Монгол Ардын Нам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Монгол Ардын Намын эрхэм зорилго нь ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалж, улс орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цо...
No edit summary
Мөр 12:
Далбааны төв хэсэг дэх цагаан дэвсгэрийн дунд Монгол Ардын Намын бэлгэдлийг байрлуулна.
 
== Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл ==
== Түүх ==
=== Монгол Ардын Нам болж байгуулагдсан нь ===
Монгол улсын хамгийн анхны, ууган нам юм. 1920 оны 6 сарын 25-нд тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг нэгтгэсэн Хүрээний болон Консулын 2 нууц бүлгэм нэгдэж Монгол төрийн тусгаар тогтнол, шашин үндэсний бие даасан байдлын төлөө хамтран тэмцэхээр болж, Монголын улс төрийн ууган хүчний үндэс суурийг тавьсан юм. 1921 оны 3-р сарын 1-нээс 3-нд Дээд Шивээ хотод хуралдсан хуралдаанаар Монгол Ардын Нам нэртэйгээр албан ёсоор байгуулагдсан.
 
Монгол Ардын Нам нь 1921 онд ард түмнийхээ тэмцлийг манлайлан удирдаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, ээдрээ төвөгтэй цаг үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, 1990 оны ардчилсан хувьсгалын үйлсэд тэргүүлэх үүрэгтэй оролцож, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэн, эх орноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, түүхэн их үйлсийг бүтээсэн Монголын улс төрийн ууган байгууллага билээ.
===Коммунизм Социализмын үеийн МАХН===
 
Монгол Ардын Нам нь МАХН-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчиллын /социал-демократ/ үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн.
МАХН нь коммунизмын үзэл суртлыг Монголын нийгэмд хүчээр тулгахын тулд 1937-1939 оны хооронд бүрэн бус тоогоор 80,000 орчим (тухайн үед Монгол улсын нийт иргэдийн 10%) гэм зэмгүй сэхээтэн, цэргийн зүтгэлтэн, нийгмийн зүтгэлтэн Монгол улсын иргэдийг хэлмэгдүүлэн олонхийг нь цаазаар авч шоронд хийх, тамлах гэх мэт ноцтой гэмт үйлдлүүдийг хийсэн юм. Мөн 1921-1940 оны хооронд буддын шашны 30,000 - 50,000 ламыг мөн дээрх байдлаар баривчилж, хороож, хорьж байжээ. 1960-1970-аад онд Сэхээтний төөрөгдөл нэртэй ажиллагаа явуулж Монголын олон зуун сэхээтнийг нийгмийн чухал албан тушаалуудаас зайлуулж хөдөө нутагт хамгийн хүнд нөхцөлтэй цалин багатай ажилд цөлөн хэлмэгдүүлж байжээ. Тэд энэ бүх үйлдлийнхээ бүх хариуцлагыг өөрсдийн толгой дээр нь байсан [[Коминтерн]], И,Сталинд тохож энэ талаархи суртал ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна.
 
Монгол Ардын Намын эрхэм зорилго нь эх орноо хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, тайван аюулгүй, эрх чөлөөт амьдралтай болгоход оршино.
=== Социалист засаглал ===
{{sectstub}}
 
Монгол Ардын Нам нь үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлах бөгөөд ил тод, нээлттэй байж, бодлого, шийдвэр гаргахдаа ард иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаална.
== Ардчилал, шинэ үе ==
 
Монгол Ардын Нам туулсан замнал, хуримтлуулсан туршлагадаа түшиглэн, улс орныхоо өнөө ба хэтийн хөгжлийн зорилт, ард түмнийхээ сайн сайхан аж амьдралын төлөө хичээн зүтгэх эрмэлзэл, хэрэгжүүлэх бодлогоо хураангуйлан томъёолсон, намын бодлого, үйл ажиллагааны зарчмын үндсийг тодорхойлсон Хичээн эрмэлзэх зүйлээ түмэн олондоо толилуулж байна.
Ардчилсан хувьсгал Монголын ард түмний хувьд урьд өмнө нь хэзээ ч тооцоолоогүй тийм үр дүнг авчирчээ. Монгол Ардын Нам Ардчиллыг тууштай эсэргүүцэж байсан нэгэн үе уг хувьсгалаар эцэс болсон ажгуу. Ардчилал Монгол оронд бий болсон цагаас хойш тэдний үзэл баримтлал Зүүний Социал Демократ чиглэлд хамаарагдах болсон юм.ааа
 
== Нэрээ сольсон нь ==
Эдүгээ тус нам хагаран бутарч МАН ба МАХН хэмээх 2 хуваагдсан. 1924 онд Монгол Ардын Хувьсгалт Нам нэртэй болсон тус намд нэрээ солих санал санаачлага хэд хэдэн удаа гарч байв. Н.Энхбаяр даргын үед товчлолоо хэвээр хадгалах, Монголын Ардчилсан Хөгжлийн Нам гэсэн хувилбар хүч авч байсан боловч социализмын үеэс дэмжиж ирсэн дэмжигчдээ алдах эрсдлээс айж, амьдрал дээр хэрэгжээгүй юм.
 
НЭГ. НИЙГМИЙН БОДЛОГО
Гэсэн ч 2010 онд намын даргаар сонгогдсон С.Батболд тэргүүтэй бүлэг "Шинэчлэл, манлайлал, хөгжил" нэртэй тунхаг гаргаж, намын үзэл баримтлал, нэр зэргийг солих санал дэвшүүлсэн. Энэ нь хуучин дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан хэдий ч 2010 оны 11 сарын 4-8-нд хуралдсан 26-р их хурлаар намын нэрийг Монгол Ардын Нам болгон сольж, анхны нэрээ буцаан авчээ.Энэ нь тус намыг хагаран бутрах нэгэн шалтаг болж 2011 онд Үндсэн Хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шийдвэрлэсэн бөгөөд Н.Энхбаяр тэргүүтэй бүлгийнхэн МАХН нэрээ хадгалсан улс төрийн шинэ хүчин болж Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн байна.
 
Монгол Улсын иргэн бүр зохистой хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах, нийгмийн баталгаагаар хангагдах нөхцөлийг бүрдүүлж, ирээдүйдээ итгэлтэй, сайн сайхан амьдрах, хүний хөгжлийг хангахад нийгмийн бодлого чиглэнэ.
 
 
Хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг дэмжих, эх нялхас, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, өсвөр залуу үеийнхэндээ улс үндсээрээ бахархах, үндэсний түүх, ёс заншил, суртахуун, уламжлалт шашин соёлоо дээдлэх үзэл, шинжлэх ухааны мэдлэг, амьдралын арга ухаан төлөвшүүлэх замаар өрсөлдөх чадвартай, хичээх ёсны сэтгэлгээтэй, хөдөлмөрч, хүмүүнлэг, иргэнлэг хүнийг төлөвшүүлэхийг зорино.
 
Хүн бүрт сурч боловсрох, хөдөлмөрлөх, өмчтэй байх, нийгмийн баялгаас шударгаар хувь хүртэх, хөдөлмөрөөрөө хорших, хөрөнгө хүчээ нэгтгэж хамтын аж ахуй эрхлэхийг урамшуулж, тэгш эрх, боломжийг бүрдүүлэх замаар нийгэмд чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэхийг зорино.
 
Хүн амын ядуурлыг бууруулах, ажлын байр олноор бий болгох, хүний хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд эдийн засгийн өсөлтийн үр шимийг чиглүүлнэ.
 
Хүн амын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар иргэн, айл өрх бүрийг ажилтай, орлоготой болгох, орлого багатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал ахуйд эн тэргүүнд дэмжлэг үзүүлэхийг чухалчилна.
 
Нийгмийн даатгал болон нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг иргэндээ үр өгөөжтэй, ирээдүйн баталгааг нь хангах тогтолцоог бүрдүүлэх замаар ажилгүйдэлд өртөх, өвчлөх зэрэг эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
 
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэн, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, өндөр наслах таатай боломж бүрдүүлэхийг зорино.
 
Архидалт, хар тамхи, мансуурах үзэгдэлтэй тэмцэх явдлыг бүх нийтийн үйлс болгон дэмжиж, амьдралын эрүүл орчныг бий болгоно.
 
Боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зарцуулах хөрөнгийг байнга нэмэгдүүлж, иргэдийнхээ оюуны чадавхи, дэвшлийг хангах суурь нөхцөл, эдийн засгийн өсөлт, хөгжлийг түргэтгэх гол хөшүүрэг болгоно.
 
Бүх шатны боловсролыг чанаржуулна. Боловсролын тогтолцоо, сургалтын орчинг дэлхийн төвшинд хүргэх, иргэний боловсролыг хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана.
 
Мэргэжлийн сургалтыг түлхүү дэмжиж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлнэ.
 
Үндэсний шинжлэх ухааны чадавхи, судалгаа, шинжилгээний ажлын үр өгөөжийг нэмэгдүүлж, шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чиглэсэн бодлогыг тууштай баримтална.
 
Биеийн тамир, спортыг хүний хөгжлийн чухал хүчин зүйл хэмээн үзэж бүх талаар дэмжиж дэлгэрүүлэхийг чухалчилна.
 
Иргэдийнхээ гадаадад сурч боловсрох боломжийг нь хангах, эрх ашгийг нь хамгаалах, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны үйлсэд идэвхтэй оролцох хүсэл, эрмэлзлийг нь бүх талаар дэмжих бодлого баримтална.
 
Үндэсний уламжлалт соёл урлагаа дээдлэн хөгжүүлж, сонгодог болон орчин үеийн урлагийг дэмжиж, монголын түүх, хэл соёлын өвийг судлах, хамгаалах, сэргээн засварлах бодлого хэрэгжүүлнэ.
 
Байгалийн баялгийг ашиглах, уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ байгаль орчинд халгүй технологи хэрэглэх, нөхөн сэргээлтийг олон улсын тэргүүний стандартын дагуу хийх, гол ус, газар хөрс, нутаг орноо хамгаалах ард иргэдийнхээ ажил хэрэгч санал санаачилга, оролцоог дэмжиж хамтран ажиллана.
 
Байгаль орчны бохирдол доройтлыг хязгаарлан зогсоож, хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглаж, экологийн цэвэр түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх “ногоон” хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ.
 
Экологи, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан байгалийн нөөцийн өртгийн үнэлгээг тогтоосны үндсэн дээр тухайн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээж арвижуулах арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлэхэд төр, иргэн, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын бүх талын хамтын оролцоог хангаж, экологийн тогтвортой хөгжлийн боловсролыг бүх нийтэд олгоно.
 
Нийслэл болон хот тосгон, төв суурин газрын төлөвлөлтийг орчин үеийн хот байгуулалтын жишигт нийцүүлэн сайжруулж, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
 
 
ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
 
Эх орныхоо онцлог, давуу тал, техник технологийн дэвшил, мэдлэгт суурилсан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эдийн засгийн зохистой бүтцийг бүрдүүлж, хүний ба нийгмийн хөгжлийн таатай орчин бий болгоход эдийн засгийн бодлого чиглэнэ.
 
 
Улс орноо үндэсний хөгжлийн хуульчилсан зорилтот хөтөлбөртэй хөгжүүлнэ.
 
Байгалийн баялгаа ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэхэд хамгийн өгөөжтэй хэлбэрээр ашиглаж, эрдэс баялаг, түүхий эдийг боловсруулахад орчин үеийн шилдэг технологи, удирдлага, стандарт нэвтрүүлж, чанар сайтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
 
“Мянганы зам”, “Атрын аян”, “Монгол мал” зэрэг зорилтот хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн өрнүүлж, их бүтээн байгуулалт, өндөр технологи бүхий аж үйлдвэрийг хөгжүүлж, дэд бүтцийн сүлжээг өргөтгөн, хөдөлмөр эрхлэлтийн төвшинг дээшлүүлнэ.
 
 
Малчдаа бүх талаар дэмжих, бэлчээрийн мал аж ахуйг шинэ маягийн хоршоо, хамтлаг, фермерийн аж ахуйтай хослон хөгжүүлэх, малын удмын санг хамгаалах, хүн амынхаа хүнсний аюулгүй, хараат бус байдлыг хангах бодлогоо тууштай баримтална.
 
Байгаль, хөрс, цаг уурын онцлогт дасан зохицуулан тариалангийн үйлдвэрлэлийг бүсээр хөгжүүлэх чиглэл баримталж, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлнэ.
 
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан борлуулж, түүхий эд бэлтгэл, боловсруулалт, борлуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгох замаар хүн амыг эрүүл хүнс, үндэсний үйлдвэрлэлийг чанартай түүхий эдээр хангахыг зорино.
 
Шатахуун, тослох материалын дотоодын үйлдвэрлэл, эрчим хүч, түүний дотор сэргээгдэх эрчим хүч, төмөр замыг хөгжүүлж, дэд бүтцийн хангамжийг сайжруулна.
 
Мөнгө, зээл, санхүүгийн оновчтой бодлого явуулж, татварын тогтолцоог зохистой, тогтвортой байлгаж, бизнесийн тааламжтай орчин бүрдүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, хоршооллын хөдөлгөөн болон төр-хувийн хэвшлийн түншлэлийг тууштай дэмжинэ.
 
Монгол Улсын иргэдэд газар өмчлөл, ашиглалтын үр өгөөжийг хүртэх боломжийг өргөтгөхөд чиглэсэн эдийн засаг, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.
 
Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах, эрх зүйн болон бусад таатай нөхцөл бүрдүүлж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжинэ.
 
Аялал, жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
 
Мэдээллийн орчин үеийн технологийн ололтыг бүх салбарт эрчимтэй нэвтрүүлэхийг зорино.
 
 
ГУРАВ. УЛСТӨР, ЭРХ ЗҮЙН БОДЛОГО
 
Шударга ёс, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн байгуулал, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, нийгэмд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд улс төр, эрх зүйн бодлого чиглэнэ.
 
 
Хүний эрх, эрх чөлөө, хүйсийн тэгш байдлыг хангах бодлогоо үргэлжлүүлж, нийгэмд шударга ёсыг хэлбэрэлтгүй хэвшүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ.
 
Нийгмийн ардчиллын үнэт зүйлс, үзэл санааг баяжуулан дэлгэрүүлэх, олон намын тогтолцоо, бvх нийтийн сонгууль, эрх зvйт төрийг төлөвшүүлэн хөгжүүлэх, улс төрийн боловсрол, соёлыг олон тvмэнд эзэмшүүлэхэд анхаарна.
 
Улс үндэстний эв нэгдэл, төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, төрийн бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг бэхжүүлж, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн бусад намуудтай идэвхтэй хамтран ажиллана.
 
Улс орны хэмжээний томоохон асуудлыг үндэсний зөвшилцлийн зарчмаар шийдэхийг эрхэмлэнэ.
 
Монгол Улсын оршин тогтнохуй, эдийн засаг, мэдээлэл, хүрээлэн буй орчин, хүний болон улс орны дотоод аюулгүй байдлыг харилцан уялдаатай хангах төрийн бодлогыг чанд сахина.
 
Төрийн ил тод, тунгалаг байдлыг хангаж, төр иргэндээ үйлчлэх ба иргэн төрөө хүндэтгэж, хууль ёсыг чандлан сахих зарчмыг тууштай хэвшүүлнэ.
 
Төрийн албыг мэргэшсэн, чадварлаг байх, албан хаагчдын ажлын хариуцлага, мэргэшлийн төвшинг дээшлүүлэн, нийгмийн баталгааг нь сайжруулан тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
 
Сонгуулийн эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгож, сонгуулийг шударга, ил тод явуулж иргэдийн сонголтыг хүндэтгэх улс төрийн соёлыг төлөвшүүлнэ. .
 
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг оновчтой болгож, алслагдсан бүс нутгийг эрчимтэй хөгжүүлэх зарчимд нийцүүлэн төвлөрлийг сааруулах орчныг бүрдүүлж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ.
 
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлж, шүүхийн тогтолцоог оновчтой болгон гэрч, хохирогчийн эрх ашгийг эн тэргүүнд хамгаалах бодлогыг тууштай баримтална.
 
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахин хамгаалахад төр, олон нийтийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн бодлого явуулна.
 
Авлига, хүнд сурталтай тэмцэж, шударга бус зүйлийг үл тэвчих нийгмийн орчныг бий болгох зорилтыг тэргүүн зэрэгт тавьж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна. Хэвлэл, мэдээллийн ёс зүйтэй, хариуцлагатай, чөлөөт байдлыг хангана.
 
Монгол Ардын Намын гадаад бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг улс төр, дипломатын аргаар хангахад чиглэнэ.
 
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хангахын төлөө ажиллана.
 
Хөрш хоёр оронтойгоо уламжлалт найрсаг, эв тэгш харилцаагаа өргөтгөхийн зэрэгцээ “гуравдагч хөршийн” бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.
 
Гадаад харилцааны эдийн засгийн агуулга, үр өгөөжийг нэмэгдүүлж, даяаршил, бүс нутгийн интеграцчиллын давуу талыг оновчтой ашиглана.
 
Зэвсэгт хүчний зохион байгуулалтыг боловсронгуй болгон, мэргэжлийн бүрэлдэхүүн зонхилсон чадварлаг, иргэнлэг болгон шинэчлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
 
Монгол Ардын Нам найрсаг харилцаатай гадаад орны улс төрийн намуудтай харилцаагаа хөгжүүлж, Социалист Интернационал, түүний салбар байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.
 
* * *
 
 
Монгол Ардын Нам түүхэн уламжлал, үнэт зүйлсдээ үнэнч байж сэтгэлгээ, үзэл баримтлал, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, арга барилаа цаг үетэйгээ нийцүүлэн байнга тодотгон шинэчилж, олны хүртээл болгон ажиллана.
 
Хичээн эрмэлзэх зүйлийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой бодлого зорилтыг сонгуулийн мөрийн хөтөлбөр болон бусад баримт бичигтээ тухай бүр тусгана. Энэхүү Хичээн эрмэлзэх зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх гагцхүү намын Их хуралд хадгалагдана.
 
Монгол Ардын Нам бүх шатны сонгуульд шударгаар өрсөлдөн ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээж, хүсэл зориг, эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалах төрийн эрх баригч хүчин байхыг эрмэлзэнэ.
 
== Харилцаа ==