Хийл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 23:
Гаднах үзэмжээрээ хийлтэй төстэй харагдах боловч энгийн хийлнээс бага зэрэг том байдаг. Тиймээс гаргаж буй дуу нь хийлийхээс арай бүдүүн сөөнгө байдаг.Найрал хөгжимд эрдүү хийл нь туслах хэсгийг тоглодог уламжлалтай.
Ребаб, Византийн Лира эдгээр хөгжмүүд нь Арабын байлдан дагуулалтын үед анх Европт Испанид нэвтэрч байжээ. Тус хөгжимнүүдэд үндэслэн XIII зуунд Европ Ребек, Виела (фидель), үүсэж байсан тухай 1275 оны үед бичигдсэн Иеронима Моравскийн "Хөгжим судлал" номонд бичиж үлдээсэн байна. Тухайн үед Европт чавхдаст хөгжмийг хөлөөр нь бус хүн өөрийнхөө мөрөн дээр тавьж тоглох шинэ барил нэвтэрч байжээ. Эхэн үедээ тухайн аргуудыг хоёуланг нь мөрдөж байгаад яваандаа мөрний барилт лүү шилжжээ. Италид энэ барилтыг da braccio (мөр) хэмээжээ.
Баруун Европд Ренессансын үед Виола буюу Эрдүү хийл нь найрал болон гоцлол хөгжим болгон ашигладаг болжээ. Италийн хөгжим бүтээгчид Андреа Амати, Гаспора да Сало нарын стандартыг эрдүү хийлийг урлахдаа дагаж мөрдөх болжээ. Европ, Хойд Америкт Виолагийн мэргэжлийн сургуулиуд ХХ зууны эхэн үеээр үүсгэн байгуулагдаж эхэлсэн.
 
==ХИЙЛ==
Энэ бол хамгийн дээд, нарийн өнгийг найрал хөгжим дунд гаргаж чаддаг хамгийн чухал хөгжмийн зэмсэг. Тансаг, сайхан хөг аялгууг гаргадагтай нь бусад ямар ч хөгжим эн зэрэгцэж чадахгүй. Нумт хөгжмөөр эгшиг авиа гаргах гурван төрлийн арга байдаг. Arco-чавхдсыг нумаар хөрөөдөж эгшиг гаргах, pizzicato-хуруугаараа чавхдсыг гогодон эгшиг гаргах, collegno-нумын хилээр чавхдсыг цохиж эгшиг гаргах.
 
==АРДЫН БУЮУ-ФИДДЛ-ХИЙЛ==
Фиддл хийл буюу Ардын хийл (Англи:fiddle) нь Дундад зууны эхэн үеэс эхлэн төлхүү ардын ая хөгжим тоглоход хэрэглэгдэж ирсэн хийл хөгжим юм. Ардын хийл нь Скрипка хийлнээс ялгаагүй дөрвөн чавхдастай (соль-ре-ля-ми) G-D-A-E гэсэн хөгөөр хөглөгдөх ба харин гурав болон таван чавхдас утастай ардын альт хийлнүүд нь өөр байдаг. фиддл хийл нь ардын уламжлалт хэв маягтай, арга барилаараа орчин үеийн скрипка хийлнээс ялгардаг бөгөөд ( double stops) гэсэн хоёр хоолойгоор хоршин тоглох арга нь түгээмэл байдаг.
 
==КРОТТА ХИЙЛ==
Line 35 ⟶ 29:
 
==БАМБИР-ХИЙЛ==
Кеманче (Kamanche) буюу Бамбир хийл (Армянаар: Բամբիր, Քեմանի) нь Армян улсаас үүсэлтэй чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Энэ хийлийг Азербайжан, Иран, Армян, Кавказ,Гүржид "Кеманче" хэмээн нэрлэдэг.Трапизон, Джавахети, Хар далайн эрэг хавийн Хойд Армянаас Бамбир хийл нь гаралтай.Бамбир хийлтэй холбоотой түүхэн эх сурвалж нь IX зуунаас үүсэлтэй гэлцдэг. Учир нь Армяны нийслэл байсан Двинагийн малтлагаас хийлтэй ижил төстэй хөгжмийн зэмсэг олсон байна. Бамбир хийл нь 4 чавхдастай , кварт эсвэл квинтээр хөглөх бөгөөд нэгдүгээр октавын ля-гаас , хоёрдугаар октавын ля-гийн хооронд тухайн эгшиг дуугарна. Бамбир хийлийг суугаагаар өвдөгний хоорондоо хавчин нэгэн зэрэг хоёроос гурван чавхдасыг зэрэг цохин тоглодог.
 
==КИТ БУЮУ ПОШЕТТА ХАЛААСНЫ ХИЙЛ==