Тува ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 30:
Тувачууд [[Алтайн урианхай]], [[хотгойд]], [[дархад]] зэрэг монгол ястныг 18 зуунд тувачуудыг нүүлгэх үед бусад тувачуудаас тасарч аажимаар тува хэлээ мартаж монголжсон тувачууд гэж үздэг ч <ref name="min"/> хотгойдуудын дунд тува гаралтай овог байхгүй. Алтайн урианхайчуудын дунд тувачуудын бүрэлдэхүүнд байдаг овгууд байдаг ч дийлэнх нь монгол овог тул тува гаралтай биш харин тувачуудтай хөрш зэргэлдээ удаан хугацаанд нутаглаж байсан тул аажимаар холилдсон гэдэг нь тодорхой бөгөөд уулаасаа урианхайчуудыг Бурхан Халдунд нутаглаж байсан дарлигин монгол аймаг болохыг МНТ, Рашид-ад-диний "Судрын чуулган" зэрэг хуучны сурвалжуудад тодорхой заан үлдээсэн байдаг. Алтайн урианхайг Хэнтийн нуруунаас 14-16-р зууны үед Алтайд очсон хойноо зарим нэг түрэг овогтой холилдсон бололтой. Тувачууд 19-р зуунд өөрсдийгөө урианхай, соёд гэж нэрлэдэггүй байсан бөгөөд тува эсвэл туба гэдэг харин монголчууд тэднйиг урианхай гэдэг байв.<ref name="Потанин">Григорий Николаевич Потанин "Очерки Северо-Западной Монголии" 1883</ref>
 
Тува БНУ байгаа одоогийн газар нутаг нь 17 зууны үеэс Тагна Урианхайн Амбан Ноёны хошуу гэдэг байв. Монголын Богд Хаанаас Тагна Урианхайн Гомбодорж Амбан ноёныг Жүн ван цол хэргэмээр шагнасан байдаг.
Дархадууд монгол, түрэг, [[самоди]] овгуудаас бүрэлдсэн ч дийлэнх нь монгол овог байна.