Долгорын Манибадар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 24:
* 1935-1942 онд Модны хоёрдугаар артель.
* 1942-1961 онд Дүрслэх урлагийн газарт тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.
 
== Уран бүтээл ==
Судлаачид зураач Д.Манибадарын уран бүтээлийг хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг.
* Монгол үндэсний уламжлалт зургийн аргаар зурсан уран зураг
* Үндэсний хээ угалз.
Зургийн урлагтаа гол төлөв хөрөг зураг зурсан байдаг.
* Х.Чойбалсангийн хөрөг
* Эртний баатар
* Хатан баатар Магсаржав
* Сүхбаатар
* Сүхбаатарын Янжмаа
1947 онд зурсан "Монгол орон" сэдэвт зураг нь ЗХУ-ын нийслэл Москва хотын Дорно дахины урлагийн музейд тавигджээ.
Монголчуудын хамгийн түгээмэл өргөн дэлгэр хэрэглэсээр ирсэн хээ угалзыг зурж, цуглуулсан анхны зураач юм. 100 орчим хээ угалз цуглуулсныг профессор, доктор Б.Ринчен зургийн цомог болгон өмнөх үг бичиж, Унгар улсад хэвлэн нийтлүүлснээр олны хүртээл болсон. Засгийн газрийн 30 дугаар барилга (Маршал харш), Улсын төв театрын шинэ барилгыг үндэсний хээ угалзаар гоёмсгоор чимэглэж, Засгийн газрын 50 дугаар барилга (Хан-Уул харш)-ын хээ угалзын бүрэн чимэглэлийг хийсэн.
 
== Гавьяа Шагнал ==