Хакас: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Хакас
Мөр 45:
 
== Түүх ==
Хакасууд нь Монголын нэн эртний аймгуудын нэг [[Тэлэнгэд]] овгийн ард түмэн юм. Тэлэнгэд овог бол Жужан буюу Нирун улсыг 330-550 он хүртэл оршин тогтнож байхад Нирун улсыг бүрдүүлэгч гол аймгуудын нэг байсан. Хожим Монгол угсаатнуудыг төрийн эрхээс шахан гаргах үед хамтдаа Байгал нуур, Амар мөрний орчим Эргүнэ гүнд 400 шахам жил Монголын Хиад, Нохос, Олонхуд,Тэлэнгэд аймгууд хамтдаа оршин байгаад 7 дугаар зууны үед хойд азид тодрон гарч ирсэн Монголын нүүдэлчдийн зонхилох аймгийн нэг юм. 9 дүгээр зуунаас Хамаг Монгол Улс байгуулагдахад Ойн иргэд нэрээр бүрэлдэхүүнд нь байсан. Чингис хааны Их Монгол Улс байгуулагдахад зонхилох аймгийн хувьд баруун хилийг манан сахих ихээхэн үүрэгтэй байсан байдаг. Тэлэнгэд аймаг нь Урианхай аймгийн хамт Алтайн нурууны 13 оргилын дагуу суурьшин амьдарч Монгол Улсынхаа баруун Хил хязгаарыг Манан сахих үүрэгтэй харуул аймаг байсан юм.
 
Сүүлд Монголын бутралын үед 500 гаруй жил Тэлэнгэд аймаг нь тэр үеийн Алтайн Урианхай аймаг, Тагна уулын Урианхай аймгийн хамт (одоогийн Уулын Алтай БНУ болон Тува БНУ) Монголын Засагт Хааны харьяанд байсан Хотгойд аймгийн ноёны харьяат газар нутаг, хүн ард нь байв.
 
Монголын Хотгойд аймгийн ноён Шолой Уваш хунтайжийг оросууд Алтай хан, Алтан Хан гэх мэтээр сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Уваш хунтайжтай Оросууд анх гэрээ хэлэлцээр хийж, харилцан элч төлөөлөгчөө солилцсон байдаг. Тэр үед Шолой Уваш хунтайжийн оросуудад зарим газар нутаг түрээслэж болно гэх захидалыг үндэслэл болгон Оросууд Монголын нутагт эзэн суусан юм. Сүүлд Нэрчүгийн Манж-Оросын хилийн гэрээг хийхэд Шолой Уваш ханы дур мэдэн хийсэн тэр захидал шийдвэрлэх үндэс болсон юм.
 
Зүүнгарын Галдан Бошигт хаан Халхтай эв эдрэлцэн Засагт Хааны харьяат Хотгойдын Шолой Уваш хунтайжийг цэрэг хөдөлгөн дарсан ба Шолой Уваш хунтайж ихэнх харьяат ард иргэдээ аван өмнө зүг нүүж Манжид дагаар орсон юм. Энэ дайнаас болж хязгаар нутаг эзэнгүй болсныг далимдуулан Оросууд Монгол нутагт орж ирж, Байгаль нуур хүртлэх өргөн уудам нутгийг өөрийн болгосон түүхтэй билээ.
 
Манжийн колончлолын үед 200 гаруй жил Хакас нь Урианхайн Хязгаар гэдэг засаг захиргааны нэгжид харьяалагдан Манжаас томилсон Амбан захирагчид Алтайн Урианхай, Тагна уулын Урианхайн хошуудын хамтаар харьяалагдаж байсан.
 
1911 онд Монголын эрх чөлөөний тэмцэл гарч Богд Хаант Монгол Улс байгуулагдахад Хакас нь Алтайн Урианхай, Тагнын Урианхайн хамтаар Монгол Улсын Захиргаанд байсан. 1915 оны Хиагтын Орос, Монгол, Хятад гурван улсын гэрээгээр Хакас нь Урианхайн хязгаарын адил Монголын харьяанд үлдсэн боловч 1921 оны хувьсгалын дараагаас зөвлөлтийн нөлөөгөөр тусгаарлах бодлого баримтлан 1929 оноос зөвлөлтийн харьяанд орсон болно.
 
[[Хакас хүн|Хакасууд]] нь [[Түрэг хэлний бүлэг|Түрэг хэлний бүлгийн]] [[Хакас хэл]]ээр ярилцдаг ард түмэн бөгөөд [[хиргис]]тэй түүхийн хувьд холбоотой. Хиргисүүд анх Монголын баруун хойно нутагладаг байсан нь батлагдсан бөгөөд хожим баруун урагш нүүхэд үлдэж хоцорсон нь хакасууд гэх таамаглал байдаг. Хакасууд [[Енисей мөрөн|Енисей мөрний]] дунд биед нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч иржээ.
 
Түрэг, Уйгурын ханлигуудтай тэмцэж, 13-р зуун хүртэл тусгаар байдлаа хадгалж ирсэн боловч [[Чингис хаан]]ы [[Их Монгол Улс]]ын захиргаанд нэгдсэн аж.
 
Улмаар 1718-р зуунд Оросын мэдэлд шилжсэн байна.
 
1930 оны 10 сарын 10-нд Хакас муж байгуулагдсан бөгөөд 1991 онд Бүгд Найрамдах Улс болсон байна.