"Хятад Тажикстаны маргаантай газар нутгууд"-ны өөр хувилбарууд

no edit summary
(Хуудас үүсгэв: "Тажикистаны Га­даад ха­­рилцааны яамны мэдээлс­нээр БНХАУ-тай үүсгэсэн га­зар нутгийн эн...")
 
No edit summary
Тажикистаны засгийн газар Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшан /Уулархаг Бадахшан/-аас 1500 гаруй км нутгийг Бээжингийн мэдэлд шилжүүлжээ. Одоо өрөндөө авсан уг нутагт хятадын цэргүүд орж, уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлэх, уул уурхайн бүс чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа.
Хятад зөвхөн энэ 1500 км газраар тогтохгүй, Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өөртөө нэгтгэхээр нэлээд эртнээс, янз бүрийн түрэмгий аргаар оролдож ирсэн юм. Уг өөртөө засах бүс нь Тажикистаны нийт газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь дөнгөж 2 хувь нь оршин суудаг аж. Иймээс ч хилийн хамгаалалт бараг байхгүй, эзэнгүй нутагт хятадын иргэд олноороо орж ирэн суурьших замаар түрэмгийлэл эхэлжээ. Ялангуяа алтны нөөцтэй Мургаб тосгоны орчмыг авахаар улайран зүтгэж байсан нь нууц биш. Одоо харин Бээжингийн засгийн газрын мэдэлд Тажикийн яг энэ хэсэг өөрөө ороод ирлээ. Хятадын ил болон далд өнгөлзлөгийн гайгаар Тажикистан Горно-Бадахшаны өөртөө засах мужийг 2010, 2012 онд тус тус алдахаа дөхжээ. Бадахшаны албан бус тэргүүн, зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Толиб Аёмбеков энэ онуудад Душанбегийн засгийн газрын эсрэг босч хэд хэдэн удаагийн цуст тулаан хийж байсан юм. Үүний цаана Бээжингийн засгийн газар байсныг Тажикистаны тагнуулын газар тогтоосон. Үүнийхээ хариуд сөрөг тагнуулын албаны дарга нь гудамжинд буудуулан амиа алдсан билээ. Очир алмаз, алт болон бусад газрын баялагтай Горно-Бадахшаныг өөрийн болгох үйл ажиллагаагаа Хятадын тал дөнгөж эхэлж байгаа нь энэ. Үүндээ Тажикистаны төлж чадахгүй нь хэдийнээ ойлгомжтой болсон гадаад өрийн 50-аас илүү хувийг эзэмшиж байгаагаа ашиглах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл Тажикууд олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулгийг үл хэрэгсэн гадаад өрийнхөө хэмжээг нэмж, эдийн засгаа зөвхөн өнөөдрөөс тооцон "савируулсан"-ныхаа горыг ийн амсч байна гэсэн үг. Тажикистаны засгийн газар нутаг тасалж өгч байгаатай холбогдуулан Хятад хилээ нээгээд байгаа юм.
[[Ангилал:Хятадын түүх]]
[[Ангилал:Хилийн мөргөлдөөнүүд]]
[[Ангилал:Хятадын хилийн мөргөлдөөнүүд]]
[[Ангилал:Хятадуудын оролцсон дайн]]
[[Ангилал:БНХАУ-ын оролцсон дайн тулаан]]
[[Ангилал:Хятадын газар нутгийн санаархал]]
Anonymous user