Хувцас загвар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Хувцас загвар гэдэг бол хувцас, гоёл чимэглэлийн эдлэлд дизайны элментүүд, гоо сайхны мэдр..."
(Өөрчлөлт алга)

01:58, 12 Тавдугаар сар 2015-ий байдлаарх засвар

Хувцас загвар гэдэг бол хувцас, гоёл чимэглэлийн эдлэлд дизайны элментүүд, гоо сайхны мэдрэмж, байгалийн гоо үзэсгэлэнг тусган оруулах урлаг юм. Хувцасны загварт нийгэм, соёлын олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд газар орон, цаг хугацаанаас хамааран өөрчлөгдөж байдаг. Загвар зохион бүтээгчид өмсөхөд тохиромжтой, гоо зүйн хувьд таатай хувцас бүтээхийг зорьдог. Мөн тухайн хувцасыг ямар хүмүүс, ямар орчин нөхцөлд өмсөхийг харгалзаж үзнэ. Мөн төрөл бүрийн өнгө, материал, хэлбэр дүрс, хэв маягуудаас сонголт хийдэг. Хүмүүс ихэвчлэн өдөр тутмын, энгийн хувцас өмсдөг бөгөөд тусгай арга хэмжээнд зориулан даашинз, албаны хувцас өмсдөг билээ. Зарим хувцсыг зөвхөн тодорхой хэсэг бүлэг хүмүүс болон хувь хүнд зориулан тусгайлан хийдэг. Үүнийг haute couture буюу тусгай загвар гэж нэрлэнэ. Өнөө үед ихэнх хувцсыг масс зах зээлд, өдөр тутмын хэрэглээнд зориулан бүтээж байна.