Лигдэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 26:
|}}
'''Лигдэн хаан''' ([[1588]]–[[1634]]) нь [[1604]]-[[1634]] оны үед [[Их Монгол улс]]ын хаан ширээнд суусан [[Чингис хаан]]ы удам, [[Боржигин]] овгийн Монголын хаадын Боржигин овгийн сүүлчийн [[хаан]] юм. Түүний үед Монголын нүүдэлчид нэгэн хаанд захирагддаггүй, олон жижиг ноёдын мэдэлд хуваагдаж, бутарч байсан ба Лигдэн хааны захиргаанд зөвхөн [[Цахар]] түмэн л оршиж байжээ. Хэдий тийм боловч тэрээр бүх Монголыг эрхэндээ оруулах төрийн бодлого явуулж байсан юм. Гэвч энэ үед [[Манж]]ийн овог аймгууд нэгдэн нийлж, Умард Алтан улсыг байгуулж [[Умард Алтан улс]]ын хаан [[Нурхачи]] говийн өмнөх Монголчуудыг захиргаандаа оруулж эхэлсэн түүхтэй.
605, 1606 онд өвөр Халхын Баяагуд аймагийн ноён Энхэ Дара таван отогийн Халхын элчийг томилон Нурхачи баатурын ордонд бараалхаж “Хүндэлэлтү хаан” хэмээн өргөмжилж байв. 1608 онд Нурхачи баатурын ахмад хөбэгүн Чойлон 5000 цэрэг дайчлан “Ула, Ехэ аймагийг өмгөөлөв” хэмээн довтлохоор зэхэж байсанд олон монгол аймагууд Хорчинд элч зарж цэрэгийн тусламж гуйсан байна. Хорчин аймаг Лигдэн хааны зарлиггүйгээр дураар цэрэг хөдөлгөж үл болох тул тусалж чадахгүй гээд элчийг буцаасан байна. Төд удалгүй Лигдэн хааны зарлигаар Хорчины Онгудай баатур, хөбэгүн Уба тайж нар цэрэг дайчлан манж-зөрчидийн цэрэгийг цохиж ухраажээ. Зөрчидийн нэгэн салбар монгол угсааны Ехэ аймаг Нурхачи баатурын довтолгоонд өртөж, арга буюу Лигдэн хаан-аас тусламж хүссэнд Онгудай баатур, Уба тайж нар Нурхачи баатурын цэрэгийг дайлж, хиа Буянтыг алсан байна.
Зөрчидийн Нурхачи баатур монгол аймагуудтай байлдаж амжилт олохгүйгээ мэдмэгц зөөлөн арга “ураг барилдах” замд шилжсэн юм. Нурхачи баатур Ляодунгийн газарт өөрийн байрыг бэхжүүлэхийн тулд нангиадын Мин улсыг дайлахад хүчээ төвлөрүүлж, Лигдэн хаан болон монгол аймагуудтай илт дайсагнахаа больж ар талын аюулгүй байдалаа хангахад анхаарч эхэлжээ. Монголчуудын өдөөн хатгалга, халдлага, довтолгоонд Нурхачи баатур хүлцэнгүй хандаж, “ураг болоё” гэх зэрэгээр хил залгаа орших Хорчин, Өвөр халхын таван отогийн ноёд, тайж нартай найртай харилцаж ойртсоор байлаа.
 
Нурхачи баатар (1575-1626) манж аймгуудыг 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосон байна.
1619 онд Зөрчидийн Нурхачи баатур хаан Мин улсын хязгаарт хийх довтолгооноо өргөтгөж Тиелин давааг эзлэн авахаар хөдөлж ирсэнд Мин улс хүчин мөхөсдөж Монголын Лигдэн хаан-аас тусламж хүсэв. Лигдэн хаан зарлигаар Өвөр Халхын Хонгирадын Зайсай ноён, Жарудын Бага дархан, Сабун, Хорчины Мингган тайжи ба түүний хөбэгүн Сангаржай тайжи нар нэгэн түм илүү морьт цэрэг дайчлан Тиелин давааг довтолж эзэлсэн боловч Нурхачи баатур хаанд ялагдаж, Зайсай ноён зэрэг олон ноёд олзлогдсон байна.
 
Нурхачи баатур хаан Солонгосыг дайлсаныхаа дараа Нангиад ороныг байлдан дагуулах аян дайндаа өөрийн баруун жигүүрт байгаа Монгол аймаг, ханлигуудыг өөртөө татах, нөлөөндөө оруулахыг чармайж, тэр дундаа Лигдэн хааныг өөрийн гол холбоотоноо болгохыг санаархаж эхлэв.
Манж-Зөрчидийн Умард Алтан улс, Монгол улс хоёрын хооронд болсон анхны тулалдаанд Нурхачи баатур хааны ялалтаар өндөрлөсөн нь манж-зөрчидийн хувьд монгол аймагуудыг өөртөө татах боломжийг нэмэгдүүлэв.
Тиелингийн тулалдаанаас хойш Зөрчидийн Нурхачи баатур хаан Мин улсыг дайлая гэвэл эхлээд Монголын Лигдэн хааны хүчийг сулруулах, ар талаа бэхжүүлэх ёстой болсон байна. Лигдэн хааны мэдэлд буй Цахар аймаг хүчирхэг тул Өвөр Халха, Хорчин, Харачин, Найман, Аохан, Баарин олон монгол аймагуудыг урагийн холбоондоо дулдуйдан “айлган сүрдүүлэх” ба “аргадан татах” замаар Нурхачи баатур хүчирхэг Лигдэн хааны хүчийг сулруулж эхэлжээ.
Лигдэн хаан урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, Мин улс Лигдэн хааныг алт мөнгөөр хахуульдсан тул дахин Хятадтай байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн Нурхачиийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна.
Түүний хойно, 1619 оны 11-р сарын эцэсээр Лигдэн хааны элч Хангал Байху манж-зөрчидийн хааны ордонд очиж Нурхачи баатурт илгээсэн Лигдэн хааны бичигийг өргөсөн байна.
Лигдэн хааны бичиг:
Би бол баатар агуу суут эзэн Чингис хааны удам Лигдэн баатур Чингис хаан бөгөөд Дөчин түмэн Монголын эзэн билээ. Нурхачи чи болбаас усны гурван түмэн Зөрчидийн эзэн билээ. Хэрбээ, чи миний өмнөөс довтлох гэж байгаа бол сайтар бодтугай. Чи нангиад оронд гай гамшиг их тарибай.
Мин хийгээд бидний хоёр улс дайсан улсууд бүлгээ. Бид чамайг үхэр жилээс эхлэн Мин улсыг нэг бус удаа дайлсаныг мэднэ. Энэ жилийн зун би өөрөө Мин улсын Гуаннины эсрэг цэрэглэж хотыг эзлэн авч тэнд хураасан албыг хураамжилан авсан болой. Хэрбээ чиний цэрэг Гуанниныг дайлах хэмээвэл би номхотгон дарна.
Монгол улс эртнээс Мин улстай өшөөтэй болохоос Зөрчид нартай өшөө атаа үгүй. Бид тасарсан элчин харилцаагаа сэргээх буй за” ....
Лигдэн хаан цааш нь Зайсай тэргүүтэй Хорчин, Өвөр халхын ноёдыг ямар ч болзолгүйгээр суллах, түүний эзлэн буй Гуаннан хотод цэрэглэхээ татгалзахыг шаардсан байна. Нурхачи баатур хаан энэхүү захидалд эгдүүцэж, монгол элчийг барьж хориод, 1620 онд хариу элч элгээв:
“Та юуны учир өөрийгөөн манай улсаас дээш дөчин түмэн улс хэмээн өргөмжилнөм бэ. Мин улс Даду (Их нийслэл)-ийг авах үед танай дөчин түмэн Монголчууд бүрэнээ бутниргүүлж, дөнгөж зургаан түмэн хүн амь золин гарсаныг бид сонссон билээ.
Тэд зургаан түмэн ч танд бүгд бүрэн захирагдаагүй болой...
“Лигдэн дөчин түмэн Монголын эзэн хэмээн бардамнав ч, түүний мэдэл өчүүхэн, Цахарын эзэн төдийгөөс үл хэтрэх биш үү.
Минчүүд биднээс айхын учир та бүгдийг бэлэг мөнгөөр өөртөө татаж байна. Та болон бид хэл яриа өмнөө боловч эмгэнэлийн хувцас өмсөх ёс журам бидэнд нэгэн адил болой.
Минчүүд бидний заналт дайсан болой. Эзэн хаан Тэнгэри, Газарын өршөөл хүртэж, тэдний эсрэг дайтаж, хотыг нь нурааж, хүн ардыг нь устгав. Тэнгэр, Газарт ивээгдсэн эзэн хаантай хамтаар гүнзгий заналт дайсан минчүүдийг дайлах хэтийн санаа өвөрлөе гэхсэн. Тийм үг хэл илүү чухаг бус гэж үү”
гээд Цахар нь Мингийн дайнд ялагдаж байсаныг дурьдаад, Мин улсын эсрэг Зөрчид, Монгол нар холбоотон болж тэмцэхийг санал болгоод хоригдож буй зарим ноёдыг сулласан ч Зайсай ноёныг түмэн талаар сольж авсугай гэж элч илгээв. Лигдэн хаан хилэгнэж, зөрчидийн элчийг хорьсонд Нурхачи баатурын ордонд манж-зөрчидийн элчийг хороосон тухай худал цуу үг хүрч, Лигдэн хааны элч Хангалбайхуг хороожээ. Ийнхүү Умард Алтан улс ба Монгол улс хоёрын хооронд ноцтой зөрчил бий болов.
Манж-зөрчид нар хүчирхэгжсэнтэй холбогдуулан, Мин улсын эрх баригчид зөвлөлдөхөд Манж-зөрчид ба Монгол хоёрын алинтай нь холбоотон болох тухай хэлэлцэхдээ нангиад түшмэд: “Зөрчид нар эртнээс залихай хүмүүс тул яаж ч мэднэ. харин умардын Монголчууд болбаас довтолж эд агуурс булаахаас өөр үгүй, хэлсэндээ хүрдэг хүмүүс тул Монголтой холбоотон болох нь зөв” гэж тогтсон байна.
1619 онд Лигдэн хаан нангиадын Мин улстай цэрэгийн холбоотоны гэрээ байгуулж, Мин улсаас авах шан харамжаа 4,000 лан цагаан мөнгийг 20,000 лан цагаан мөнгө болгожээ.
Монголчууд нангиадын үзэн ядах үзэл санааг сэдрээсэн Лигдэн хааны энэ үйл ажиллагааг Өвөр Монголын бүх ноёд дургүйцэн хүлээн авч, монгол ноёд Лигдэн хаан-аас нүүр буруулан Манж-зөрчидийн Нурхачи баатур хааныг түших болжээ. Лигдэн хаан ба Мин улсын холбоотоны гэрээ байгуулахаас өмнө монгол ноёд цөм Лигдэн хааныг дагаж, түүний үг зарлигийг мөрдөж байлаа.
 
Лигдэн хааны бодлогод дургүйцсэн Үзэмчин, Сөнөд, Хуучид, Абага нар аймагууд элсэн говийг гаталж, Халхын Сэцэн хан Шолойн нутагт нүүж ирэв.
1623 оны 5-р сард Лигдэн хаан Жаруд аймагийн Сабун ноёныг “Умард Алтан улстай далдуур харилцав” хэмээн довтолсонд Сабун ноён ял асуухаас айж хөрш Хорчины нутагт орж ирсэний дараа ялт хүмүүнийг орогнуулсан ял нөмрөхөөс эмээн Хорчины Ууба тайжи Умард Алтан улсад дагаар оров. Лигдэн хааны авга ах Дайчин тайжи Шинэ мянган отогийг авч Ууба ноёны хамгаалалтанд оржээ.
Өвөр Халхын ноёд тайж нар Лигдэн хааны шийтгэлээс айж Манж-Зөрчид уруу очиж чадахгүй байгаагаа мэдэгдэж, Нурхачи баатур хаанд байнга элч илгээж байв.
1623 оны 5-р сард Абахай хунгтайжи, Дэглэй тэргүүтэй зөрчидийн 3000 цэрэг Жарудын Ананда тайжийг бутцохиж аймаг олоныг нь хураан авчээ.
1623 онд Нурхачи баатур хаан Хорчины Ууба тайжид элч илгээн 1624 онд тангараг өргүүлж холбоотоноо болгов. Лигдэн хаан “энх төрөөр нэгтгэх бодлого” нь амжилтгүй болмогц “дайчин төрөөр нэгтгэх бодлого”-д шилжиж, 1625 оны 4-р сард Хорчин аймагт довтолж Зүрүхэ хотыг бүсэлсэнд Хорчины Ууба тайжи Умард Алтан улсад элч илгээн тусламж хүсэв.
Нурхачи баатур хаан цэрэглэж, Хорчины нутагийн гадна цэрэгийн үзлэг хийгээд өөрийн гутгаар бэйл Мангудай, дөтгөөр бэйл Абахай хунгтайжи нараар 5000 шилдэг морин цэрэгийг удирдуулан Хорчинд туслаар илгээж, өөрөө гэдрэг буцжээ. Лигдэн хаан манж-зөрчидийн цэрэг айсуйг мэдээд бүслэлтээ зогсоож гэдрэг буцсан байна. Энэ үед Өвөр Халхын Баяагудын ноён Энхэ дара албат нараа дагуулан Умард Алтан улсад дагаар оров. 1625 онд Хорчины Ууба тайжи, зөрчидийн Нурхачи хаанд бараалхан 9 цагаан бэлэг сэлтийг өргөж давхар ураг барилдав. Манж ба Цахар хоёрын хооронд болсон анхны зэвсэгт мөргөлдөөнд Манж нар дарамгайлж Нурхачи баатур Өмнөд Монгол уруу цэрэглэх орохоор зоримог шийдвэр гаргасан байна.
1626 онд Манж-зөрчидийн их цэрэг Монголын нутагт цөмөрч “Улаат элчийг уулгалав” гэж шалтаглан Жаруд, Баарин аймагийг довтолж хүн мал олоныг олзолж авчээ.
1626 оны 5-р сард “Хүндэлэнг хаан” Нурхачи баатур 10,000 цэрэгээр найман замаар довтолж, Хатун гол (Шар мөрөн)-ийг гаталж Баарин аймагийг довтолж Наннуг тайжийг хороон, Баарин, аухан, найман, ар хорчин, оннигуд, хишигтэн аймагуудын нутагийг эзлэн авч, намар 10-р сард манжийн цэрэг Жаруд аймагийг довтолж Бага Дархан тэргүүтэй 14 тайжийг талж буцжээ.
 
Халхын зүүн гарын Шолойг түшин суусан өвөрлөгч аймгийн ноёд Халхад Лигдэнгийн
эсрэг уур амьсгал тархахад нөлөөлсөн байна. Тэдгээр аймгийн зарим ноёд Халхад нутаглах хугацаандаа Лигдэн хааны эсрэг мөчөөрхөн тэмцэж Сэцэн ханы нутгаас Түшээт ханы нутгийг дайран өнгөрч 1631 онд Харчин, Түмэд, Ордос, Юншээбү, Асуд аймгийн ноёдтой холбоолон, Хөх хотод байсан Лигдэн хааны 40000 цэргийг бут цохиход оролцжээ. Үүнийг Халхын ноёдууд хөхүүлэн өөгшүүлсэн нь дамжиггүй юм.
 
Халхын ноёдын олонхи нь Лигдэн хутагт хаан Өвөр Монголын ноёд, тэднийг дэмжсэн Манжийн хамтарсан хүчинд Лигдэн хутагт хаан цохигдохын хамт Халхад шурган орж ирж өөрсдийнх нь эрх мэдэл, биеэ даасан байдалд халдуузай хэмээн болгоомжилж түүнийг эсэргүүцэн тэмцэхэд бэлтгэх болжээ.
1627 оны үед лигдэн хаан баруун гурван түмэнг ( Ордос, Харчин, Түмэд ) дайлах чимээг сонссон ар Халхын Засагт хан , Хотгойдын Алтан хан нар тагнуул туршуул явуулж байдлыг ажиглах гэхэд Лигдэн хаан тэднийг нь барьж аван цөмийг нь алжээ. Энэ мэт байдлаас болон ерөөс Лигдэн хааныг ар Халхад цэргэлэх нь гэж сандарсан ар Халхын ноёдуудын дунд багагүй хөл үймээн болж эсэргүүцэн тэмцхээр бэлдцгээжээ.
1631 онд Халхын хамгийн баруун хойд захад оршин сууж байсан Омбо-Эрдэнэ тайж Лигдэн хутагт хаан довтлон ирэх гэж буй тул галт зэвсгээр туслана уу гэж Оросын хаанд элч зарж байсан төдийгүй Лигдэнгийн “аюулаас” аврагдахын тулд Оросын цагаан хаанд дагаар орох асуудлыг татгалзахгүй байсан нь “Өөрийн төрөлдөө захирагдсанаас өрөөлийн дор боолчилогдсон нь дээр “------гэх СОНГОЛТЫГ буй болгосон юм.
 
Халхын ноёдуудын дундаас Лигдэн хутагт хааны тэмцэл нийт Монголын тусгаар тогтнолын хэрэгт гүн холбогдолтойг ухамсарлан түүний тэмцлийг дэмжих талыг баримталсан Цогт хунтайжаас өөр түүхэнд нэр гарч тэмдэглэгдсэн хүн алга байна.
1624 онд Лигдэнг хаан ширээнд суусны 20 жилийн ойг тохиолдуулан Цогт тайжийн хаданд сийлүүлсэн 7 бадаг шүлэг, дагалдвар бичээсэнд түүний улс төр, гүн ухаан, шашны үзэл бодрол тусгалаа олжээ. Шүлэгт авга эгч Халуутыгаа санан мөрөөдөх сэтгэлээрээ дамжуулан Лигдэн хааныг
дэмжсэн санаагаа илэрхийлэхдээ:
 
«Халх Оннигудын газар хол болбоос бээр
Хайрлан санагалзах агаар нэгэн буй заа»
«Эх нь ганц хуугээ хайрлах мэгп
Элдэв уйлээр харилцан пгуслалцах болтугай» хэмээгээд дагавар
бичээсэнд:
 
«Дээд тэнгэр хийгээд хаан, хатан ба аливаа ачтан хумуүнээ мөргөм
.. Тэргүүн хэсэг. Манж Чин улс Монголыг байллан лагуулсан нь
Чингис хааны үр Очир хааны ач Халхын Цогт тайжиин зарлигаар
Лайчин хиа, Гүен баатар хоёр,
Монголын Хутагт хааны учир
Чингис хааны төрсөн усан морин жилээс нааш дөрвөн зуун жаран дөрвөн жил болсноо
Жилийн эх модон хулгана жил, Сарын эх гал барс сарын арван таван
их цагаан өдрөө, Хас эрдэнэ мэт хаданд бичив...» хэмээжээ.
 
Дээр өгүүлсэнчилэн Ар Халхын ноёдууд Лигдэн хааныг дэмжих нь бүү хэл оргож боссон албат аймагуудыг нь орогнуулан эсэргүүцэж улмаар Лигдэн хааны эсрэг тэмцэхэд нь өдөөн турхирч байлаа. Нөгөө талаар Ар Халхад шургалан орж ирсэн Авга болон Цахарын баруун гарын Сөнид, Үзэмчин, Хуучид эдгээр аймагууд нь Халхын зүүнгарын Шолойг “Сэцэн хан” цол өргөмжилж түүний албат болсон байна. Энэ үүднээс авч үзвэл Халхын Сэцэн хан аймагийхан Манж Чин улс болон түүнд дагар орсон Өвөрлөгчидийн хамт Лигдэн хааны эсрэг хэд хэдэн удаагийн дайнд оролцсон гэж үзэж болох юм.
 
Ашин гүрэн болон арын аймагууд ( Ар Хорчин , Онигуд, Дөрвөн хүүхэд, Исүд) нь Монголын ( Цахарын ) хаан Лигдэнгийн эсрэг цэрэг улс төрийн холбоо байгуулсанд 1630 онд Лигдэн хаан эдгээр урвагчидыг болон ар Халхруу зугтаасан аймагуудыг залхан цээрлүүлэх дайн явуулсан байна.
Энэ дайн Лигдэн хаан хийгээд арын аймагууд болон ар Халхын хооронд явагджээ. Лигдэн хаан өөрийн шууд харъяат аймаг болон 1627 онд дагаар оруулсан баруун гурван түмэний ( Ордос, Түмэд ) цэргийг дайчилсан байна.
Лигдэн хааны цэрэгтэй ар Халх, түүний харъяат Авга нар л Лигдэн хаантай нилээд тулсан бололтой байна. Ар Хорчин, Онигуд, Дөрвөн хүүхэд нар нь цөм өмнөш Ашин гүрэнг бараадан нүүн зайлжээ. Лигдэн хааны ар Халхтай дайн болсон тухай тухай Ашин гүрний “хуучин Манж бичигийн данс”-нд буй нэгэн захидалд :
 
...” Цахар цэрэг мань зүг мордов. Сар гэж зарсан тэр хэлийг сонсоод цэргээ угтаж гараад ,гэрээ бэрх газар оруулж, халхтай тулалдаж Халхын Буяаху гүеэн ирж хэлэлцэж , Халх жононтой угтаж гарав гэнэм”... гэжээ.
Мөн ...” Халхын бугутай хошууч 300 хүн туршуул, Цахарын захыг довтолж гархуй”...гэх мэтээр ар Халхын оролцоог тэмдгэлсэн байна.
 
Урвагч нарт хорссон Лигдэн хаан 1631 онд Хянганы нурууг давж урвасан Хорчин тэргүүтэй аймгуудад цохилт өгчээ.
 
Лигдэн хутаг хаан ,Халхын Цогт хунтайж , Түвэдийн Занба хаан Данзанвамбо , Кам мужийн Бэри аймгийн ноён Доньёддорж нар улааны шашныг дэмжин манжийн хааны дэмжлэгийг хүлээх болсон шарын шашны эсрэг тэмцэхээр холбоотон болжээ. Манжийн хаан Абахай 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж Хорчин,Харчин , Аохан , Баарин,Жарууд, Найман , Түмэд , Ар хорчин , Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж , Хянганы давааг давжээ.
Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн манжийн хааны оролдлогыг бүтэлгүй болгож Лигдэнд Манжийн гол хүчтэй тулгаран байлдахаас зайлсхийж , цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөхнуурыг чиглэн дутаах боломж олгожээ. Лигдэн хаантай хамт Цахараас анх дутаасан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо , найман хувь нь гээгдэн хоцорсон байна. Лигдэн хаан Хөх нуурт очих болсон шалтгаан нь Манж болон Хятадаас зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж , урьд холбоо тогтоосон Түвэдийн улааны шашинтны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэхийг эрмэлзэж байсанд оршино. Лигдэн хутагт хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газар цэцэг өвчинөөр өвдөж 43 настайдаа тэнгэрт хальжээ.
 
{{s-start}}