Хиймэл оюун: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 11:
Бодлын орчны тухай маргаан хиймэл оюуны чадамжийн хөгжилд холбогдолтой байна. Бодол үнэхээр ухаантай хүний ажиллахаас өндөр эсвэл юмны separate байна тэр нь боломжтой байсан бол тэр машины дотор recreate -ж байх болно.
 
==Хиймэл оюун ухааны түүх==
==Түүх==
 
 
Гефестийн хүрэл робот болох Критийн Талос, мөн Пигмалионы Галлета зэрэг оюун ухаант машин, хиймэл бүтээлүүд Грекийн домогт гардаг. Оюун ухаантай байхад итгэсэн хүн төрөлхтөнтэй төсөөтэй байгууламжууд үндсэн чухал соёл иргэншил бүрт бүтээгдсэн байдаг: Египет болон Грект мөргөлийн хүүхэлдэйн дүрүүдийг шүтдэг байсан бол Ян Шигийн бүтээсэн хүн дүрстэй роботууд, Александрийн Баатар болон Ал Джазари. Мөн түүнчлэн Джабир ибн Хайян, Жудах Лива, Парацельс нар хиймэл хүн дүрс бүтээж байсан гэдэгт итгэдэг. 19, 20-р зуун гэхэд хиймэл дүрүүд ном зохиолд түгээмэл гарах болсон тухайлбал Мэри Шэллигийн Франкинштэйн, Карел Чапекийн R.U.R. (Розумийн универсал робот). Памела МкКордак энэ бүгд эртний итгэл үнэмшлийн зарим нэгэн жишээ хэмээн нотлоод “бурхдыг дуурайлган хийх” гэдгээр үүнийг тайлбарласан. Тэдгээр амьтад, тэдний хувь тавилангийн тухай түүхүүдийн ихэнх нь хиймэл оюун ухаанаар төлөөлүүлсэн нэгэн ижил итгэл найдвар, айдас, ёс суртахууны байдлыг авч үздэг.
 
Эрт дээр үеэс философичид болон математикчид механикийн буюу “формал” (ёс зүй) шалтгааныг хөгжүүлсээр ирсэн. Логикийн судалгаа Алан Турин болон бусад математикчдийн бүтээл дээр үндэслэн програмчилах боломжтой дижитал электрон компьютерийн зохион бүтээлтэд шууд чиглүүлдэг. Турины тооцооллын онол машин нь "0" болон "1" гэсэн энгийн тэмдгүүдийг хольж математикийн дедукцийн ямар ч боломжийн үйлдлийг дуурайлгаж болохыг санал болгосон байна. Энэ нь неврологи, танин мэдэхүйн онол, кибернетик дэх (мэдрэлийн системийн) нээлтүүдтэй зэрэгцэн цөөн тооны судлаачдыг электрон тархи бүтээх боломжийн талаар илүү нухацтай авч үзэж эхэлэхэд нь зоригжуулсан байна.
ХО-ны судалгааны салбар 1956 оны зун Дартмаутын Коллежийн хотхонд болсон зөвлөгөөн дээр үүсгэн байгуулагдав. Жон МкКарти, Марвин Мински, Аллен Невел, Артур Самуэл, Херберт Саймон зэрэг оролцогчид олон арван жил ХО-ны судалгааны удирдагчид байсан. Тэд болон тэдний оюутнууд ихэнх хүмүүсийн хувьд зүгээр л гайхамшигтай программуудыг бичсэн: тоглоомонд хожигч, алгебрт үгтэй бодлогыг боддог, логикийн теором батлаж мөн ярианы англи хэлний компьютерууд байв. 1960 оны дунд үе гэхэд АНУ-д Батлан Хамгаалахын Яамнаас байгуулж байсан судалгааны төв, болон лабораториуд дэлхий даяар байгуулагдав. ХО-ыг үндэслэгчид ирээдүйн шинэ салбарын талаар гүн гүнзгий эерэгээр итгэж байв: Херберт Саймон “машинууд 20 жилийн дотор хүний хийдэг ямар ч ажлыг хийх чадвартай байх болно” хэмээн таамаглаж байсан ба Марвин Мински “үр хойчууд маань... ‘хиймэл оюун ухаан’ бүтээх асуудлыг бодитойгоор шийдвэрлэх болно” гэж бичин түүнтэй санал нэгджээ.
 
Тэд өөрсдийн нүүр тулсан зарим асуудлын хүндрэлийг олж хараж чадаагүй юм. 1974 онд Ноён Жеймс Лайтхилийн шүүмжлэл болон илүү үр дүнтэй төсөл санхүүжүүлэхээр үзүүлж байсан дарамтын хариуд АНУ болон Британийн засгийн газрууд ХО-ны салбар дахь бүх шууд бус туршилтын судалгааг зогсоосон байна. Дараагийн цөөн хэдэн жилийг “ХО-ны өвөл” гэж нэрлэгдэж байсан ба энэ нь ОХ-ны төслүүд санхүүжилт олоход хүндрэлтэй байсан үе юм.
1980 оны эхээр ХО-ны судалгаа нэг болон хэсэг бүлэг шинжээчдийн мэдлэг, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлдэг ХО-ны хөтөлбөрийн хэлбэр болох экспертийн системийн арилжааны амжилтаар сэргэж эхэлсэн байна. 1985 он гэхэд ХО-ийн зах зээл тэрбум доллараар эргэлдэх болов. Яг энэ мөчид Японы тав дахь үеийн компьютерийн төсөл АНУ, Британийн засгийн газруудыг тус салбарт академик судалгаанд хөрөнгө оруулалтыг сэргээх урам зориг өгчээ. Гэвч 1987 онд Лисп Машины зах зээлийн уналтаар эхлэн ХО дахин нэг удаа муу нэр зүүн, хоёр дахь удаагийн ХО-ны өвөл илүү удаан үргэлжилсэн байна.
1990-ээд он болон 21-р зууны эхэн үед ХО-ны салбар хэдий анхаарлын төвд байгаагүй ч хамгийн дээд амжилтандаа хүрэв. Хиймэл оюун ухааныг ложистик, мэдээллийн олборлолт, эмчилгээний дүн шинжилгээ болон бусад олон салбарт технологийн үйлдвэрлэлээр дамжуулан ашигладаг. Түүний амжилт нь олон хүчин зүйлсээс үүдэлтэй: компьютерийн тооцоолох хүчин чадал өссөн (Мүүрэгийн хуулийг харна уу), тусгай дэд асуудлуудыг шийдэх тал дээр илүү онцгой байдал, ХО ухаан болон бусад салбаруудын хоорондын шинэ харилцаа холбоо бий болсон, мөн хүнд хэцүү математикийн арга, шинжлэх ухааны стандартуудад зориулсан шинжээчдийн шинэ шийдэл зэрэг.
1997 оны 5-р сарын 11-нд Дийп Блү дэлхийн ноёлогч шатрын аварга Гарри Каспаровыг ялах анхны шатар тоголдог компьютер болсон байна. 2011 оны 2 сард IBM –ийн асуулт хариултын систем болох Jeopardy! Асуулт хариултын шоу үзүүлэн тоглолтод Жеопардигийн хамгийн агуу хоёр ялагч болох Брэд Руттер, Кен Женнингс нарыг Ватсон хол зөрүү ялжээ. Xbox 360 болон Xbox One –д 3D – биеийн хөдөлгөөний харилцан үйлчлэл үзүүлдэг Kinect нь ХО-ны удаан хугацааны судалгаанаас бий болсон алгоритмыг ашигладаг ба ухаалаг гар утаснууд дахь ухаалаг хувийн туслахын үүргийг гүйцэтгэдэг.
 
=Судалгаа=