"Хар хятан улс"-ны өөр хувилбарууд

 
== Түүх ==
Зөрчидийн [[Алтан улс]] хятадын [[Сүн улс]]тай холбоолон [[Хятан улс]]ыг удаа дараа уулгалануулгалсаар мөхөөсөн. Аргагүйдэн Елюй Даши үлдсэн ноёд, албатыг авч баруунш одон 1124 онд Гүр«гүр хан» цол өргөмжлөгдөж ''Хар хятан улсыг'' үндэслэв.
 
1134 онд [[Хар ханы улс]]ыг довтлон [[Баласагун]]ыг эзэлж нийслэл болгон суув. 1137, 1141 онд хятанчууд [[харлуг]]тай холбоолон [[Катваны тулалдаан|Катван]] гэдэг газар Баруун хар хан болон [[сельжук]]ийн цэргийг дийлж, [[Хорезм]]ыг уулгалан улсаа батжуулжээ.
1151–1161 онд Дашийн хүү Илия, 1161–1177 онд охин Пусувань төр барив.
 
Улс дотоодын самуунтай болж, эцэст нь [[Найман]] аймгийн [[Хүчлүг]] ханхүү гүр ханыг түлхэн хан ширээнд суужээ. [[Чингис хаан]]ы төрд халтай учир [[Их Монгол улс]]ын цэрэг 1218 онд дайлаар Хүчлүгийг дарж, газар нутгийг хураан авчээ.
 
== Таван гүр хан ==