"Төгстөмөр хаан"-ны өөр хувилбарууд

no edit summary
|caption =
|reign =1378-1388
|title = [[Умард ЮаныЮань]] хаанулсын ван
|othertitles =
|full name =
|predecessor = [[Аюушридар хаан|Юань Жаозун хуанди]]
|successor =[[Энхзоригт хаан|Юань Шиньюань хуанди]]
|era name = 1378–1379<br/> 1379–1388
|royal house =[[Боржигин]]
|dynasty =Умард Юань
|father =[[Тогоонтөмөр|Юань Шүньди хуанди]]
|mother =
|date of birth =1342
|place of burial =
|}}
Юань Изун хуанди '''Төгстөмөр хаан''' нь [[Аюушридар хаан|Жаозун хаан]]ы дүү бөгөөд 1342 онд төрж 1378 онд хаанвангийн ширээнд сууж арван жил төр бариад 1388 онд хорлогджээ.1378 онд Жаозун хааны дүү Изун нь Усхал цолтой ван ор залгамжилжээ. Түүний хаанчлалын жилүүдэд Мин улсаас урваж, Монгол-[[Мин улс]]ын харилцаа дахин хурцдаж байлдааны ажиллагаа эхэлжээ.
1378 онд Аюушридар хааны дүү Төгстөмөр Усгал цолтой хаан ор залгамжилжээ. Түүний хаанчлалын жилүүдэд Монгол-[[Мин улс]]ын харилцаа дахин хурцдаж байлдааны ажиллагаа эхэлжээ.
==Үйл хэрэг==
Төгстөмөр хаан залгамжилж суусныхаа дараа Монголын нэлээд хэсгийг өөртөө татан нэгтгэж чадсан бөгөөд тэрээр Хархорум,Инчаны ойролцоо их цэрэг хуримтлуулан Хятадыг уулгалах болжээ.Үүний хариуд [[Мин улс]] 1380 онд их хэмжээний цэргийг Монгол руу илгээсэн. [[Му Ин]] жанжинаар удирдуулсан тэр их цэрэг нь дөрвөн чиглэлээр Монгол руу довтолсон. Му Ины удирдсан хөнгөн морьт цэргийн анги [[Хархорум]]ыг эзлэн авч сүйтгэн их хэмжээний хүн ардыг олзлон авч буцсан ажээ. Тэр үед Төгстөмөр хаан [[Инчан|Инчанд]] төвлөн сууж байжээ. 1380 оны сүүлчээр Монголын жанжин [[Өлзийбух]], [[Нарбух]] нар [[Хэбэй мужийн]] зүүнтээ орших Лулун хэмээх хот руу дайрч энэ үеээр Мин улсын томоохон цэргийн тушаалтан [[Лю Гуан]] алагдсан байна. Үүний хариуд Мин улс 1381 онд [[Сюй Да]] жанжинаар удирдуулсан их хэмжээний цэргийн хүчийг Монголын нутаг руу оруулж тэдгээр нь өнөөгийн Чифэн хүрсэн байна. 1382-1387 онуудад том хэмжээний дайн хоёр орны хооронд гараагүй байна. 1387 онд Мин улс Ляодунд төвлөрч байсан Юань улсын нэрт жанжин [[Нагачу|Нагачугийн]] цэргийн хүчийг устгах шийд гаргажээ. Нагачу бол улсын ван [[Мухулай|Мухулайн]] угсааны хүн бөгөөд сурвалж бичигт түүнийг хэдэн арван мянган цэрэгтэй хэмээсэн байдаг ба тэрээр зүүн Монголоос Манжийн умард хэсэг хүртэлх нутгийг эзлэж, мөн [[Гүрё]] улсыг эрхэндээ оруулахыг санаархаж байжээ. Мин улс Нагачуг Төгстөмөр хаантай нэгдэхээс болгоомжилж Монголчуудын хүчийг бүр мөсөн дарж авахын тулд юуны түрүүнд Нагачугийн цэргийг устгах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байжээ. 1384 онд Мин улс Гүрё улсийг дагаар оруулж улмаар Монгол [[Гүрё]] хоёр улсын харилцаа холбоог тасалсан учир Монгол руу довтлох таатай нөхцөл бүрдсэн ажээ. Мин улс Фэн Шэн жанжинаар удирдуулсан хоёр зуун мянган цэргийн хүчийг өдгөөгийн [[Гирин муж]]аар давшуулж Манж нутгийн гүнд оруулсан ба Чанчун хотын ойролцоо Хятадын цэрэг Нагачугийн цэрэгтэй ширүүн тулалдаанд орж хоёр тал сүрхий хохирол хүлээжээ. Гэвч хятадын хүч давуу байсан тул Нагачу дахин тулалдах аргагүйд хүрч бууж өгчээ. Нагачуг буулгаж авсаныхаа дараа Мин улс Монголын их хаан Төгстөмөрийн эсрэг их хэмжээний цэрэг хөдөлгөжээ.1388 оны хавар шийдвэрлэх тулаан болсон ба энэ үеэр Монголын цэрэг дийлэгдэж Төгстөмөр хаан их хүү,шадар түшмэд Чжиюань [[Нэцэлай]], [[Чинсан]] [[Ширмэн]] нарын хамт цөөн тооны цэргээ авч тулалдааны талбараас гарч Хархорумын зүг хөдөлжээ. Харин хоёр дугаар хаан хөвгүүн, төрийн сайд ноёд 2900 гаруй хүн, 150 мянган толгой мал олзлогдсон хэмээн тэмдэглэсэн байдаг.
{{s-start}}
{{залгамжлал
|албан_тушаал=[[Умард Юань|МонголЮань улс]]ын [[Монгол хаад|хаан]]
|он=1378-1388
|өмнө=[[Аюушридар хаан|Юань Жаозун хуанди]]
|дараа=[[Энхзоригт хаан|Юань Шиньюань хуанди]]
}}
{{end}}
124

edits