Лигдэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 99:
 
Лигдэн хутаг хаан ,Халхын Цогт хунтайж , Түвэдийн Занба хаан Данзанвамбо , Кам мужийн Бэри аймгийн ноён Доньёддорж нар улааны шашныг дэмжин манжийн хааны дэмжлэгийг хүлээх болсон шарын шашны эсрэг тэмцэхээр холбоотон болжээ. Манжийн хаан Абахай 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж Хорчин,Харчин , Аохан , Баарин,Жарууд, Найман , Түмэд , Ар хорчин , Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж , Хянганы давааг давжээ.
Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн манжийн хааны оролдлогыг бүтэлгүй болгож Лигдэнд Манжийн гол хүчтэй тулгаран байлдахаас зайлсхийж , цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөхнуурыг чиглэн дутаах боломж олгожээ. Лигдэн хаантай хамт Цахараас анх дутаасан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо , найман хувь нь гээгдэн хоцорсон байна. Лигдэн хаан Хөх нуурт очих болсон шалтгаан нь Манж болон Хятадаас зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж , урьд холбоо тогтоосон Түвэдийн улааны шашинтны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэхийг эрмэлзэж байсанд оршино. Лигдэн хутагт хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газар цэцэг өвчинөөр өвдөж 43 настайдаа тэнгэрт хальжээ.
 
==Лигдэн хутагт хааны хөвгүүн Эжээ Хонгор==
Лигдэний хөвгүүн Эжээ Хонгорд Чин вангийн хэргэм өргөмжилж гүнж хүүхэн юугаан өгч ураг болжээ. Энэхүү Эжи удахгүй нас барсан учир түүний хөвгүүн Бураний хэргэмийг залгамжлах агаад Манжаас урвасан боловч зорьсон хэргийг бүтээлгүй баригдан алагджээ. Үүний улмаас Лигдэний үр ач нар бүрмөсөн тасарч сөнөсөн.
 
==Лигдэн хутагт хааны тамга==
Тамга Тогоонтөмөр хааны үед үрэгдээд, түүнийг ямаа олоод, ямааны эзэн Лигдэн хаанд өгөөд, улмаар Сутай нэртэй хатанд нь байж байгаад Манжийн хаанд шилжсэн домогтой.
Харин түүхэн сурвалжид Лигдэн хааны хүү Эжээ Хонгор (дээрх сурвалжид Эрххонгор) аавыгаа нас барсны дараа жил буюу 1635 онд Хасбуу тамгыг Нурхачийн хүү Амбагайд аваачиж өгсөн гэсэн өөр мэдээ байдаг. Эжээ Хонгор өөрөө бол бууж өгч очсон.
 
Лигдэн хаанаас тамга хураасан тухай, Юань улсын их хасбуу эрдэнэ хэмээн тусгайлан тахиж шүтдэг байсан тухай Манж Чин гүрний түүхэнд бичиж дурдсан бий. Тэрхүү тамганы хамтаар домогт гурван эрдэнийг тахиж байсан сүмд Мүгдэн буюу одоогийн Хятадын Лёонин мужийн нийслэл Шэньяан хотын Шар сүмд тахигдаж асан тэр тамгыг манжууд “Юань улсын их хасбуу тамга” хэмээн зарлаж, шүтэж, хаад нь тэр тамганы үлгэрээр шинэ тамга үйлдүүлж байсан.
Мүгдэнд тахигдаж асан тэр тамга “Төрийн зарлиг уламжлах эрдэнэ” гэсэн эртний дөрвөн ханзтай, хааш хаашаа 13 см, тиг дөрвөлжин байжээ. Харин шар хадган дээрх дардас бол хялбар уншигдахааргүй сонин, эвхмэл найман үсэгтэй, хааш хаашаа яг 8,2 см дөрвөлжин байв.
 
==Лигдэн хутагт хааны тамганы домог==
Манжийн ихэд тархсан “домогт” бичмэл сурвалжид ийн өгүүлдэг:
“Найман сарын цагаан луу өдөр бэйл нэр түшмэл зарж, хааны хүн, илгээж, хол угтуулсан хишигт мөргөн айлтгасан бөгөөд үе үеийн улс залгамжлах хас эрдэнийн тамга олж авчирсан явдлыг мэдүүлэн айлтгав. Энэ эрдэнийн тамга бол Юан улсын ордны дотор хадгалж байсан тамга бөгөөд Шөньди (Тогоонтөмөр) хааны үед хүрч ирээд, Нийслэл хотыг орхиж, тэр эрдэнийн тамгыг авч, хилийн чанадад одоод, хожим Инчан Фү хотод очоод, хот алдагдах үес тэр эрдэнийн тамгыг үрэгдүүлсэн байна.
Тэгээд 200 гаруй жил өнгөрсний хойно нэгэн хүн хадын дор ямаа хариулж явтал нэгэн ямаа гурван өдөр өвс идэлгүй, гагцхүү туурайгаар газар цавчлахыг үзээд, хариулж явсан хүн даруй тэр газрыг малтаж, хас эрдэнийн тамгыг гарган авч, Юан улсын үр хойч Бошигт хаанд өргөн барьжээ. Хожим Цахарын Лигдэн хаанд сүйтгэгдсэн хойно хас эрдэнийн тамга Лигдэн хааны гарт оржээ. Лигдэн хаан бол бас Юан улсын үр хойч болой. Бэйл нэр тэр эрдэнийн тамгыг Сутай хатанд бий хэмээн сонсоод, авчир хэмээн авчруулж үзвээс ЖИ ГАО ЖИ БОО хэмээх дөрвөн хятад үсэг бичжээ. Хасын бие ишинд хоёр луу ороолдуулан үйлдсэн бөгөөд гэгээн сайхан, үнэхээрийн эрдэнэ аж. Доргон нар ихэд баясалдан, бидний Хаан буян ихтэй тул Тэнгэр гайхамшигт эрдэнэ хайрлажээ. Энэ бол түмэн жил болтол нэг болгож нийтлэхийн бэлгэ ажгуу хэмээн тэр эрдэнийн тамгыг хямгадан авч, дагаар орсон иргэний хамтаар Хар мөрөнийг гатлан, Хөх хотод хүрч ирэв. Тэр тухайд бэйл Ёото хараахан өвчилсөн тул мянган цэрэг таслан авч, Хөх хотод суув. Бусад бэйл нэр олон цэргийн хамтаар Цахарын хааны хүү Эрххонгор-Эжэй болон түүний сайд нарыг авч…буцав. Улаагчин гахай өдөр Зарлигаар…угтуулан илгээв…хас эрдэнийн тамгыг улаан эсгий дэвссэн ширээн дээр тавьж…Хааны цацрын өмнө шар ширээ тавьж, хүж асаан, Тайзун хаан хас эрдэнийн тамгыг хүлээн аваад, гараар өргөн барьж, олныг дагуулан Тэнгэрт мөргөж ёслон дуусгаад, сууриндаа сууж, баруун зүүн этгээдэд хандан Зарлиг буулгасан нь: “Энэ хас эрдэнийн тамга бол эртний үе үеийн хаадын хэрэглэж байсан эрдэнийн тамга бөгөөд Тэнгэр надад хайрласан нь магадаар омтгой бус” хэмээв.
 
 
{{s-start}}