Байгууллагын хэрэглээний программуудын нэгтгэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 558:
 
* '''Тайлангийн онлайн нэгтгэл.''' Олон салбар нэгж, охин компанитай групп компаниудын хувьд үйл ажиллагааны явц болон санхүүгийн мэдээ, тайлангаа нэгтгэх нь ихээхэн төвөгтэй, гар ажиллагаа шаардсан ажил байдаг. Нэгтгэлийн систем нь MDM системтэй хамтран ажиллаж, групп компаниудын энэхүү нэгтгэлийг хялбархан хийх, онлайн шийдэл юм.
'''ERP систем - Байгууллагын тулгуур багана'''
 
“Байгууллагын нөөцийн төлөвлөлт буюу ERP2 нь байгууллагын бүх үйл ажиллагааг хамарсан нийлмэл, нарийн систем юм. Энэ систем нь санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, захиалга, худалдан авалт, харилцагчийн удирдлага зэрэг олон системийг хамрах ба цар хүрээний хувьд цөөн хүнтэй жижиг аж ахуйгаас эхлээд хэдэн мянган хүнтэй аварга компаний хувьд ч ашиглагдах боломжтой юм. Ердийн ERP систем нь техник хангамж болон програм хангамжийн бүрэлдэхүүнийг ашиглан нэгтэлийг гүйцэтгэдэг. Ихэнх ERP-ийн гол бүрэлдэхүүн нь нэгдсэн өгөгдлийн санд өгөгдлийг өөр өөр системүүдийн модулиар хадгалах үйл ажиллагааг хэрэглэдэг” (http://nevermore-lesson.blogspot.com )
 
ERP нь функциональ системийн нэг хэлбэр бөгөөд өөрөөр хэлбэл байгууллагын хэд хэдэн алба хэлтсүүд ашигладгаараа онцлогтой юм.
 
Сүүлийн үед ямар ч төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бай нэгдсэн нэг системийг хэрэгжүүлж ашиглах хандлагатай болсон юм. Энэ нь байгууллагын доторх хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулж илүү бодотой үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болж байна. ERP нь бүтээгдэхүүний үйлдвэрлэл, захиалга боловсруулах,
 
'''ERP-ийн үр өгөөж'''
 
 Чанар & Үр ашиг – Байгууллагын дотоод үйл ажиллагааг нэгтгэж сайжруулах боломж олгодог бөгөөд энэ нь эргээд хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээ, үйлдвэрлэл болон хувиарлалтын үйл ажиллагааны үр өгөөж болон чанарыг сайжруулж байдаг.
 
 Зардлын бууралт – ERP систем нь бусад төрлийн салангид системүүдийг бодвол үйл ажиллагааны урсгал зардал болон суурилуулалтын зардал бага байдаг нь олон байгууллагын жишээн дээр батлагдсан байдаг. Мөн байгууллагын тухайн системийг нэвтрүүлсэн үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулж байдаг.
 
 Шийдвэр гаргалтанд туслах - ERP нь функциональ нэгж дундын систем учраас шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг байгууллагын хэмжээнд хурдан шуурхай тараан түгээж байдаг. Ингэснээр байгууллагын хэмжээний шийдвэр гаргалтыг илүү бодитой болгож байдаг.
 
 Байгууллагын хурдан боловсруулалт - ERP системийн хөгжүүлэлт нь байгууллагын уламжлалт функцуудын дундах хил хязгаарыг арилгаж байгууллагын хэмжээнд мэдээллийг тараан түгээх хамтран хөгжих боломж олгох бөгөөд үйлдвэрлэл, бүтээгдэхүүн гээд бүх талын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулж байдаг.
 
ERP-ийн уналт ба түүний шалтгаанууд
 
ERP-г байгууллагадаа нэвтрүүлнэ гэдэг нь нэг талаараа байгууллагын бүтцийн өөрчлөлт буюу ре-инженеринг хийж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бизнесийн хэд хэдэн эсвэл бүхэл алба хэлтсийг хамруулан байгуулагддаг систем учраас маш их өндөр эрсдэл басхүү өртөг зардалтай байдаг.
* Төлөвлөлт, хөгжүүлэлт сургалтын цогц байдлыг дутуу үнэлэх буюу өөрөөр хэлбэл ийм томоохон системийн төлөвлөлтийг маш нарийн гаргах ёстой байдаг. Ер нь ямар МС-ийг нэвтрүүлэх хөгжүүлэхэд нэн түрүүнд нарийн төлөвлөлт хэрэгтэй байдаг учраас төслийн менежер гэж хүнийг энэхүү албан үүрэгт томилон ажиллуулдаг
* ERP-ыг хэрэглэх ажилтнууд системийг төлөвлөх, хөгжүүлэх процесст оролцохгүй байх – Хэрэглэгчдэд нэг буруу ойлголт байдаг нь аливаа системийг зөвхөн мэргэжлийн хүмүүс нь л хийх ёстой гэсэн бодол. Магадгүй зөвхөн МТ-ийн ажилтнууд л хийж өгөх ёстой мэтээр ойлгодог. Гэвч нэгэнт л та өөрөө эргээд тухайн системээ хэрэглэх учраас өөрийн оролцоог заавал оруулдаг байх нь чухал. Энгийн жишээ таты. Та өөртөө хувцас оёуулах гээд оёдолчин дээр очоод надад цэнхэр өнгөтэй цагаан эмжээртэй дээл хийгээд тавьчаарай гэж хэлчихээд л явчиж байна гэсэн үг. Гэтэл цаад оёдолчин нь таны биеийн хэмжээг мэдэхгүй ямар загвараар хийхээ мэдэхгүй, ямар чимэглэл нэмэхээ мэдэхгүй гэх мэтчилэн мэдээлэлгүй хоцордог. Та тэр мэдээллээ өгөхгүй бол оёдолчин юу оёж өгөх бол??? Үүнтэй л адилхан гэсэн үг.
* ERP-г борлуулагч эсвэл зөвлөлгөө өгч буй компаниудад хэт найдах – Зарим байгууллагууд системээ дотроо хөгжүүлдэг бол зарим нь гаднаас бэлэн шийдэл худалдаж аваад өөрсдийн үйл ажиллагаандаа зохицуулах эсвэл өөр байгууллагаар захиалж хийлгэх болдог. Аль ч хувилбарыг сонгосон байсан байгууллага өөрийн гэсэн шаардлагуудыг хангасан эсэхийг заавал нягталж судалдаг байх нь чухал бөгөөд бусдын сурталчилгаа, ятгалгаас илүү өөрийн үйл ажиллагаанд хэр тохирохыг нь сайн судлах нь чухал юм.
* Хангалтгүй сургалт - Хэдий сайн систем хийсэн ч тухайн системийг хэрэглэгчдэд таниулах, хэрэглээг нь дэмжих болон нутагшуулах нь зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс системийн хэрэглэгчдийг буюу тухайн системийг ашиглах хүмүүст системийн талаар сургалтыг явуулах хэрэгтэй юм.
* Хангалттай хэмжээний өгөгдлүүдийг оруулж, туршаагүй - Системийг нэвтрүүлэх байгууллага ямар ч хэмжээтэй байж болно. Том, дунд, бага гэх мэтчилэнгээр янз бүрийн хэмжээтэй байх бөгөөд тэр хэрээр байгууллагын мэдээллийн урсгал их бага янз бүр байна. Тиймээс өгөгдлийг оруулан туршихдаа тухайн байгууллагын цар хүрээг харгалзан үзэх хэрэгтэй. Жишээ нь: Өдөрт 1000 хэрэглэгч хандаж захиалга өгдөг байгууллагын өгөгдлийг туршихдаа дор хаяж 500 хэрэглэгчийн хандалт хийлгэж турших хэрэгтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ачаалал даах чадварыг туршиж үзэх хэрэгтэй гэсэн үг.
* Хэтэрхий ихийг хэтэрхий хурдан хийхийг оролдох - ERP систем бол байгууллагын нэгдсэн систем учраас хөгжүүлэлт маш их цаг хугацаа, шинжилгээ шаардагддаг. Хэтэрхий хурдан хугацаанд хийхийг оролдох нь эргээд тухайн систем тэр бүү хэл байгууллагын бизнесийн үйл ажиллагааг ч эрсдэлд оруулж мэднэ.