хуралдуулж ЗХУ-н бүрэлдэхүүнд Туваг оруулах шийдвэр гаргажээ. Энэ хуралдаан ямар нөхцөлд явагдсан нь одоо болтол тодорхойгүй байдаг. Х.Чойбалсан Тува Оростой нэгдсэнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Монголын тал Саяны нурууг эртнээс монголчуудын нутаглаж байсан нутаг, туваг монгол үндэстний нэг хэсэг гэж үзэж байв. Тувачууд нь хэлний хувьд монгол, түрэг холимог харин соёлын хувьд үндсэндээ монгол соёлтой ард түмэн юм. Зөвлөлтийн зарим эрдэмтэд буриад, халимагуудыг монгол биш гэж нотлохыг оролдож байсан бөгөөд [[Тува хэл бичиг|тува хэл]] монгол, түрэг хэлний аль алинийх нь нөлөөнд бүрэлдсэн тул шинэ дүрэм зохиож тува хэлнээс монгол үгийг шахан гаргах, тувачуудыг монгол үндэстнээс холтгох үйл явц харьцангуй хялбар явагдсан байна. Энэ үйл ажиллагаа 1944 оноос хойш эрчимтэй өрнөжээ. 1980-аад оны сүүл, 1990-ээд оноос Тувад Оросоос салан тусгаарлах үзэл хүчтэй болсон байна.