Тайж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Тайж гэдэг нь “тэнгэр угсааны” гэсэн утгатай нанхиад үг бөгөөд XIY-XYI зууны үед монгол хэлэ..."
(Өөрчлөлт алга)

08:25, 22 Дөрөвдүгээр сар 2015-ий байдлаарх засвар

Тайж гэдэг нь “тэнгэр угсааны” гэсэн утгатай нанхиад үг бөгөөд XIY-XYI зууны үед монгол хэлэнд өргөн хэрэглэх болжээ. Тайж нарыг 5 хэсэгт хуваах бөгөөд эдгээрт, Боржигон тайж нар Бодончарын үүсгэсэн Алтан урагаас гаралтай бөгөөд дотор нь төрөл тайж, харъяат тайж хэмээн хоёр хуваана. Төрөл тайж гэдэг нь Чингис хааны шууд удмын тайж нар, харъяат тайж гэдэг нь Чингис хааны дүү Хавт Хасар, Бөх Бэлгүтэй, Отчигон ноён нарын үр хойчис юм. Цорос тайж нар Бөртэ чонын 12 дугаар үеийн ач Дува сохороос төрсөн Доной, Догшин, Эмнэг, Эрх хэмээх 4 хөвгүүний нэг Донойн удмаас үүсчээ. Хойд тайж нар XII-XIII зууны үед нэг түмэн ойрадыг захирч явсан Хутуга бэхи ноёны үр хойч юм. Урианхай тайж нар Чингис хааны есөн өрлөгийн нэг Зэлмэгийн үр хойчоос үүсчээ. Торгууд тайж нар Хэрэйдийн ван хан Тоорилын үр удам явсаар торгууд тайж нарын өвөг дээдэс болсон аж.