Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 107:
 
=== Чойбалсан хот өртсөн нь ===
{{Гол|Японы нисэх хүчин Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдсөн нь}}
Чойбалсан хотыг бөмбөгдөж цөөн тооны барилга байшинг устгасан байсан ба одоо тухайн бөмбөгдсөн газарт нь дэлбэрч буй бөмбөгний хэлбэртэй хөшөө байдаг юм.Чойбалсан хотыг Монголын баатар хот гэж ярилцдаг. Учир нь энэ хот бөмбөгдөлтөд өртөсөн Монголын цорын ганц хот юм.
Одоогийн Чойбалсан хот Манжийн захиргааны үеэс Халхын Сэцэн хан аймгийн Ачит бэйс Сансрайдоржийн хошууны төв Санбэйсийн хүрээ нэртэй байснаа Богд хаант Монгол улсын үеэс 1922 оныг хүртэл Ачит бэйс Тогтохын хошууны төв болж дорнод Монголын шашин,худалдаа,аж ахуйн томоохон төвүүдийн нэг байжээ. Монголын ардын хувьсгалын дараа 1922 оноос Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хан уулын хошууны төв Баянтүмэн хот, 1931 оноос Дорнод аймгийн төв Баянтүмэн хот, 1941 оноос Чойбалсан хот гэж нэрлэсэн байна. 1930, 1940-өөд онд тэр үеийн нэрээр Баянтүмэн хот бараг цэргийн хот байж манай эх орны үндэсний тусгаар тогтнол,нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал түшиц газар болж байсан билээ. Баянтүмэн хотод Монгол Ардын Хувьсгалт Цэргийн хоёрдугаар морьт корпусын командлал, 5-р морин дивиз, түүний ангиуд, ЗХУ-ын Улаан цэргийн 17-р армийн штаб, түүний харьяа зарим ангиуд,нисэх онгоцны төв буудал, цэргийн төв эмнэлэг, зэвсэг, техникийн агуулахууд зэрэг цэргийн чухал объект байрлаж байсны дээр 19З9 оноос Соловъёвск-Баянтүмэний өргөн төмөр зам, Баянтүмэн-Тамсагийн нарийн төмөр замын төв зангилаа зэрэг онцгой объект байсан учир япончуудын сонирхлыг ихэд татдаг газар байжээ.Иймээс 1930-аад оны эхний жилүүдээс эхлэн япончууд энэ чиглэлд тагнуул туршуулаа олон тоогоор идэвхтэй явуулж байжээ. 1939 оны Халхын голын байлдааны үед Монгол-Зөвлөлтийн фронт руу очиж байгаа цэргийн хүч,байлдааны зэвсэг техник Баянтүмэн хотоор дамжин өнгөрч байсан билээ. Энэ бүхэн болон бусад хүчин зүйлээс шалтаг болгон Квантуны армийн удирдлага,дээд байгууллагуудаас зөвшөөрөл авалгүй Баянтүмэн, Тамсагбулаг орчим байгаа Монгол-Зөвлөлтийн цэргийн нисэх буудлуудыг бөмбөгдөж тэнд байгаа байлдааны онгоцуудыг устгахаар шийдвэрлэжээ. Энэ тухай 19З9 оны зургадугаар сарын 26-нд болсон зөвлөлгөөнд Квантуны цэргийн дэд штабын дарга, хошууч генерал Яно Отосабаро оролцож,нисэхийн 2-р армийн командлагчид 6-р сарын 27-ны өглөө гадаад Монголын нутагт байгаа нисэх буудлуудыг бөмбөгдөх тушаал өгчээ. Гэтэл энэ тухай Дорнод аймгийн удирдлага мэдэж, Баянтүмэн хотыг агаараас өнгөлөн далдлах арг хэмжээ авчээ. 6-р сарын 25-ны өглөө Хэрлэнгийн отрядын дарга Г.Лувсанванчиг, комиссар Г.Сандав нар ангиа түгшүүрийн дохиогоор босгож 70 шахам км-т байгаа Баянтүмэнд морин жагсаалаар ирж, МАХЦ-ийн хангалт үйлчилгээний батальон, Зөвлөлтийн армийн зарим салбарын хамт 6-р сарын 25,26-нд Баянтүмэн хотын бүх байшинг гарын дорхи шарилж, лууль, өвс ногоо зэргээр өнгөлөн далдалж, хотын айлуудын ихэнх нь Хэрлэн голын захаар зусланд гарсан байсан ч хотын төвд буюу ойролцоо байгаа айлуудыг хотоос 25 км-ээс цааш нүүлгэн шилжүүлсэн байна.Японы нисэх хүчний 2-р армийн командлагч авсан үүргийнхээ дагуу дор дурдсан зохион байгуулалт хийжээ. Үүнд 7-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Такаракура Тира хүнд бөмбөгдөгч онгоц 30, 9-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Шитано хүнд бөмбөгдөгч онгоц 27, хөнгөн бөмбөгдөгч онгоц 10, 12-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Хигаши байлдааны онгоц 80-ыг бүгд 147 онгоцоор Зөвлөлт-Монголын нисэх буудлуудыг бөмбөгдөхөөр шийдвэрлэжээ. “1939 оны зургадугаар сарын 27-ны өглөө үүр гэгээрэхээс өмнөхөн Хайлар хотын нисэх буудлаас Японы нисэх хүчний 1ОО гаруй онгоц агаарт хөөрч баруун зүг чиг авч явсаар О6 цаг 2О минутад Тамсагбулагийн хээрийн нислэгийн талбайнуудыг бөмбөгдөж эхлэхэд Зөвлөлт-Монголын байлдааны онгоцууд агаарт гарч агаарын байлдаан эхлэв” хэмээн Хөлөнбуйрын харьяат Ц.Авид “Номон ханы дайн” гэдэг номынхоо 85-86-р талд бичжээ. Хошууч генерал Такаракурагийн удирдсан 30 хүнд бөмбөгдөгч онгоц, 10 гаруй хөнгөн бөмбөгдөгч онгоцоор хамгаалуулан бүгд 42 онгоц Тамсагийн нислэгийн талбайнууд дээгүүр өнгөрөн баруун зүг нислэгээ үргэлжлүүлэн Баянтүмэн хотыг ололгүй Хэрлэн голыг даган нисч хуучин Хэрлэн Бар хотын хоёр цамхаг хүрээд эргэх замдаа Баянтүмэн хотыг олж бөмбөгджээ. Хотын байшингуудыг сайн өнгөлөн далдалсан учир гол чухал газруудыг олж хохирол учруулж чадаагүй байна.Зөвлөлтийн армийн ангиудын болон МАХЦ-ийн 5-р дивизийн сургуулийн талбай,түлшний хураасан мод, Хорихын байр зэргийг бөмбөгдөж, пулемётоор шүршжээ. Энэ үед Баянтүмэнд байсан нисэхийн ангиуд фронт руу явсан тул хотын хамгаалалтад үлдсэн Зөвлөлтийн гурван дайрагч онгоц агаарт гарч тулалдан Японы гурван онгоцыг устгасан гэдэг. Тэдгээрээс нэг нь Цантын хүрд, хоёрдох нь Хэрлэн голын урд, гурав дахь нь Гурванзагал сумын нутаг Яхи нуурын өмнө Гүнсаваагийн балгасны орчимд унажээ. Амь үрэгдсэн нисгэгчид нь онгоцондоо хүлээтэй үлдэж яс, бугуйн цаг гэх мэт хатуу зүйлийн үлдэгдэл нь 1987 оны үед онгоцныхоо сэгэн дээр байсныг хошууч Ш.Адъяасүрэн олж ирж байсан билээ. Япончууд Баянтүмэн хотыг бөмбөгдөхөд тэнд цэргийн албан хааж байсан улсын аюулаас хамгаалах байгууллагын ахмад ажилтан, дэд хурандаа Шархүүгийн Бадрах хожим дурсан бичихдээ: “Би Баянтүмэн хотоос зүүн тийш 5,6 км-т Бунхан толгойн баруун талд Монголын нисэх хороонд цэргийн алба хааж байсан юм.Тэр өдөр хорооны комиссар Шагдарсүрэн лагерийн сүүдрэвчинд хичээл зааж байтал өдрийн 12 цагийн үед хахир муухай дуутай нэг онгоц зүүн хойноос баруун урагш явж далд ороод удаагүй байтал баруун өмнөөс 5О-иад онгоц гарч ирж Баянтүмэнийг бөмбөгдөж, пулемётоор буудсан.Манай нислэгийн талбайгаас И-15,И-16 онгоцууд хөөрч агаарт хүч тэнцвэргүй байлдаан болж дайсны хэд,хэдэн онгоц унасаны дараа онгоцууд зүүн зүг нисч далд орсон юм. Бөмбөгдөлтийн дараа нисэх хорооны тусгай ангийн дарга, сүүлд ДЯЯ-ны сайд,хошууч генерал болсон Бат-Очирын Шагдаржав намайг корпусын тусгай хэлтэст мэдээ хүргүүлэхээр явуулахад хотын дотор бөмбөгдөлтөд нэрвэгдсэн хашаа байшингуудаас утаа манарч,хотын дотор тоос босч байсан”гэжээ. /Эх нь Улсын хилийн музейн фондод бий./ Бөмбөгдөлтөд 4 хүн амь эрсэдсэнээс гадна учирсан хохирлын талаар 1939 оны долдугаар сарын 1-ний өдөр бичсэн актанд үзвэл “Эмнэлгийн болон сууцны 4 барилгын цонх хагарч, ханын шавар нурсанаас 1500 төгрөг, суудлын форд машин гараажийн хамт сүйрсэнээс 6000 төгрөг, банзан хашаа эвдэрч, тэрэгний морь 2 алагдсан, бас бус эд аж ахуйн зүйлүүд хэрэгцээгүй болсоноос 1300 төгрөг, бүгд 8800 төгрөгийн хохирол учирсан” гэжээ. /Эх нь Дорнод аймгийн улсын архив Ф-1,Д-1,Х-46/ Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн даргаас 1939 оны 6 дугаар сарын 27-нд тушаал гаргаж дор дурдсан журам тогтоожээ. Үүнд: