Тим Данкан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 103:
1998-1999 оны локаутын урт удаан амралтанд хүн бүхэн амарж суухад Тим анхны аварга цолоо авахын тулд тун шаргуу бэлтгэл хийж эхэлсэн юм. Спурс тэр улиралдаа богиносгосон 50-н тоглолтонд 37 ялсан ба Тим 21.7 оноо ба 11.4 сба гэсэн амжилтаас гадна Бүх НБА-ын нэгдүгээр баг мөн Бүх НБА-гын хамгаалалтын нэгдүгээр багт тус тус нэрлэгджээ. Спурс ч үнэхээр хүчтэй байлаа. Нэг жил илүү хамтдаа тоглоцгоож, өмнөх жилээсээ илүү сайжирсан ба Адмирал-ын нас ч танагтай байв. Мөн дээрээс нь Хьюстон-д аварга болж явсан Марио Эллие шинээр нэмэгдсэн ба тэрээр тоглолтонд нөөц тоглогчоор гарж маш их үр дүнтэй тоглож байлаа.
 
Тим эхний тойрогтоо өөрийх нь гол өрсөлдөгч болох насан туршид нь өөртэй нь харьцуулагч мөн өрсөлдөгч нь байх тавилантай Кевин Гарнетт-ийн цөөвөр чоночононууд-г ялж , 2-р тойрогтоо Лейкерс-ийг шуугиантайхан 4-н тоглолтонд шүүрдэж орхив. Баруун бүсийн аваргын төлөө хүчирхэг Портленд-ийг мөн 4-н тоглолтонд буулган авснаар аваргын төлөө Никс-чүүдтэй өрсөлдөхөөр шалгарж үлдлээ. Тим-ийн гайхалтай тоглолтын ачаар Никс-ийг ядах юмгүй 5-н тоглолтонд ялснаар 1999 оны НБА-гын аварга цолыг хүртлээ. Мэдээж Тим финалын МЮП шагналыг хүртсэн юм.
 
1999-2000 оны улиралд Спурс-ын тоглогчдын ихэнхи нь ахимаг тоглогчид болоод байлаа. Тим мэдээж тогтвортой тоглолтоо үзүүлсээр улирлыг 22.3 оноотой дуусгасан юм. Хэдий баг нь 53 улиралд ялсан ч урт удаан хугацааны улирлын дараа ахмад тоглогчдын хувьд хүч тамир нь барагдах ядарж цуцах байдал их тохиолдох болжээ. Тим гэмтлийн улмаас ПО-ын эхний тойрогт бүтэн тоглоогүй ба баг нь Нарнуудад хялбархнаар 4-н тоглолтонд ялагдлаа. Хэдий Тим мөн дахин бүх НБА-гын нэгдүгээр баг мөн хамгаалалтын 1-р багт дахин нэрлэгдсэн ч багийнхаа Rebuild буюу шинээр бүгдийг эхлэж байгаад санаа зовж байлаа.