Галдан бошигт хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 21:
Тэрээр [[Орос]]той [[дипломат бодлого]] явуулж, худалдаа хийж, [[элчин төлөөлөгч]] солилцох бодлого барьсан юм. Энэ бол бүүр ааваас нь уламжилсан найрсаг харилцаа байсан юм. [[Орос]], [[Хятад]]ыг холбосон [[Торгоны зам]]ыг хяналтдаа байлгаж байсан болохоор түүний хувьд таатай нөхцөл бүрдсэн байв.
 
Түүний намтрын хамгийн ойлгомжгүй хэсэг нь [[Халх]]тай явуулсан харилцаанд байдаг. Энгийн учирзүйн үүднээс авч үзвэл [[Ойрад]], [[Халх]] хоёр бусдаас хамгийн сайн ойлголцож болмоор. Харамсалтай нь нөхцөл байдал, түүхэн үнэн тийм биш байв. [[Занабазар|Өндөр гэгээн]]тэй түүний харилцаж байсан тухай олон мэдээ түүхийн [[сурвалж]]уудад бий. Ер бусын найрсаг, дотно байдлаар элч төлөөлөгч солилцож, ярилцаж байсан яриа хэлэлцээнүүд нь түүхэн баримтанд тодорхой үлдсэн бий. Чухам юун дээр зөрчилдөж, юун дээр үл ойлголцож байсныг нь одоо хэр эрдэмтэд ч сайтар нотлож чадаагүй юм. Чухамдаа [[Өндөр гэгээн]]ий дүүах [[Түшээт хан]] [[Чахундорж]] л эдгээр их хүмүүсийн хооронд хэрүүлийн алим чулуудаж байсан гэж үздэг. Энэ нь ч үнэн байж болох талтай. [[Түшээт хан Гомбодорж]] 1655 онд таалал болсон нь [[Халх]]ын улс төрийн байдалд эргэлт гарахад хүрсэн эмгэнэл болсон гэж түүхчид үздэг. [[Өндөр гэгээн Занабазар]], [[Чахундорж]] нарын эцэг [[Гомбодорж]] харин ухаатай хүн байлаа. Тэр [[Ойрад]]аас [[хатан]] буулгаж эртнээс уламжилсан өс хонзонг аргацаан тайтгаруулж байсан баримт бий. Харин түүний хүү Чахундорж эртний тэр өс хонзон дээр, эмэг эхийнхээ өслийг өшиж Галдан бошигт хаантай үл найрамдахын бодлого баримталсан юм. [[Өндөр гэгээн]] энэ эвдрэлийг зохицуулахыг ихэд хичээж байсныг түүхэн баримтууд нотлодог. Гэвч тэр яаж ч чадаагүй билээ. Халх, Ойрадын хооронд их тулалдаан эхэлж, энэ тэмцэлд [[Манж Чин улс]], [[Төвөд]]ийн шарын шашны тэргүүнүүд аймшиггүйгээр оролцож Монголын хүчирхэг угсаатныг өөрсдөөр нь өөрсдийг нь доройтуулсан гашуун түүхтэй.
 
[[Манж Чин улс]]ад [[дагаар орсон]] [[Халх]]ын ноёдтой хийсэн тэмцэл нь Галдан бошигтын армийг одоогийн [[Налайх|Налайх дүүргийн]] нутаг [[Зуунмод-Тэрэлжийн тулалдаан|Зуун мод]]онд авчирсан юм. [[Энх-Амгалан]]гийн гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан [[Ану хатан|Ану хатнаа]], цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. [[Туул гол|Туулын]] хөвөөнд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, [[Энх-Амгалан]]гийн [[манж]], [[монгол]] нийлсэн 50000 цэрэг оролцсон гэж [[Баабар]] бичсэн нь бий. Энэ бол 1696 он билээ. Ялагдсан [[Галдан]] баруун зүг дутаахад [[Энх-Амгалан]] эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэв.