Лигдэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 105:
 
==Лигдэн хутагт хааны тамга==
Монголын тулгар төрийг үндэслэгч суут Богд Чингис хааны энэхүү төрийн тамга XVII зуун хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд цахарын Лигдэн хаан манжид хүчин мөхөсдөж Хөх нуурын зүг дутааж бие барах болмогц тамгыг дайсны гарт оруулахгүйн тулд ар, өвөр Монголын зэлүүд уулсын аль нэгэн хадан хонгилд эгнэгт далдлан нуусан тухай сурвалж бүтээлүүдэд тэмдэглэсэн байдаг. Лигдэн хааны хувьд Чингисийн удмын сүүлчийн хаан, Монгол улсын нэгдмэл байдлыг сэргээхийн төлөө тэмцэж явсан эх оронч үзэлтэй хүн байжээ. Иймээс үе дамжин ирсэн их хааны хаш тамгыг Монгол үндэсний улс төрийн оршин тогтнохын бэлгэдэл болгож манж нараас нууцалсан гэдэг домог яриа байдаг.
Тамга Тогоонтөмөр хааны үед үрэгдээд, түүнийг ямаа олоод, ямааны эзэн Лигдэн хаанд өгөөд, улмаар Сутай нэртэй хатанд нь байж байгаад Манжийн хаанд шилжсэн домогтой.
Харин түүхэн сурвалжид Лигдэн хааны хүү Эжээ Хонгор (дээрх сурвалжид Эрххонгор) аавыгаа нас барсны дараа жил буюу 1635 онд Хасбуу тамгыг Нурхачийн хүү Амбагайд аваачиж өгсөн гэсэн өөр мэдээ байдаг. Эжээ Хонгор өөрөө бол бууж өгч очсон.